Эколип сан төрийн бус байгууллага нь Хөвсгөл нуур орчмын байгаль орчинг хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дэмжих, соёл заншлыг хадгалах зорилгоор байгуулагдан 1998 оноос хойш "Монголын хоёр нарны хооронд" олон улсын марафон гүйлтийг жил бүр зохион байгуулдаг.
Энэ жил 19 дэх удаагаа зохиох гэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 2-нд Хөвсгөл нуурын баруун эрэг дээр болох юм.
Төслийн зүгээс 21 орны 60 гаруй тамирчныг жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр авчирдаг уламжлалтай аж.
Гүйлтийн тэмцээний орлогоор Хөвгөл нуур орчмын эзэнгүй хог хаягдлыг түүж, цэвэрлэх, Харганы хогийн цэг рүү тээвэрлэх байгаль хамгаалах ажлыг хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн төслөөс жилд дунджаар 20 мянган ширхэг байгальд ээлтэй уутыг үнэ төлбөргүй Хатгалын нэвтрэх цэгээр аялал жуулчлалын улиралд тараадаг байна.