Жүдо бөхийн ААШТ Узбекстаны Ташкент хотноо багийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэй 13 баг өрсөлдснөөс Монголын баг "В" хэсэгт орж эхний тойрогтоо Ираныг 3-2, Киргизстаны багийг 4-1-ээр хожиж хагас шигшээд шалгарсан.
Хагас шигшээд ААШТ-ийг медалийн чанараар тэргүүлсэн Японы багтай барилдаж 66кг-д Д.Төмөрхүлэг, 81кг О.Ууганбаатар, -90кг Л.Отгонбаатар, +90кг Н.Түвшинбаяр тус тус өрсөлдөгчөө ялж 4-1-ээр шигшээд шалгарсан.
Алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орон Узбекстаны багтай барилдаж 4-1-ээр хожигдож мөнгөн медаль хүртлээ.