Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:
ОХУ-д халдварын эрч өндөр хэвээр байна. Өчигдөр Увс аймгийн Давст сумаас 2 иргэн ОХУ-ын Тува руу морьтой нэвтэрч буцаж орж ирэхдээ саатуулагдсан. Увс аймагт тусгаарлагдаад байна. Тэдгээр хүмүүс ямар ч амны хаалт зүүгээгүй байсан.
Монгол улсад одоогийн байдлаар 1991 хүн ажиглалтын байранд байна. 119 дугаарт өдөрт 117 дуудлага ирж зөвлөгөө авсан. ЭМЯ-аас дотоодын аялагчдад зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу хил орчмын нутгаар аялахдаа тухайн хил залгаа орныхоо өвчлөлийн байдлыг мэдэх шаардлагатай.
БНСУ-д эмнэлгээс гараад гэрийн тусгаарлалтад байгаагүй хүнд 2 жилийн хорих ял оноож байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
Өмнөд Америкийн 33 улсад 900 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. ОХУ-д үйлдвэрлэсэн эмийн эмнэлзүйн туршилт хийж буй бөгөөд уг эмийг хэрэглэсэн өвчтөний вирусийн үржил 4 хоногийн дотор зогсож байсан. БНХАУ-д 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
Өчигдөр Дарханд 31 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 179 байгаагаас эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Үүнээс 116 нь хөнгөн, 19 хүний бие хүндэвтэр байгаа бол 8-16 тав, жирэмсэн 3 эмэгтэй, чихрийн шижинтэй 1, элэгний хавдартай 1 хүн бий. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт руу МХЕГ, ХӨСҮТ, цагдаагийн бүрэлдэхүүн очиж ажиллана. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг өнөөдөр хийнэ.