Согтууруулах төрлийн ундаа тогтмол хэрэглэдэг хүн сарын турш уухгүй байвал ямар өөрчлөлт гарах талаар та эргэцүүлж байсан уу?
Үнэндээ согтууруулах төрлийн ундаа нь хүний бие, эд эрхтнийг хордуулаад зогсохгүй олон удаагийн давтамжийн дараа архаг суурь өвчин, бүр цаашлаад хавдар үүсэх шалтгаан болдог байна.
Судалгаагаар дундаж орлоготой хүн жилд 9.5 литр архи уудаг ба найз нөхөдтэйгээ тогтмол наргидаг эсвэл ажлын болон хувийн амьдралын стресстэй үедээ архи уудаг хүмүүсийн хувьд энэ тоо нэмэгддэг аж.
Үүнд өдөрт нэг хундага улаан дарс уудаг хүнийг буруутгах гэсэнгүй. Харин тогтмол буюу согтууруулах төрлийн ундааны байнгын хэрэглээтэй, 2-3 хоногийн зайтай эсвэл өдөр бүр хэрэглэдэг бол эрүүл мэндээ ноцтой хохироож байна гэсэн үг. Тэгвэл сархад хүний эд эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлая.
Элэг: Уг эрхтэн нь хүний биед шүүлтүүрийн үүргийг гүйцэтгэдэг. Тиймдээ ч согтууруулах төрлийн ундаа нь элгийг гэмтээгээд зогсохгүй, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бүр цаашлаад үрэвсүүлж, элэгний хатуурлыг бий болгодог. Мөн гепатит вирустэй бол түүнийг идэвхжүүлж элэг өөхлөх, хавдар үүсэх шалтгаан болдог.
Төв мэдрэлийн систем: Согтууруулах төрлийн ундаа хүний тархины үйл ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлдөг. Тэр дундаа хүнийг мартамхай, ой тогтоолт муу болгож, сэтгэн бодох чадварыг сулруулдаг. Мөн сөрөг бодлууд давамгайлж, сэтгэл гутралд орох нь элбэг.
Цусны эргэлтийн үйл явц: Их хэмжээгээр согтууруулах төрлийн ундаа уух нь цусны даралтыг ихэсгэж зүрхний хэмнэлийг тогтворгүй болгодог бөгөөд цус шахах хэвийн үйл явц алдагдсанаар зүрхний шигдээс, амьсгалахад саадтай болдог.
Хоол боловсруулах эрхтэн: Хэт их уух нь ходоодны дотор талыг түлж гэмтээн энэ нь ходоодны шарх, ходоодны архаг үрэвсэл, гастрит үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ нь дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгээр илэрнэ.
Нойр булчирхай: Хоол боловсруулах эрхтний булчирхайнууд ферментийн хэвийн бус байдал нь нойр булчирхайг өдөөж, түүнийг үрэвсүүлдэг.
Үе мөч, булчин: Согтууруулах төрлийн ундаа нь хүний бие дэх шим тэжээлийн хэмжээг бууруулдаг ба энэ нь ясны сийрэгжилт үүсэх нөхцлийг бүрдүүж, булчинг сулруулдаг.
Дархлааны систем: Халдварт өвчин тэр дундаа уушгины хатгалгаа, сүрьеэ зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой дархлааны тогтолцооны хамгаалалтыг бууруулж, эдгээр өвчнөөр өвдөх эрсдлийг нэмдэг.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд: Сарын тэмдэг алдагдах, дутуу төрөх, зулбах, төрөхийн өмнөх хүндрэл, согтууруулах ундаанаас шалтгаалсан синдромтой хүүхэдтэй болох магадлалыг ихэсгэдэг бол эрчүүд бэлгийн сулралтай болох түрүү булчирхайн үрэвслийн нэг шалтгаан болдог.
Саяхны хийсэн судалгаагаар дундаж орлоготой хүн жилд 9.5 литр архи уудаг ба найз нөхөдтэйгээ тогтмол наргидаг эсвэл ажлын болон хувийн амьдралын стресстэй үедээ архи уудаг хүмүүсийн хувьд энэ тоо нэмэгддэг гэжээ.
Гэсэн хэдий ч согтууруулах төрлийн ундааг хэрэглэхгүй байх нь маш олон төрлийн ашиг тустай. Согтууруулах төрлийн ундааг тогтмол уудаг хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн сайн дураар огт амсахгүйгээр нийт дөрвөн долоон хоног буюу 28 өдрийг өнгөрүүлжээ. Харин туршилтын үр дүнд тэдэнд долоо хоног бүр дараах төрлийн эерэг шинж тэмдгүүд илэрчээ.
Эхний долоо хоног: Хоолны дуршил нэмэгджээ
Хүмүүс согтууруулах төрлийн ундаа уухаараа ихэвчлэн шөнийн цагаар хоол идэх дуршил нь нэмэгддэг. Харин уухаа болиход идэх дуршил нь өдрийн цагаар нэмэгдэн, чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын түвшин тогтмолжиж сарын дараа гэхэд хэвийн болжээ. Гэсэн ч энэ үед сайн дурын “туршилтын туулайнууд” нойрондоо муу хэвээр, толгойн өвчнөөсөө салаагүй л байв.
Хоёр дахь долоо хоног: Нойрондоо сайн болж, эрүүл мэндийн байдал сайжирсан
Энэ долоо хоногт тэд өмнөхөөсөө хамаагүй дээрджээ. Тэдний унтах цаг уртсаж, царай зүс ч дээрдэн эрүүл харагдаж, нүдийг нь тойрсон хөх туяа арилжээ. Мөн үнэрлэх болон амтлах чадвар нэмэгдэж, шээсний замын үйл ажиллагаа сайжирчээ. Түүнчлэн шүлсний ялгарал ихсэж, шүдний паалан бэхжин амны хөндийн өвчлөлийн эрсдэл буурчээ.
Гурав дахь долоо хоног: Ерөнхий эрүүл мэндийн байдал дээрджээ
Хүний элэг гурван долоо хоног өнгөрөхөд бүрэн нөхөн төлждөг бөгөөд энэ үед сайн дурынхны арьсны өнгө сэргэж толийн, хялгасан үрчлээнүүд алга болжээ. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа ч сайжирчээ.
Дөрөв дэх долоо хоног: Зүрх судасны өвчний эрсдэл буурч, өөртөө улам итгэлтэй болжээ
Туршилтын хугацаанд зарим хүмүүс 3-4 кг хасчээ. Мөн зүрх судасны өвчний эрсдэл буурч, цусны даралт хэвийн болов. Түүнчлэн өөртөө ихэд итгэлтэй болохоос гадна тархины үйл ажиллагаа өмнөхөөсөө илүү үр дүнтэй ажиллаж эхэлжээ.
2018 онд Британийн Рояал Фри Эмнэлэгт сайн дурынхан дээр хийсэн уг судалгааны үр дүнг саяхны өдөр Британийн Анагаахын Сэтгүүлд “Архинаас татгалзсан сар” гэсэн сэдэвтэйгээр нийтэлжээ. Тэгэхээр согтууруулах төрлийн ундааг хорьсноор;
- Цусны даралт болон холестерины хэмжээг бууруулна
- Илүүдэл жинг хасна
- Нойронд сайн болно
- Аливаа өвчний эрсдлийг бууруулна
- Цусны уургийн түвшинг бууруулна (хорт хавдраас хамгаалдаг)
- Мөнгө хэмнэнэ гэсэн давуу талтай аж.
Гэвч зөвхөн үүгээр зогсохгүй согтууруулах төрлийн ундааг хорьсноор олон төрлийн ач холбогдолтой гэдгийг нэмж дурдах илүүц биз ээ. Харин alcoholchange.org сайтад мэдээлснээр, хорт дадал зуршлыг давахад хамгийн багадаа гурван долоо хоног шаардагдах бөгөөд сарын дараа гэхэд хүн өөрийгөө согтууруулах ундааг дахин хэрэглэхгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй болсон байдаг гэжээ.
Эх сурвалж: www.healthyfoodhouse.com