Хүүхдийн биеийн өсөлт хурдан, хөдөлгөөн их байдгаас шалтгаалан насанд хүрсэн хүнтэй харьцуулахад биеийн жингийн кг тутамд шаардлагатай илчлэг, шимт бодисын хэмжээ их байдаг. Энэ нь биеийн жингийн 1 кг-д ноогдох хоолны хэмжээ нь 10-12 насанд хүрэгчийн хоолны хэмжээтэй тэнцүү, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа гүйцэт боловсроогүй байна.
Түүнчлэн бага насны хүүхдийн хоногийн шаардлагатай илчлэгийн хэмжээ нь насанд хүрэгчдээс 2.8 дахин, төмрийн хэмжээ 4.7 дахин, кальци 2.9 дахин, А аминдэм 3.1 дахин, С аминдэм 4.4 дахин их байна. Гэтэл практик дээр хүүхдийн нэг удаагийн идэх хоолны хэмжээ нь насанд хүрэгчдээс хамаагүй бага, 1-5 настай хүүхдийн хувьд ч ялгаа их байна. Тийм ч учраас бага насны хүүхдийн хооллолтыг насанд хүрэгчдээс ялгаатай авч үзэх шаардлагатай юм. Түүнчлэн бага насны хүүхдийн хоол, шим тэжээлийн хэрэгцээ, нэг удаагийн хооллох хэмжээ, хүнсний нэр төрөл, шингэний хэмжээ зэрэг нь насанд хүрэгчийнхээс ялгаатай, аажмаар насанд хүрэгчдийн хоол руу ойртуулах шаардлагатай юм.
Насанд хүрсэн хүн хоногт 25-30 гр, 1-3 насны хүүхдүүд 14 гр эслэг хэрэглэхийг зөвлөдөг.
Тийм ч учраас хүүхдийн хооллолтод анхааран хоолыг зөв зохион байгуулах нь тэдний эрүүл мэндийг сайжруулах, ирээдүйд үүсэж болох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Эсрэгээрээ хүүхдийн хоол, шим тэжээлийн асуудлыг анхаарахгүй байх нь төрөл бүрийн өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий дахинд хүүхдийн илүүдэл жин, таргалалтын тархалт ихээхэн нэмэгдэж байгаа нь зөв зохисгүй хооллолттой шууд холбоотой. Хүүхэд төрснөөс хойш 4-6 сар хүрсэн тохиолдолд эхийн сүү/сүүн тэжээлээс гадна нэмэлт хоолонд буюу бидний хэлж заншсанаар бор хоолонд орж эхэлнэ.
ДЭМБ, ЭМЯ зэрэг мэргэжлийн байгууллагаас хүүхдийг 6 сар хүрсний дараа нэмэлт хоолонд оруулахыг зөвлөдөг. Хэрвээ 6 сар хүрэхээс өмнө нэмэлт хоолонд орох шаардлагатай бол эмчийн заавраар орно. Мөн нэмэлт хоолонд оруулах цорын ганц, супер хүнс гэж байхгүй. Бүс нутаг, уламжлал, хүнсний хэрэглээ зэргээс үүдэн ялгаатай байна. Манай Монголчуудын хувьд эхлээд тараг, хүүхдийн будаа, бантан г.м хоолыг шингэнээс эхлээд өтгөрүүлэн хүүхдээ хооллодог. Нэг хоолонд дассаны дараа, өөр хоол бэлтгэж өгнө.

Нэмэлт хоолонд оруулсан эхний өдрөөс 1-3 халбагаар тараг, будааны шүүс г.м хүнсийг өгч эхэлнэ. Хүүхэд 6 сар хүрээд хүүхдэд нөөцлөгдсөн шимт бодисын нөөц дуусдаг, хөхний сүүний илчлэгийн хэмжээ нь хүүхдийн өсөлтийг хангаж чадахгүй тул заавал нэмэлт хоол өгч эхэлнэ. 2-3 хоолны халбага бантан, зутан эсвэл сайтар жижиглэж, нухаж бэлтгэсэн хоолыг өдөрт 2-3 удаа удаа өгч эхэлнэ. Нэмэлт хоолыг эхлэхдээ: шингэн - шингэвтэр - зутан /бантан зарчмаар хийнэ.
Хүүхдийн хоногийн хооллолтод нүүрс ус буюу үр тарианы төрлийн хүнсний бүлэг зонхилох бөгөөд энэхүү нүүрс усыг хүүхдийн будаа /каш/, төрөл бүрийн будаа, бантангийн гурил г.м хүнснээс авна. Хүүхдийн хоолонд давс, чихэр зэрэг амтлагч нэмж болохгүй, идэх бүрд хоолыг тусгайлан шинээр хийж өгнө. Хүүхдийн бантанг хийхэд бүх төрлийн гурилыг хэрэглэж болох бөгөөд харин гурилын хэмжээ болон төрөлд анхаарах хэрэгтэй. Бүхэл үрийн гурил, Овьёос зэрэг эслэгийн агууламж өндөртэй гурилыг байнга хэрэглэх нь зүйтэй.
Хүүхдийн хоногийн хооллолтод нүүрс ус буюу үр тарианы төрлийн хүнсний бүлэг зонхилох бөгөөд энэхүү нүүрс усыг хүүхдийн будаа /каш/, төрөл бүрийн будаа, бантангийн гурил г.м хүнснээс авна.
Учир нь улаан буудайг хальстай нь хамт тээрэмдэн үйлдвэрлэдэг тул бүхэл үрийн гурилд агуулагдаж байгаа эслэгийн агууламжтай өндөр байдагтай холбоотой юм. Эслэг нь нэг төрлийн нийлмэл нүүрс ус бөгөөд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, боловсруулаагүй үр тариа зэрэг ургамлын гаралтай хүнсэнд их хэмжээгээр агуулагддаг. Эслэг нь бүдүүн гэдсэнд амьдардаг ашигтай бичил биетний тусламжтайгаар задардаг буюу тэдгээрийн хоол болдог тул ашигтай бичил биетний хэмжээг нэмж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, шингэц хурдантай байдаг.
Мөн эслэгийн өндөр хэрэглээ нь төмөр, цайр, магни, кальци, фосфор зэрэг эрдсийн шимэгдэлтийг бууруулна. Насанд хүрсэн хүн хоногт 25-30 гр, 1-3 насны хүүхдүүд 14 гр эслэг хэрэглэхийг зөвлөдөг. Харин нэг хүртэлх насны хүүхдэд хоногийн зөвлөмж хэмжээ байдаггүй, ер нь хүүхдийн хоногт хэрэглэх эслэгийн зөвлөмж хэмжээ нь өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байна.
Манай улсын зах зээл дээр худалдаалагдаж байгаа гурил, гурилан бүтээгдэхүүнд агуулагдаж буй эслэгийн хэмжээ нь 100 гр тутамдаа улаан буудайн 2-р гурил 11 гр эслэг, бүхэл үрийн гурил 10 гр, овьёос 6 гр, хөх тарианы талх 7.9 гр, бүхэл үрийн талх 8.7 гр, улаан буудайн хивэг 40 гр тус тус агуулагдаж байна. Бүхэл үрийн гурил нь бусад буудайн гурилаас эслэгийн агууламжаар ялгаатай, эрдэс бодис, В-ийн төрлийн аминдэмийн агууламжаар өндөр байна. Мөн улаанбуудайг хальстай нь тээрэмдэн хийдэг учраас ширхэгжилттэй хүүхдийн бантанд багсралгүй шууд цацаж хэрэглэж болно.