-Залуус болон музейн хооронд үүссэн хүйтэн ханыг нураах зорилго-
Шүүмж, магтаалын аль алиныг нь дагуулсан “Богд хааны ордонд өнгөрүүлэх шөнө” соёл урлагийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Соёл урлагийн арга хэмжээ хэмээх хуучинсаг нэр оноосон нь цаанаа учиртай. Үнэндээ залууст зориулсан орчин үеийн хөгжмийн үдэшлэг байсныг эсэргүүцэх хүн цөөнгүй байв. Иймд зохион байгуулагчид дээрх нэрийг оноох нь зүйтэй гэж үзжээ.
Орчин үеийн хөгжмийн урсгал болох техно, андерграунд, дийп хаус, индий хаус, диско хөгжмүүд энэ орой эгшиглэх байв. Энэ нь хүчтэй цохилт болон даралт, түргэн хэмнэлээс бүрдэх юм. Ийм хөгжмийн аянд үл ялиг бүжгийн хөдөлгөөн хийнгээ, найзуудтайгаа ярилцаад суух боломжтой. Зарим хүний хувьд ийм хөгжим сонсоход түвэгтэй, чих ядрааж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь бий. Гэвч орчин үеийн нийтлэг залуусын хувьд энэ хөгжмийн урсгал 1960-аад онд “Битлз” хамтлаг од болж байсантай адил хэмжээний орон зай эзэлнэ. Нөгөөтэйгүүр, энэ орой хөгжмийг бус Богд хааны музейд болж буй шинэлэг арга хэмжээг сонирхох гэж ирэх хүн цөөнгүй байлаа.
Энэ арга хэмжээ нь залуус, хуучны музейн хооронд үүсээд байсан хүйтэн ханыг нураах зорилготой байснаараа бусад үдэшлэгээс ялгарна. Үдэшлэг 17.00 цагт хаалгаа нээгээд, шөнийн 02.00 цаг хүртэл үргэлжлэх хөтөлбөртэй байлаа.
Богд хааны ордны хажуугаар зөрөх хүн бүр музейн зүг анхаарлаа хандуулж байлаа
Богд хааны ордны хүндэтгэлийн талбайд болсон үдэшлэгт ойролцоогоор 500 гаруй хүн ирнэ гэж зохион байгуулагчид тооцоолж байсан. 18.00 цагийн байдлаар талбайд ирсэн зочид, зохион байгуулагчдыг нийлүүлээд 30 орчим хүн л байв. Гэвч энэ нь арга хэмжээ цөөн зочинтой байсан гэсэн үг биш. Залууст зориулсан хөгжмийн үдэшлэгт зочдын ирэх оргил цаг гэж бий. Энэ нь ихэнхдээ үдэшлэг дуусахаас хоёр цагийн өмнө. Нар бууж, цаг өнгөрөх бүр ирэх зочдын тоо аажмаар нэмэгдсээр. Энэ хооронд дижэй Хенза, “Би Ти Ар”, Билигүүдэй нар өөрсдийн аяа тоглов. 21 цаг 30 минутын байдлаар зочдын тоо харьцангуй нэмэгдэхэд цамын үзүүлбэр эхэллээ. Энд цугласан залуусын ихэнх нь цамын үзүүлбэрийг анх удаа үзэж байгаа нь илт. Тэдний зарим нь цам бүжгийн хөдөлгөөнийг дууриан хөдөлж, ихэнх нь гар утас болон зургийн аппаратаараа бичлэг хийх аж. Цамын үзүүлбэр дуусангуут үргэлжлүүлэн дижэй нар авьяасаа гайхуулж эхлэв. Дараа нь уран нугаралтын үзүүлбэр боллоо.
Оройн чийг, өвс, шорлогны үнэр, хэмнэл бүхий хөгжим, 100 гаруй жилийн настай Монгол барилгын хийц, өнгө өнгийн гэрэл нийлээд ер бусын. Тэхдээ тав тухтай орчныг бий болгожээ. Талбайн баруун хэсэгт төлбөртэй ширээ, зүүн хэсгээр босоо ширээ, хоолны асар байрлаж байв. Зочдын зарим нь босоо ширээг тойрон зогсож, зарим нь зүлгэн дээр сууна. Аль аль нь зочдод тухтай сэтгэгдэл төрүүлж буй мэт харагдлаа.
Энэ орой Богд хааны ордны ойр орчмоор дижэй нарын тоглуулж буй хөгжим хангинаж, хажуугаар зөрөх хүн бүр музейн зүг анхаарлаа хандуулна. Нэг талаар хүмүүсийн бараг анзаарахаа больсон эл газрыг амь оруулсан мэт. Харин нөгөө талаар эртний ёслол хүндэтгэлтэй газарт үдэшлэг зохиох нь зөв үү гэдэг бодлыг ч төрүүлнэ.
Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудад музейг залууст таниулах, хүн бүрт нээлттэй, халуун дулаан газар болохыг нь мэдрүүлэх зорилготой арга хэмжээ олон болдог. Тэр дунд энэ удаагийнх шиг дижэй нарыг урьж үдэшлэг хийх, улаан дарстай хүлээн авалт, хөгжөөнт тоглоом зохиох зэрэг үйл ажиллагаа багтдаг байна. Харин энэ удаагийн арга хэмжээ нь Монголд шинэлэг, анхдагч байсан нь хүмүүст онцлог хийгээд, гайхмаар санагдсан байж болох юм. “Музейг бусдад таниулах, зочдын тоог нэмэх зорилготой олон янзын соёлын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаагийнх залууст зориулсан гэдгээрээ онцлог. Анх “Мажести пресэнт”-ийн залуус өөрсдөө ирж ийм арга хэмжээ зохион байгуулах санал тавьсан” хэмээн музейн захирал О.Мэндсайхан ярьсан.
Нэг талаар хүмүүсийн бараг анзаарахаа больсон эл газрыг амь оруулсан мэт
Энэ удаагийн үдэшлэгийн хөгжмийн дуугаралт, зохион байгуулалт, дижэй нарын тоглосон хөгжмийн уур амьсгалын хувьд өөлөх зүйл байгаагүйг ирсэн зочдын нийгмийн сүлжээнд бичсэн сэтгэгдлээс харж болно. Түүнчлэн арга хэмжээнд жуулчид цөөнгүй ирсэн нь онцлох зүйлийн нэг. Харин хөтөлбөр цагийн хуваарийн дагуу яваагүй нь зочид тооцоолж байснаар цуглаагүйгээс болжээ. Санаснаас цөөн хүн ирсэн юм. Учир нь арга хэмжээ болох талаарх мэдээлэл таван хоногийн өмнө л олон нийтэд цацагдаж эхэлснээс болсон болов уу. Гэхдээ Богд хааны ордон шиг ёслол хүндэтгэлийн газарт болж буй арга хэмжээ цөөн тооны хүнийг хамрах нь зүйтэй гэдэг олон улсын жишиг бий. Тиймээс олон хүн ирээгүйд гомдоллох нь илүүц биз ээ.
“Музей хүн төрөлхтний баялаг өвийн сан, нөөцийг хадгалж, хамгаалах газар мөн. Гэхдээ тэдгээрийг амьд байлгадаг гол хүчин зүйл нь хүмүүс гэдэг нь маргаангүй. Зундаа ирэх жуулчид л музей үздэг байх хангалтгүй үзүүлэлт юм. Харин иргэд нь музейг “Халуун бүгчим, уйтгартай” хэмээн тодорхойлж буй тохиолдолд энэ салбарын ирээдүй тийм ч гэгээтэй харагдахгүй байна” гэж манай сонины сэтгүүлч Б.Эгшиглэн “Хоосон музейнүүд” нийтлэлдээ дурдсан нь бий. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээ нь залуус хийгээд жуулчдад үлдээд байсан “Халуун бүгчим, уйтгартай” гэдэг ойлголтыг бага ч болов өөрчилсөн юм.
Г.Чимэдлхам