Украины Киев мужийг орхин гарахдаа Оросын цэрэг энгийн иргэдийг олноор нь хөнөөгөөд явсан тухай ВВС мэдээллээ. Нийслэл Киев хотоос холгүй орших Буча хотоос Оросын цэрэг гарсны дараа хэвлэл мэдээллийнхэн нэвтрэх боломжтой болжээ. Тэдний авсан зургуудаас үзэхэд нэг гудамжинд л гэхэд энгийн хувцастай 20 гаруй хүний цогцос байсан аж.
Европын холбоо Оросын цэргүүдийн үйлдсэн байж болзошгүй энэ харгислалд шалгалт явуулахаар болсноо мэдэгджээ. Европын холбооноос энэ хэргийг олон улсын шүүхэд өгч, ОХУ-ын эсрэг дахин шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэх гэнэ.
Киев мужаас, тэр дундаа Буча хотоос ойролцоогоор 410 хүний цогцос гаргасан гэж Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгджээ.
Харин Оросын тал "Цэргүүд гуравдугаар сарын 30-нд Бучаг орхин гарсан, гэтэл цогцоснуудын зураг дөрөв хоногийн дараа гарч ирж байна. Украины эрх баригчдын эвлүүлсэн хуурамч зургууд байна" гэжээ. Гэвч дэлхийн томоохон агентлагууд болох Ройтерс, Франс Пресс, ВВС зэрэг хэвлэлүүд ч ийм зургууд нийтэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський "Бидний газар нутагт атаа хорслоор дүүрсэн этгээдүүд ирлээ. Өөрсдийгөө арми гэж нэрлэдэг алуурчид. Хүчирхийлэгчид. Дээрэмчид. Тэд ийм зүйл хийснийхээ төлөө үхэх ялтай" гэжээ.
Тэрээр цааш нь "Орос цэрэг болгоны ээжүүд Бучад, Ирпеньд, Гостомельд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг хараасай гэж хүсэж байна. Тэд яасан гэж? Тэднийг яах гэж алсан юм бэ? Гудамжаар дугуй унаад явж байсан эрэгтэй яасан юм? Энгийн хотын оршин суугчийг юуны төлөө гэж тамлан зовоосон юм? Чихнээс нь ээмгийг нь зулгааж авчихаад яагаад тэр эмэгтэйг боомилсон юм бэ? Хүүхдүүдийнх нь нүдэн дээр эмэгтэйчүүдийг яаж хүчирхийлээд хөнөөж чадаж байна вэ?
Оросын ээжүүд ээ! Та бүхэн танхай балмад этгээдүүдийг өсгөсөн юм бол тэд яаж алуурчид болон хувирав? Хүүхдүүдийн тань дотор юу байгааг та бүхэн мэдэхгүй байна. Тэд хүн чанараа алдсаныг та бүхэн анзаараагүй байна. Ямар ч сэтгэл зүрх байхгүй. Тэд санаатайгаар, зугаагаа гаргаж алсан байна. ОХУ-ын удирдагчдад тушаалыг нь ингэж биелүүлж байгааг харуулмаар байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС