Өнөөдрөөс эхлэн гэр хорооллын хэрэглэгчдийн нэг киловат цаг эрчим хүчний шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж, 38.55 төгрөгт шилжүүлнэ.
Өнгөрсөн лхагва гарагт болсон “Шийдлийн цаг” уулзалтын үеэр Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярт тодорхой үүрэг өгсний дагуу ийнхүү хөнгөлж байгаа юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгааны шөнийн хэрэглээнд эрчим хүчний тарифын дэмжлэг үзүүлж гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар орон гэрээ халаах боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын хувьд дэмжих зайлшгүй шаардлагатай учраас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд мөрдөнө. Өөрөөр хэлбэл 11-3 сар хүртэл гэсэн үг. Харин цахилгааны шөнийн тарифын мөрдөх хугацаа нь 21.00-06.00 цагийн хооронд байх юм.