Энэ долоо хоногт улс оронд болж өнгөрсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
13 дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулга уулзалт Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд сэдвийн хүрээнд энэ лхагва, пүрэв гарагт боллоо.
Хоёр өдрийн турш үргэлжлэх чуулганаар энэ жил "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд салбар бүрийн төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Агаарын бохирдол Монгол Улсын хөгжлийн өмнө тулгамдаж буй сорилт болоод байгааг нээлтийн үеэр онцлоод чиглэл бүрийн төлөөлөл чуулж, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход өнөөдрийн чуулган чухал ач холбогдолтойг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Удирдах зөвлөлийн дарга, Иргэдэд туслах хүний эрхийн төвийн тэргүүн С.Дондов онцоллоо.
Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэгчдийн хэлсэн онцлох ишлэлүүдийг ЭНД дарж хүлээн авна уу.
ТОМООХОН ТОМИЛГООНУУД БОЛЛОО
Монгол Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо. Мөн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.
УИХ-ын байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг. УИХ-ын чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан дарга нарын оронд шинэ дарга нарыг томиллоо.
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2019.05.09) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах тухай Улсын Их Хурлын даргын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Өлзийсайхан ажлаа хүлээж авлаа.
Нэгдүгээр ангийн сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-нд БҮРТГЭНЭ
Нийслэлийн боловсролын газраас 2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийн бүртгэлийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд бүртгэхээр тогтлоо.
Элсэгчдэд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байх
- Эцэг эх, асран хамгаалах болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
- Эцэг эх хоёр нь өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ
- Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж нэгээс дээш жил тухайн хаяг дээрээ оршин суусан тохиолдолд шууд бүртгэн баталгаажуулна.
- Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.
2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг бүртгэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
2018 онд хамгийн их татвар төлсөн ТОП АРВАН КОМПАНИ
Жил бүрийн тавдугаар сарын эхээр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг.
Энэ оны татвар төлөгчдийн өдрийг "Татвар хөгжлийн үндэс" гэсэн уриан дор долоо хоногийн турш тэмдэглэнэ. Жил бүр шилдэг татвар төлөгч ААН-үүдийг шалгаруулдаг. 2018 онд 551.6 тэрбум төгрөгийн буюу улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлж, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нэгдүгээрт оржээ. Эхний арван компани дангаараа татварын нийт орлогын 41 хувийг эзэлсэн байна. Тэдний 8 нь уул уурхайн компаниуд байна. Нэг нь үйлдвэрлэлийн (АПУ), үлдсэн нэг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч (ХААН банк) байна.
2018 онд ТЕГ нийт 4.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсний 2 их наяд төгрөгийг дээрх зурагт харуулсан 10 компани дангаараа бүрдүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Талбайн авто зогсоол өнөөдрөөс ажиллаж эхэллээ
Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд цуцлах захирамж гарсан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит “Улаанбаатар АЗЗА” ХХК-д хариуцуулсан билээ.
Энэ лхагва гарагаас эхлэн тус талбайд НИТХ-ын 66 дугаар тогтоолын дагуу 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөг гэсэн тарифаар тээврийн хэрэгслүүдийг төлбөртэй зогсоож эхэллээ. “Улаанбаатар АЗЗА” ХХК-иас авсан мэдээллээр өглөө 07.30-10.30 цагийн хооронд тус талбайд 150 автомашин бүртгүүлж, зогсжээ.
Өмнөхөөс ялгаатай нь эл төлбөртэй зогсоолоос олсон орлого нийслэлийн төсөвт бүхлээрээ орох юм. Тус зогсоол нь ажлын өдрүүдэд тээврийн хэрэгслүүдээс зогсоолын төлбөр авах боловч амралтын өдрүүдэд иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
"Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал боллоо
Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал тавдугаар сарын 9-н буюу энэ пүрэв гарагт алхлаа. Фото мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.
Хунтайж Харри, Меган нар хүүтэй боллоо
Хунтайж Харри, Меган нар анхны хүүгээ энэ даваа гарагт өлгийдөн авлаа. Тэд хүүгээ Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор нэрлэжээ. Энэ нэр хэний ч санаанд ороогүй бөгөөд ихэвчлэн Александр, Артур эсвэл Альберт хэмээх нэр өгөх магадлалтай гэж хүмүүс үзэж байв. "Бидний хэн нь ч ийм нэр өгнө гэж санаагүй" хэмээн Majesty сэтгүүлийн ерөнхий редактор Жо Литтл хэлсэн байна.
Арчи гэдэг нь "жинхэнэ, бодит", "эр зоригтой" гэдэг утгыг илэрхийлдэг бөгөөд энэ нэр нь АНУ-аас илүүтэй Их Британид түгээмэл тархсан байдаг аж. 2017 онд Их Британид 2800 эрэгтэй хүүхдэд Арчи нэр өгчээ.
Москва хотод онгоц шатаж 41 хүн амиа алдлаа
Оросын Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж 41 хүн амиа алджээ. ОХУ-ын үндэсний агаарын тээврийн Аэрофлотын "Сухой Суперджет-100" онгоц өчигдөр орон нутгийн цагаар 18:02 минутад Мурманск чиглэлтэй хуваарийнхаа дагуу хөөрчээ. Гэвч нисэх багийнхан хөөрснөөс хойш онгоцны хэвийн бус байдлын дохиог хүлээн авчээ. Тиймээс 30 минутын дараа буцаж эргэн газардахдаа ослын буулт хийсэн ч явж байх замд нь онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэнэт гал гарсан байна.
Максим Моисеев гэх онгоцны үйлчлэгч зорчигчдыг аврахыг хичээж байжээ. Тэрээр галд автсан онгоцны сүүл хэсэгт байрлах гарцыг онгойлгохыг оролдож байгаад амиа алджээ. Энэ тухай ОХУ-ны нисэх хүчнээс мэдээлэв. Ослын үед зорчигчдыг онгоцны урд талын хаалгаар нүүлгэн шилжүүлж байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Максим Моисеев зорчигчдын хамт онгоцны хойд талын хэсэгт явж байсан. Тэр хэсэг ихээхэн галд автсан тул Моисеев арын хаалгыг онгойлгон зорчигчдыг шуурхай гаргахыг оролдож байсан. Амжилт эс олсон онгоцны үйлчлэгч бүх зорчигчдыг гарч дуустал хамаг чадлаараа тусалсан. Эцэст нь өөрөө галд амиа алдсан” гэжээ.
Одод цугладаг Met Gala арга хэмжээ боллоо
Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йоркийн Метрополитен музейд зориулж хандив цуглуулах Met Gala арга хэмжээ болдог билээ.
Дэлхийн загварын ертөнцөд онцгой үйл явдалд тооцогддог тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид Метрополитений музейгээс өгсөн сэдвийн дагуу хувцаслаж ирдэг уламжлалтай ба энэ жилийн сэдэв “Кэмп: Моодны тэмдэглэл” байлаа.
Энэхүү сэдвийг Америкийн зурагчин Сьюзен Зонтагийн 1964 онд бичсэн "Кэмпийн тухай тэмдэглэл" эссенээс санаа авчээ. Кэмп хэв маягт гоо үзэсгэлэн ба ой гутам байдал, буурь суурьтай болон хөнгөмсөг, гэнэн цайлган болон бардам байдлыг шингээн үздэг аж.
Энэ жилийн үдшийг дуучин Леди Гага, жүжигчин Эзра Миллер, Серена Уиллиамс, дуучин Жанель Монэ, жүжигчин Жаред Лето, Gucci-гийн креатив директор Алессандро Микеле, жүжигчин Режина Холл зэрэг алдартнуудын хувцаслалт анхаарал татжээ. ФОТО мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.
Та дэлхийн бусад мэдээг хүлээн авахыг хүсвэл ЭНД дарна уу.