Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
-"Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 550 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан ч утаа буурсангүй, татварын мөнгөөр утааг бууруулаагүй хэрнээ зээлийн мөнгийг бид төлсөөр байна.
Утаагаа бууруулаагүй байж бид зээл аваад хүүхдүүддээ өр өвлүүлчихээд байна гэж хуралдаанд оролцогчид хэлж байна.
-Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгахаар шийдвэрлэлээ.
-Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан тул уг албан тушаалд ажиллах хүнийг шинээр томилох шаардлагатай болжээ.
Иймээс Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нариын бичгийн даргаар Лувсандоржийн Өлзийсайханыг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.
-Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлийг сонслоо.
УИХ-ын гишүүн Л.Болд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан хоригдож буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах санал оруулсныг тус байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Байнгын хороо хэнийг ч сулла, хорь гэсэн чиглэл өгч болохгүй" гэсэн байна.
-Монгол Улсын хэмжээнд Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оныхоос 78 хувиар өсөж, хэрэгт холбогдогчдын 50-иас дээш хувийг 16-35 насныхан эзэлж байна.
Нийслэлийн прокурорын газраас 2019 он гарснаас хойш Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдсон нийт 63 хүнд холбогдох 43 эрүүгийн хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.