СҮХБААТАРЫН ТАЛБАЙД НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Улаанбаатар номын баяр" үзэсгэлэн худалдаа өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус үйл ажиллагаа энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Үндэсний хэмжээний номын баяраар зохиолч, яруу найрагчид, нийт аймаг нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, ном эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид нэгэн дор цуглан номоо солилцож, уншигч залуучуудад таниулдаг билээ. Та бүхэн энэхүү үйл ажиллагаанд оролцон зохиолчдын гарын үсэгтэй номыг хямдралтай үнээр авах боломжтой.
УИХ-ЫН ГИШҮҮД ӨРӨӨНДӨӨ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХ НЬ ДААМЖИРСНААР ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ СҮЙДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ хугацаанаасаа өмнө тарах саналыг хоёр дахь удаагаа гаргалаа. Тэрээр “УИХ-ын гишүүд хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэх замаар гэмт этгээдүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулиудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаар ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ сүйдэх нөхцөл ч бүрдлээ” хэмээсэн юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Хан-Уул дүүргийн 15-р сургуулийн 529 хүүхэд, Төв аймагт 200, Баянзүрх дүүргийн 97-р сургуульд 70 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан хэмээн эмч багш, эцэг, эхчүүдийн төлөөлөл гэх хүмүүс Эрүүл мэндийн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ард иргэдээс уучлал гуйж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардав.
СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулиудын 2018-2019 оны хичээлийн жил удахгүй дуусах гэж байна. Сурагчдын зуны амралтын хуваарьтай танилцаарай.
БСШУСЯ-наас гаргасан хуваарийн дагуу:
- I-II-р ангийн сурагчид- 6 сарын 1
- III-V-р ангийн сурагчид- 6 сарын 8
- VI-XII-р ангийн сурагчид- 6 сарын 15-наас эхлэн амарна.
- Хөдөө, орон нутгийн сурагчид мөн адил дээрх хугацаанд амрах юм байна.
Д.ЭРДЭНЭБАТ: ПРОКУРОРООС ГАРГАСАН ЯЛЛАГДАГЧААР ТАТАХ ТОГТООЛД БИ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнийг Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН нэгж авахад нөлөө үзүүлсэн гэж АТГ шалгаж байгаа юм.
Тэрбээр, “Эрдэнэбат гэдэг ганц хүний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд байгаа. Надад өөрийгөө хамгаалах, хаацайлах болон айдас алга. Надад яллагдагчаар татах тогтоол танилцуулсан, Та гарын үсгээ зурна уу гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд би тогтоолтой танилцаад газрын үсэг зурсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал одоогоор яригдаагүй” гэжээ.