Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын тоймыг хүргэж байна.
Баяр наадмын нээлт Төрийн их сүлд Есөн хөлт цагаан тугийг залах ёслолоор эхэлж, залуу хосууд гал голомтоо бадраан, зоригт эрчүүд, хүүхдүүд нь эрийн гурван наадмаа эхлүүлж буйгаар үзүүлбэрээ толилуулсан билээ.
“Монгол орон мөнхөд оршиг” тоглолтын ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продюсераар гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, ерөнхий зохион байгуулагчаар жүжигчин Б.Отгонбат, ерөнхий зураачаар н.Ганхуяг, ерөнхий менежерээр ардын жүжигчин П.Цэрэндагва, зохиолчоор Б.Цогнэмэх, хөгжмийн ерөнхий найруулагч н.Отгонбаяр нар ажиллажээ.

ХУРДАН МОРЬ:
Энэ жилийн үндэсний баяр наадмаар нийт 1281 хурдан буян тоосоо өргөлөө. Тодруулбал,
- Хязаалан насанд 346 морь бүртгүүлснээс 236 нь,
- Шүдлэн насанд 308 үрээ бүртгүүлснээс 201,
- Азарганы уралдаанд 201-ээс 153,
- Их насанд 384 морь бүртгүүлснээс 339,
- Соёолон 280 бүртгүүлснээс 240 нь,
- Даага 261 морь бүртгүүлснээс 112 нь уралдсан юм.
Ингээд төрийн наадамдаа тоосоо өргөж, түмэн олноо баясгасан аргамаг хүлгүүдийг танилцуулж байна.
ХЯЗААЛАН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:
- Түрүү магнайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ,
- Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сум, МУТМУ Дамбын Хишигжаргалын зээрд үрээ
- Айргийн гуравт Увсын Тэс, Цогт-Очирын Дамдин-Ядамын цоохор үрээ
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр, Зоригтбаатарын Шижирбатын бор халзан үрээ
- Айргийн тавд Төв аймгийн Баян сум, Баасангийн Нямжавын халтар үрээ орлоо.
ШҮДЛЭН НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:
- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,
- Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Гантөмөрийн хонгор үрээ,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул үрээ,
- Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ давхиж, барианд орлоо.
АЗАРГАНЫ УРАЛДААН:
- Түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын уугуул, сумын алдарт уяач Б.Баттөрийн зэгэл бидэртэй азарга,
- Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн хурдан хээр азарга,
- Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Д.Баянбатын наран хонгор азарга,
- Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын үугуул, Нэргүйн Атарбаярын зээрд азарга тус тус орлоо.
- Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр орж, тус тус хурдаллаа.
ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН:
- Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
- Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
- Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
- Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Их насны хурдан морьдын уралдааны үеэр есөн хүүхэд мориноос унасан бөгөөд хоёр нь зөөлөн эдийн гэмтэл авч, үлдсэн хүүхдүүдийн биед ил шарх сорви байхгүй байсан гэдгийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд хэлсэн юм. Мөн гурван морь эндсэн юм.
СОЁОЛОНГИЙН УРАЛДААН:
Энэ жилийн баяр наадмын соёолонгийн уралдаанд 280 соёолон насны морьд бүртгүүлснээс 240 соёолон уралдсан.
- Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан
- Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр
- Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор
- Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон айрагдаж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
ДААГАНЫ УРАЛДААН:
Хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн. Гэвч Ж.Бат-Эрдэнийн бор даагыг эрлийз хэмээн шүдэлгээн дээр хассан аж. Тиймээс аман хүзүүг нэг байраар урагшлуулан, Н.Баярхүүгийн хүрэн даагыг түрүүлсэнд тооцлоо.
- Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Т.Төрмөнхийн хүрэн даага
- Аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын халтар даага орж, наадамчин олноо баясгав.
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батбаярын хээр даага
- Айргийн дөрөвт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Норовсамбуугийн хурдан буян хурдаллаа.
Та бүхэн Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр, наадмын хурдан морины уралдааны тоймыг ЭНД дарж, бүх мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.

ҮНДЭСНИЙ СУР ХАРВАА
Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 580 харваач оролцлоо.
Эрэгтэй харваачдаас
1-р байр 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул Засагт хан Клубын харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэг "Монгол Улсын Мэргэн" цолоор
2-р байр 40 сумнаас 35 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаяр "Монгол Улсын гарамгай харваач" цолоор
3-р байр 40 сумнаас 35 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүх "Монгол Улсын Гоц харваач" цолоор
4-р байр Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Алдар ЖЕМ багийн харваач Монгол Улсын спортын мастер Нармандах Алтантулга 35 оноогоор
5-р байр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул МОНДЭ компанийн харваач Монгол Улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор
Эмэгтэй харваачдаас
1-р байр 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул Алдар Жем багийн харваач Монгол Улсын Мэргэн Дамирангийн Норжмаад "Монгол Улсын Даян Мэргэн" цолны болзол хангалаа
2-р байр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Мэргэн зэв багийн харваач Монгол Улсын мэргэн Гийнаагийн Батзаяа 36 оноогоор
3-р байр Дорнод аймгийн Баяндун сумын харьяат МОНДЭ багийн Монгол Улсын Гарамгай харваач Чагнаадоржийн Гандаваа 33 оноогоор
4-р байр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Ганболдын Энхмандах 33 оноогоор
5-р байр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Энхбатын Сайханчимэг 32 оноогоор тус тус эзэллээ.

ШАГАЙ ХАРВАА
Шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ.
Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг,
Гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.

ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ!
ХОТОЛ ОЛНООРОО САЙХАН НААДААРАЙ!