Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 228 уулзвар, гарц, автозамыг 557 алба хаагч хяналтдаа авч замын хөдөлгөөн зохицуулж, хяналт шалгалт хийж ажиллалаа.
Эдгээр өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгасан ба бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтэж бэртсэн бөгөөд 3 нь хүүхэд байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо
Бүртгэгдсэн ноцтой осол, хэргээс дурдвал өчигдөр хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй хүүхдийг хашаанаас гарах явцдаа мөргөж амь насыг нь хохироосон байна.
Мөн бямба гарагийн 11.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нутаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Бүртгэгдсэн нийт ослын 5 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 12 осол нь мөргөлдөх хэлбэрээр, үл хөдлөх зүйл мөргөсөн 4 осол тус тус бүртгэгдсэн.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 103 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.