Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг. Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгчдөдөө талархах, татварын тухай хуулийн өөрчлөлтийг таниулах зорилготой бөгөөд энэ жил “Татвар-хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэж байна.
Энэ сарын 6-нд буюу өчигдөр эхэлсэн “Татвар төлөгчдийн өдрүүд 2019” тавдугаар сарын 10-ыг дуустал үргэлжилнэ. Таван өдрийн турш болох өдөрлөгөөр
- “Татвар хөгжлийн үндэс” нээлттэй хичээл
- Татвар төлөгчдийн ажлын байр дахь сургалт
- Томоохон зах, худалдааны төвүүд дэх сургалт
- Шилдэг татвар төлөгчдийн уулзалт
- Ирээдүйн татвар төлөгчдийг татварын албаар аялуулах “Автобустай аялал”
- “Татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ Монголд” сэдэвт оюутны АСТ тэмцээн
- Сурагчдын дунд зарласан гар зураг, зохион бичлэгийн уралдааныг дүгнэнэ.
Хорь дахь жилдээ тэмдэглэж буй энэ өдөрлөгөөр шилдэг татвар төлөгчдөө сурталчлах зорилгоор шагнаж урамшуулдаг юм.