Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Монгол Цзэн Тай” ХХК-ийн “Вензөү” рестораны үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна.
Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй, хоол үйлдвэрлэлийн байрны тааз ховхорч нурсан, дам бохирдол үүсэх нөхцөлд хоолны соус, жан хадгалсан, хоол үйлдвэрлэлийн хэсэгт их хэмжээний хог хаягдалтай, хоолны үлдэгдлийг их хэмжээгээр хадгалснаас иссэн, ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй, хоолны дээж авч бүртгэл хөтлөөгүй, баталгаажилтгүй бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэл явуулсан зөрчлийг илрүүлжээ.
Ингээд 1906001639 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил арилгуулах хүртэл тус хоолны газрын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр түр зогсоосон байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.