А.Дюмагийн “Монте Кристо гүн” романд гардаг Эдмон Дантес шиг эрдэнэсийн сан олж
хэмжээлшгүй их хөрөнгөний эзэн болно гэдэг гайхалтай хэрэг. Бидний амьдарч байгаа
ХХI зуунд адал явдалтай номд гардаг шиг эрдэнэс олдсоор байгаа нь хачирхалтай.
2007 онд олдсон эрдэнэс
Өнгөрсөн зун Оросын алдарт хөгжмийн зохиолч Тихон Хренниковыг нутаглуулах газрыг
ухаж байтал төмөр авдартай эрдэнэс гарч ирсэн гэдэг. Авдар дотор алтан зүүлт,
цайны мөнгөн эдлэл, эртний ховор зоос, ХIҮ-ХҮI зууны үеийн шавар ваар
байжээ. Газар ухаж байсан хүмүүс уг олдвороо эрдэм шинжилгээний лабораторид
илгээсэн аж. Америкийн нуугдмал эрдэнэсийн сангийн эрэлчид дундад зууны үед
Атлантын далайд живсэн хөлөг онгоцноос Колумбийн үеийн 17 тонн мөнгө, ширхэг
бүр нь нэг мянган ам.доллараар үнэлэгдэх 500 мянган алтан зоос олжээ. Энэ
эрдэнэсийн сангийн үнэ нь нийтдээ хагас тэрбум орчим ам.доллар болжээ. Үүнийг
манай дэлхий дээр олдсон хамгийн үнэтэй эрдэнэсийн олдвор хэмээн судлаачид
үзжээ.
Британийн анчид ан авлаж яваад Харрогит хотоос холгүй газраас шармал мөнгөн
аяга, 617 мөнгөн зоос, алтан бугуйвч, гоёлын зүүлт, цул мөнгө олсон аж. IХ-Х зууны
үед хамаарагдах эдгээр эрдэнэс 315 орчим мянган ам.доллароор үнэлэгджээ.
Эрдэнэс ямар замаар олддог вэ
Улсын хэмжээний эрдэнэсийн хайгуулчид гэж байдаг. Тэдний эрдэнэс хайх зардлыг
улсаас гарган өгч, ажиллах бүхий л бололцоогоор хангадаг аж.
Аль нэг улсын нэрийн өмнөөс алт эрдэнэс хайгчид түүхэнд мөнхөрсөн
алдартай эрдэнэсийн санг нээн илрүүлэх зорилго өвөрлөдөг байна. Харин
санамсаргүйгээр эрдэнэсийн санг нээх нь олон. Сонирхолтой нь, гэнэт эрдэнэсийн
сан олсон хүмүүс эхлээд заавал цагдаагийн газарт, эсвэл орон нутгийн засаг
захиргаанд дуулгадаг аж. Эхлээд тэдний толгойд их эрдэнэсийн сангаас хүртэх
сонирхол төрдөггүй байна. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа гэнэт ухаарч мөнөөх
эрдэнэсийн сангаас хувь хүртэх гэж тэмүүлдэг аж.
Хаа нэгтээ асар их хэмжээний эрдэнэсийн санг нуугдаж байгааг тааварлан тэрний мөрөөр
мөшгөгчид гэж бас бий. Тэдэнд аз тохиох нь ховор. Гэхдээ явсан нохой яс зууна
гэгчээр эрж хайсны эцэст гайхамшигт санг олсон хүн байдаг. Тийм
эрдэнэсийнхээ хэзээ ч хэнд ч юу ч ярилгүй их олзоо зөвхөн өөртөө
зориулсаар дуусдаг байна. Үүний буруу гэж юу байхав. Ер нь газар дээр, эсвэл
тэнгис далайн ёроолд гурван зуун жил оршсон эрдэнэсийн сан олбол гайхамшигт өв
аль улсын харьяа нутагт байна вэ гэдгийг тогтоодог. Үүний дараа эрдэнэсийн сан хадгалагдаж
байсан нутагт дэвсгэрт оршдог тухайн улс орны өв болдог заалт дэлхийн
олон орны хуульд байдаг аж.
Одоогоор олдоогүй байгаа эрдэнэсийн сан
Эрдэнэсийн эрэлчдийн урьдчилан тооцоолж байгаагаар тэд Латин Америк орчмоор 10-аад
тэр бум ам.долларын үнэтэй алт эрдэнэс бий. Чилийн Хуан Фернандез хэмээх
бүлэг арал дундаас Робинзон Крузо арлын хэсэг газрыг ухвал уг эрдэнэс олдох
магадлалтай мэргэжилтнүүд үзжээ. Эрдэмтэд тэнд 800 тонн жинтэй дан алтан зоос
хийсэн 6ОО-гаад торх хадгалагдаж байгаа гэсэн таамаглал гаргасан
аж. Крымын хаан Гирейны сүүлчийн залгамжлагчийн нуусан алт эрдэнэсийг
одоо болтол олоогүй. Ам дамжсан ярианаас үзвэл тэрбээр ХҮI зууны сүүлчээр
Бахчисарай дахь ордоны ойролцоо эрдэнэсээ нуусан гэдэг. Украины аюулыг
хамгаалах газрынхан тэр хавийг олон удаа самнаж үзсэн боловч багахан алт л
олжээ. Гэхдээ сүүлийн үед энэ хавиас алт олдох нь элбэгшсэн гэж нутгийн хүмүүс
ярьдаг. Хайгуулагчид дахин томхон самналт хийхээр бэлтгэж байгаа гэнэ.
1941 онд Одесс хотоос гарсан “Ленин” хөлөг онгоц дөрвөн мянган зорчигч, зэс,
хүрэл ачсан чингэлэгтэйгээ цуг 90 метрийн гүнд живжээ.1990-ээд оны дундуур
нэгэн Израил хүн “ Манай аав “Ленин” хөлөг онгоцонд сууж явсан хэдий ч тэндээс
азаар амьд үлдсэн юм. Харин чемоданаа авч чадаагүй. Тэр чемоданыг олох юм бол
нэг өрх гэрийг төдийгүй бүхэл бүтэн хотыг тэжээж чадна. Надад боломж гарвал би
далайн ёроолд байгаа Ленин хөлөг онгоцонд орж үзнэ” гэж ярьж явсан гэдэг.
“Ленин” хөлөг онгоцны живсэн шалтгаан, тэнд ачсан тэр их зэс, хүрэл хаана
байгааг хэн ч тодорхой хэлж чаддаггүй гэнэ. Гэхдээ уг хөлөг онгоцонд орох судалгаа
шинжилгээний баг бүрдүүлэх асуудлыг саяхнаас хөндөж ярьж байгаа юм байна.
П.Шагай