Японы эрх баригчид АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг тавдугаар сарын 25-наас 28-ны хооронд тус улсад айлчлахыг урьжээ. Энэ тухай тус улсын засгийн газрын төлөөлөгч өнөөдөр мэдэгдлээ.
Трамп Японы шинэ эзэн хаан Нарухитотой уулзсан анхны гадаадын төрийн тэргүүн болно. Нарухито эцэг Акихитогоо хаан ширээнээс буусны дараа тавдугаар сарын 1-нд хаан ширээнд суух аж.
“Рэйва шинэ эриний дор Трамп гэргийн хамт ийнхүү айлчах болсон нь АНУ-Япон улсын бат бөх харилцааны илэрхийлэл юм” хэмээн зөвлөлийн нарийн бичиг Ёшихиде Суга хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээ хийнэ. Тэд хоёр улсын худалдааны хэлэлцээр, Хойд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нөхцөл болоод Хойд Солонгосын эрх баригчид 1970-1980-аад оны хооронд Япон хүмүүсийг олзолсон гэх асуудлын тухай хэлэлцэнэ гэж таамаглаж байна.
Абэ АНУ-ыг урт хугацааны аюулгүй байдлын холбоотон гэж үзээд хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа аж. Тэрбээр дөрөвдүгээр сарын 26-27-ны хооронд Вашингтонд айлчлахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Kyodo news