Замын цагдаагийн албанаас гудамж замд үүрэг гүйцэтгэж байгаа 380 алба хаагчдад амны хаалт олгожээ.
Алба хаагчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор “Мөнхийн цагаан жим” ХХК-тай хамтран 3000 ширхэг амны хаалтыг олгосон байна.
Тус амны хаалт нь ТПМ 2,5 стандарт, шаардлагын дагуу хийгдсэн, агаарын бохирдлоос хамааран нэг удаагийн шүүлтүүр нь 48-72 цаг хүртэл хугацаагаар ашиглах боломжтой.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар замын цагдаа тэр дундаа зохицуулалт хийдэг цагдаа нарыг шүүлтүүртэй амны хаалт, шүгэлтэй дохиураар хангах зөвлөмжийг өгч байсан.
Мөн “Ногоон титэм” лабораториос ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ.
Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогджээ.
Энэ мэтчилэн алба үүргээ гүйцэтгэж буй цагдаа нарт амны хаалт нэн шаардлагатай байгаа тул ийнхүү эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийсэн байна.
Эх сурвалж: Замын цагдаагийн алба