“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт 11 дэх жилдээ болж байна. Соёлын өвийг музейд хадгалах бус Монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх ёстой.
Тиймээс ч Монголчуудыг соёлыг түгээхээр Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулсаар ирсэн юм.
Соёолон харъя, соёлоороо бахархая уриан дор зохион байгуулдаг уг наадмаар зочилсноор та Монгол уран бичлэгээр өөрийн нэрийг бичүүлж, үндэсний хувцастай зургаа даруулж, сур элдэж, ноос савж, морьтон Монголын гайхамшгийг сонирхох боломжтой.