Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарыг “GoGo cafe” буландаа зочноор урилаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд бодит дүн шинжилгээ хийх боломж олгодог сарын мэдээлэл гарлаа. Ярилцлага маань энэ цаг үед таарсан бөгөөд өнөөгийн үзүүлэлтүүд сонирхол татаж эхэлсэн тул бидний яриа энэ тийш нэлээд хэлбийлээ. Мөн Н.Энхбаярын хүү гэхээс төдийлэн өөр тодотголгүй, чимээгүйхэн ажлаа хийгээд явдаг энэ залуу ямар сонирхолтой, хэн болохыг нь тандахыг хичээсэн юм.
-Монгол Улсын ДНБ-ий өсөлт энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 4.4 хувьтай гарчээ. Улс орны эдийн засгийн өнөөгийн байдал ямар байгаа тухай улстөрчдийн дүгнэлтэд нөлөө орчихоод байх юмаа. Та мэргэжлийн хүний хувьд эдийн засгийн байдалд ямар дүгнэлт хийж байна вэ. Үнэхээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн үү?
-ДНБ өсөлттэй байгаа үед эдийн засгийн хямрал боллоо гэж үздэггүй. Харин ДНБ бүтцээ харах юм бол худалдаа, үйлчилгээ гэх зэрэг салбарт удаашрал, хүндрэл байгаа нь үнэн. Мэдээж эдийн засаг 2012 оных шиг 12 хувиар, 2013 оных шиг 11 хувиар, ноднин жилийнх шиг найман хувиар өсөхгүй ч энэ оны эхний улиралд дөрвөн хувиар өсч байгаа үед бизнесийн идэвхжил харилцан адилгүй шүү дээ.
Бодит секторын идэвхжил удааширч байгаа ч өсөлт үзүүлсэн үед эдийн засгийн хямрал болсон гэж хэлж болохгүй. Харин эдийн засаг агшиж, өсөлт нь хоёр улирал дараалаад хасах руу орвол жинхэнэ эдийн засгийн хямрал боллоо гэнэ.
Энэ оны нэгдүгээр улирлын мэдээгээр манай улсын ДНБ 4.4 хувиар өссөн. Бодит секторын идэвхжил удааширч байгаа ч өсөлт үзүүлсэн үед эдийн засгийн хямрал болсон гэж хэлж болохгүй. Харин эдийн засаг агшиж, өсөлт нь хоёр улирал дараалаад хасах руу орвол жинхэнэ эдийн засгийн хямрал боллоо гэнэ. Манай улс 2009 онд санхүү, эдийн засгийн хямралд орж байсан.
Тэр үед банкуудын чанаргүй зээл нийт зээлийнхээ 20 орчим хувьд хүрч, хоёр ч банк дампуурч, банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн зохистой харьцаа алдагдаж байсан. Мөн ажилгүйдэл асар их нэмэгдэж, ДНБ хасах 1.3 хувь болж эдийн засаг агшиж, түүний дотор барилгын салбар хүнд цохилтод орж байсан л даа.
Төлбөрийн тэнцэл, төсвийн байдал маш хүнд байсан. 2013-2015 онд ДНБ-ий бодит өсөлт алгуур саарсан ч, хасах руу ороогүй байна. Үүгээрээ 2009 оны эдийн засгийн хямрал болон 2015 оны эдийн засгийн хүндрэл зарчмын ялгаатай.
-Гадаад эдийн засгийн байдал ямар байна вэ. Нааштай өөрчлөлтүүд гарах нь уу?
-Дэлхийн эдийн засгийн байдал таатай биш хэвээрээ байна. Наад зах нь Америкийн эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 0.2 хувь л өссөн. Европын холбоо маш хүнд байдалтай боллоо. Хятадын эдийн засгийн өсөлт суларсаар байна.
Үүнтэй холбоотойгоор уул уурхайн гол түүхий эд төмөр, нүүрсний үнэ бараг 50-70 хувиар буурсан. Хятадын төв банк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хүүг бууруулж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна. Энэ нь түүхий эдийн үнэ цаашлаад огцом буурахгүй байхад бас эергээр нөлөөлөх байх.
Гадаад орчин сүүлийн гурав дахь жилдээ дараалан ийм сөрөг байгаа үед бид ч бас энэхүү шинэ орчинд нийцүүлж эдийн засгаа аль болох зөөлөн газардуулан, хөрсөн дээр нь алгуур буулгалаа. Ийм шинэ орчинд төсвийн зардлаа танаж, төлбөрийн тэнцлээ дэмжин, улсын төсөв, төлбөрийн тэнцлийг аль алийг нь алдагдалгүй байлгахад бүх бодлого чиглэх ёстой болсон. Одоо ч энэ бодлогоо барьж байна.
Одоо өсөлтийг хадгалах, эдийн засгийн удирдаад явахад хялбар болж байна. Гэхдээ Засгийн газар ямар бодлого явуулахаас их зүйл хамаарна.
-Тэгэхээр эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар тэлсэн гэдэг гадаад, дотоод орчинтойгоо нийцсэн тоон үзүүлэлт гэж Та хэлэх гээд байна уу?
-Мэдээж. Эдийн засгийн илүү өндөр өсөлтийг, тухайлбал 7-10 хувийн өсөлтийг бий болгоё гэвэл түүнийг санхүүжүүлэх мөнгийг гаднаас оруулж ирэх ёстой. Гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй болчихсон сүүлийн хоёр жилд Монгол Улс эдийн засгаа гүнзгий хямралд оруулалгүй авч явж байгаа нь харин ч амжилт юм.
Түрүүнд хэлсэн, бизнесийн идэвхжил талаасаа эдийн засаг 12 хувиар өсөх, дөрвөн хувиар өсөх үеийн бодит секторын үйл ажиллагаа маш ялгаатай. Бид бодит секторын идэвхжилээ дэмжиж, илүү олон ажлын байр бий болгож, өнөөгийн хөрөнгө, мөнгөгүйн хүндрэлээсээ гарч, илүү сайн хурдаар тэлье, өсч дэвжье гэвэл мөнгө л хэрэгтэй. Өмнө нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гээд өсөлтийг тэтгэдэг том эх үүсвэртэй байлаа.
Тэр нь байхгүй болчихсон үед бондын эх үүсвэрээр болон Монголбанкнаас банкуудад олгосон зээлийн эх үүсвэрээр эдийн засаг маань амьдарч, зогсчихолгүй явж ирлээ. Харин одоо мөнгийг гаднаас гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээллэгээр, экспортын орлого хэлбэрээр оруулж ирэх ёстой. Эдгээрээс зарим нь биднээс үл хамаарсан байдалтай хэвээр байгаа.
Хэчнээн хүссэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Экспортолж байгаа барааны хэмжээ нь хязгаартай учир гадаад зах зээлийн үнэд бид нөлөөлж чаддаггүй. Ийм үед гадаад зах зээлд бонд гаргах, шууд зээллэг авах байдлаар өсөлтөө огцом унагахгүй хадгалах боломж бидэнд байна. Мэдээж гурван жилийн өмнө 12 хувиар өсч байсан эдийн засаг одоо дөрвөн хувийн өсөлттэй боллоо. Одоо өсөлтийг хадгалах, эдийн засгийн удирдаад явахад хялбар болж байна. Гэхдээ Засгийн газар ямар бодлого явуулахаас их зүйл хамаарна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛД ИТГЭХ ИТГЭЛЭЭ БҮР МӨСӨН АЛДЧИХААГҮЙ НЬ ХАРАГДЛАА
-Одоогийн өсөлтийг хадгалах нь яагаад хамаагүй хялбар гэж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасахтай байхад эдийн засгийн өсөлтийг хадгалахад харин ч хэцүү биш үү?
-Хоёр жилийн өмнөхөөс манай эдийн засгийн гол тоонууд маш өөр болчихсоныг хүмүүс тэр бүр ойлгохгүй байх шиг. Жил бүр 2 тэрбум ам.долларыг гадаад худалдаанаас алддаг байсан бол ноднин жилээс гадаад худалдаа ашигтай болж, энэ оны ашиг нь бараг 1 тэрбум ам.доллар руу дөхөх магадлалтай байна. Импорт маш хурдан буурч байна.
Зөвхөн нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн импорт ч буурсан юм биш. Хүнс, барилгын материал, удаан түргэн эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, гэр ахуйн бараа, автомашин гээд л бүх төрөлдөө импорт буурсаар байна. Энэ нь гадаад худалдаа ашигтай байх, төлбөрийн нийт тэнцэл оны төгсгөлд алдагдалгүй гарахад чухлаар нөлөөлнө. Бэлэн мөнгө тарааж байх үед хэрэглээ маш их тэлсний нэг тодорхой жишээ нь 2011 онд л гэхэд автомашины импортын хэмжээ 1 тэрбум ам.долларт хүрч байлаа.
Бид гадаад шууд хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдөр богино хугацаанд бол амьдарч болж байна. Гэхдээ 3-4 хувийн өсөлт гэдэг манайх шиг ийм их баялагтай, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн боломж өндөртэй оронд үнэхээр чамлалттай.
Гэтэл сүүлийн хоёр жилд энэ хөөс хагарч, эрүүл тоо руу очиж байна. Нийт эрэлт хумигдаж, төлбөрийн тэнцэл дээр хардаг байсан хасах тоо тэг рүү орж ирэх боломж харагдаж байгаа болохоор эдийн засгийн 4-5 хувийн өсөлтийг энэ онд хадгалахад тийм хэцүү биш байх болов уу. Гэхдээ эдийн засгийн нэг хувийн өсөлтийг бий болгохын тулд гаднаас заавал валют оруулж ирэх ёстойг санах хэрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээх ажлаа заавал хийх ёстой.
-Гадаадын хөрөнгө оруулалт хасах 74 сая ам.доллар гэхээр манай улс гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр амьдарч, эдийн засгийн өсөлт үзүүлээд болоод байна гэсэн үг үү?
-Богино хугацаанд бол тийм л дээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасахтай байхад эдийн засгийн өсөлт дөрвөн хувьтай байна. Гэхдээ энэ өсөлт тогтворгүй болох эрсдэлтэй. Бид гадаад шууд хөрөнгө оруулалтгүйгээр өнөөдөр богино хугацаанд бол амьдарч болж байна.
Гэхдээ 3-4 хувийн өсөлт гэдэг манайх шиг ийм их баялагтай, эдийн засгийн урт хугацааны хөгжлийн боломж өндөртэй оронд үнэхээр чамлалттай. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ямар богино хугацаанд байхгүй болж болдгийг бид харлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй болчихсон юм чинь гээд эдийн засгаа бүхэлд нь зогсоогоод, хямраагаад байж болохгүй шүү дээ.
Ямар ч гэсэн эдийн засгаа хөөснөөс нь буулгасаар, алгуурхан явуулсаар одоо дөрвөн хувийн өсөлт дээр аваад ирлээ. Цаашид маш зөв замналаар, тогтвортой өсөлттэй явахад гадаадын шууд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг урт хугацаанд тогтвортой 7-10 хувиар тэлэх боломж бүрдэнэ.
-Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргалаа. Энэ хөрөнгө оруулалт манай эдийн засагт хэр зэрэг үр нөлөө үзүүлж чадах вэ?
-500 сая доллар гэдэг бага мөнгө биш, манай улсын ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний эх үүсвэр. Энэ эх үүсвэр нь урт хугацаатай. Банкны салбарт зээлийн эх үүсвэр болох талаасаа ч, төлбөрийн тэнцэлд нэмэх үзүүлэлт гаргах талаасаа ч, мөнгөгүйдлийн зовлонг нимгэлэх талаасаа ч энэ эх үүсвэр Монголын эдийн засагт маш эерэг.
Гаргасан бондын хэмжээ 500 сая ам.доллар байхад гадаадын хөрөнгө оруулагчдын ирүүлсэн санал нь 2.3 тэрбум доллар байж. Энэ бол хөрөнгө оруулагчид Монголд итгэж буйн баталгаа.
Хөрөнгө оруулагчдын итгэл бүрмөсөн байхгүй болчихсон юм биш, тодорхой арга хэмжээ авбал хөрөнгө оруулалтын орчин бүрэн сайжирч, итгэл нэг мөр сэргэнэ гэж бодож байна. Зөвхөн энэ банкаар ч тогтохгүй манай бусад банкинд ч гадаад зах зээлээс урт хугацаатай эх үүсвэр татах боломжууд нээлттэй байна.
-Оюутолгой, Тавантолгойн төслүүд хэрэгжиж байж л эдийн засгийн эргэлт сайжрах мэтээр идэвхтэй сурталчилж байна л даа?
-Энэ бол мэдээж урт хугацаанд эдийн засгийг тэлэх нөлөө бүхий маш том төслүүд. Улс орны эдийн засагт эерэг өөрчлөлт зайлшгүй авчирна. Тийм учраас энэ төслүүдээ яг яаж хөдөлгөх вэ, хөрөнгө оруулалтыг нь хэрхэн эхлүүлэх вэ гэдгийг маш нухацтай ярьж хэлэлцэж, зөв шийдлээ олох нь чухал.
Бидэнд төслийг хэрэгжүүлсний эрсдэл хамгийн бага байх, урт хугацаандаа өгөөжтэй байх нь чухал шүү дээ. Манай улсад урт хугацааны хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Аль болох түргэн хугацаанд төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх нь эдийн засагт хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Гол нь урт хугацааны өгөөжтэй, ард түмэнд ашигтай, найдвартай, зөв шийдлээ л олсон байх хэрэгтэй.
Худалдаа хөгжлийн банкны гаргасан бондын хэмжээ 500 сая ам.доллар байхад гадаадын хөрөнгө оруулагчдын ирүүлсэн санал нь 2.3 тэрбум доллар байж. Энэ бол хөрөнгө оруулагчид Монголд итгэж буйн баталгаа.
-2015 онд манай улсын эдийн засаг ямар түвшинд байх төсөөлөл харагдаж байна вэ?
-Төлбөрийн тэнцэл дээр ахиад ямар эерэг нөлөө бий болох вэ, нэмээд ямар хэмжээний валют орж ирэх вэ гэдгээс шууд хамаарна. Нөхцөл байдал нэг их сайжрахгүй гэсэн суурь төсөөллөөр ОУВС өсөлтийг 4.4 хувь, Дэлхийн банк 4.6 хувь, Азийн хөгжлийн банк 3.0 хувь гэж таамагласан.
Суурь төсөөллөөр үзвэл энэ онд эдийн засаг 4-5 хувийн бодит өсөлттэй гарах болов уу. Харин валютын орох урсгал дээр эерэг зүйл гараад, төлбөрийн тэнцэл ашигтай гарвал эдийн засгийн өсөлтийг дэмжих, бодит секторын суларсан идэвхжилийг тэтгэх бодлогын орон зай боломж гарахыг үгүйсгэхгүй. Тэр хувилбараар бол эдийн засгийн өсөлт 5-8 хувийн хооронд байх боломжтой.
МАНАЙД “СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА АЛГА БАЙНА
-УИХ-ын зарим гишүүн ОУВС-гийн хөтөлбөр рүү оръё гэсэн санал гаргаж байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байгаа юу?
-Гадаад худалдаа, урсгал данс, импорт, мөнгөний нийлүүлэлт, инфляци, зээлийн өсөлт, нийт эрэлт гээд голлох үзүүлэлтүүд дээр эерэг тоонууд нэгэнт гарсан, эдийн засаг хөрсөн дээрээ буучихсан ийм үед “Стэнд бай” хөтөлбөрийн талаар ярих нь зохисгүй байх.
Энэ хөтөлбөр чинь аливаа орны төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл үүссэн үед эдийн засгийг богино хугацаанд хөрсөн дээр нь буулгадаг, үр дагавар нь хувийн хэвшил, санхүүгийн салбар, бодит секторт таагүй нөлөөтэй хөтөлбөр шүү дээ.
Одоо бид хөрсөн дээрээ нэгэнт буучихсан учраас “Стэнд бай” хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага харагдахгүй байна. Ядаж л энэ хөтөлбөрийг авлаа гэхэд эдийн засаг, нийгэм, санхүүгийн салбар дахь сөрөг үр дагаврыг нь сайн бодож тооцох хэрэгтэй. Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг зогсоовол юу болох вэ?
-Тэгвэл зарим улстөрч яагаад “Стэнд бай” хөтөлбөрийг сануулаад байгаа хэрэг вэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл чухам ямар өөрчлөлтүүд орох бол?
-Асуудал нь улсын төсөв байх. Төсвийн алдагдал 250 тэрбум төгрөгт хүрсэн гэж Сангийн сайд мэдэгдлээ. Орлого тасарч, төлөвлөснөөс дахиад л дутах эрсдэл харагдаж байна. Гэхдээ Сангийн яам зардлаа аль болох танаж, дотроо зөв зохицуулалтууд хийж байна.
Мөн дахиад төсвийн тодотгол хийх, зардлыг 400 тэрбумаар багасгах хувилбар ч ярьж байсан. Төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэх тал дээр Засгийн газар маш ахиц дэвшилтэй, шаргуу ажиллаж байна. Гэхдээ энэ оны төсвийн алдагдал дээр 500 гаруй тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага гарах төсөөлөл байгаа юм билээ. Үүнийг нөхөх эх үүсвэрийг гадаад валютаар гаднаас олох хэрэгтэй болов уу.
Зөвхөн үүний төлөө “Стэнд бай” хөтөлбөрт орох ямар ч шаардлагагүй. Учир нь улсын төсөв, мөнгөний бодлогын аль аль нь төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангахад, макро тэнцвэрээ хадгалахад чиглэж, тэр нь ч зохих үр дүнд хүрч байна.
Санхүүгийн салбар ч эрсдэл даах чадвартай, банкуудын өөрийн хөрөнгийн харьцаа өндөр, ямар нэг эрсдэл бий боллоо гэхэд түүнийг хохирол багатай давах боломж дүүрэн байна.
Одоо ганц шийдэгдээгүй үлдсэн зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Энийгээ л шийдэж, хасах тоог нь нэмэх болгох, улмаар жил бүр Монголын эдийн засагт дор хаяж 2 тэрбум ам.доллар тогтмол орж ирдэг нөхцөлийг бүрдүүлчихвэл эдийн засгийн дунд, урт хугацааны төлөв эерэг байна.

-Манай улсын эдийн засгийн 80 хувь нь уул уурхайгаас хараат болсон. Эдийн засгийг солонгоруулна гэж бодлого боловсруулагчид ярьж байна. Энэ ужиг өвчнийг анагаах жор нь Таны бодлоор юу вэ?
-Эдийн засгийн бүтэц хэврэг, юм л бол төлбөрийн тэнцлийн хүндрэлд орчих гэдэг, тэр нь нийт эдийн засгаа, өсөлтийг санхүүжүүлдэг санхүүгийн салбараа чирч унагах гээд байдгийн гол учир шалтгаан нь бид уул уурхайгаас дэндүү их хамааралтай, бас тэгээд ямар ч хуримтлалгүй шахам явж ирснийх.
Онош нь Голланд өвчин. Эдийн засгийг олон суурьтай болгоно гээд бид зэвсэг, гар утас үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөд хэцүү. Харин бидэнд уламжлалт давуу тал дээрээ суурилсан боломжууд байгаа. Аялал жуулчлал болон эко туризм, хөдөө аж ахуйн салбар, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжууд байна.
Тэгэхдээ уламжлалт болон фермерийн эрчимжсэн мал аж ахуйн гэсэн чиглэлээр, стандартын шаардлага хангасан эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл зүгээр. Уламжлалт соёлоо хадгалсан эдийн засгийн үр өгөөжтэй хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж уул уурхайн хамаарал багасна.
-Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш 50 төгрөгөөр буурахад юу нөлөөлсөн гэж Та бодож байна вэ?
-Валютын ханшийг өсгөх нөлөөтэй байдаг урсгал данс, гадаад худалдааны тэнцэл алдагдалгүй болсноор валютын эрэлт эрс буурсан. Эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих чиглэлд хэрэгжүүлсэн бодлогууд үр дүнгээ өгч байна. Монголбанкны ямар ч оролцоогүйгээр валютын зах өөрөө тогтворжлоо.
-Таныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдоход "залуу хүнийг" өндөр албан тушаалд томиллоо гэсэн хандлагаар нэлээд шүүмжилсэн. Гэхдээ Танд банкинд ажиллаж байсан туршлага бий. Тэр дундаа Английн банк биз дээ. Англид банкны ямар секторт ажиллаж байв?
-Би JP Morgan-д хөрөнгө оруулалтын банкир /investment banker/-аар Лондон хотод гурван жил ажилласан. “JP Morgan”-д ажиллаж байхад бид нар гэрээ, хэлэлцээр хийдэг байсан.
Миний үндсэн ажил нь компанид хөрөнгө босгож өгөх. Хөрөнгө босгох маш олон хувилбар байдаг. Үүний хамгийн түгээмэл нь бирж дээр IPO хийх, бонд гаргах, private болон public placement хийх, бас convertible хийх зэргээр ажилладаг байлаа. Нэг жишээ нь гэхэд, Манай баг 2009 оны наймдугаар сард “Capital regional” компанид зах зээлээс 69.2 сая паунд public placement аргаар босгож өгч байсан.
Амжилттай ажилласан банкирууддаа “JP Morgan”-аас ийм дурсгал өгдөг. Энэ дурсгалуудынхаа нэгийг нь л ажлын өрөөндөө хадгалдаг юм. Харин Монголд ирээд гурван жил орчим хувийн салбарт ажилласны дараа Монгол банкны Дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон л доо. Энэ үед хариуцлагатай чухал ажилд залуу хүнийг томиллоо гэж зарим хүмүүс ярьж байсан.
Гэхдээ миний бодлоор яагаад залуу хүн хариуцлагатай ажил албан тушаал хашиж болохгүй гэж. Монголын болоод дэлхийн түүхэнд олон залуучууд хариуцлагатай, өндөр албан тушаалыг амжилттай хашиж л байсан шүү дээ. Тиймээс энэ яриаг нэг их чухлаар авч үзээгүй.
-JP Morgan-д хэр удаан ажилласан бэ. Англи, Монголын банкны системийн ялгаа юу вэ?
-Эдийн засаг, санхүүгийн зах зээлд бүх дэлхий холбогдсон байдаг. Монголынх, гадаадынх гэж ялгахад хэцүү. Гэхдээ Америк, Англи, Европын холбооны орнуудад банк, санхүүгийн салбар өндөр хэмжээнд хөгжсөн. 1600 онд байгуулагдсан банк өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна.
Харин манай банкны систем 90 жилийн түүхтэй. Түүн дотроо орчин үеийн арилжааны банкууд байгуулагдаад 25 жил болж байна. Тэгэхээр бидэнд хөгжих, дэвших зүйл их байна. Гэхдээ сүүлийн 10 жилд манай банк, санхүүгийн салбар маш өндөр түвшинд хүрсэн.
УЛС ТӨРД ОРНО ГЭХЭЭС ИЛҮҮ УЛС ТӨР ХҮН ДЭЭР ИРДЭГ ГЭЖ БОДДОГ
-2010 онд Монголдоо ямар төлөвлөгөө, мөрөөдөлтэй ирсэн бэ?
-Надад сонголт байсан л даа, одоо ч сонголт байгаа. Тухайн үед би Лондонд “JP Morgan”-д үлдээд карьер хөөх боломж байсан. Би халагдаагүй, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гадаадад олон жил суралцаж ажилласан учир эх орондоо ирж амьдрахаар шийдсэн.
Бурхны шашныг шүтэхдээ мунхаг сүсэг биш, философийг нь ойлгоод амьдралдаа ашиглах л чухал.
-Та улс төрд орох уу?
-Улс төрд орно гэхээс илүү улс төр хүн дээр ирдэг гэж би боддог. Тэр нь илүү эрүүл гэж харж байна. Түүнээс улстөрч болно гэж заавал тэмүүлээд байх шаардлагагүй.
-Таны нэрийг Монголоос гарч болохгүй хүмүүсийн жагсаалтад байдаг гэж
хэвлэлээс харсан. Үнэн үү, яагаад тэр вэ?
- Үгүй, би саяхан гадаад руу явчихаад ирсэн.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Бурханы шашин шүтдэг. Шашин гэдэг зөв буруу, нүгэл буянг ялгахаас гадна өөрийн гэсэн философитой. Сэтгэлээ ангижруулах, яаж гэгээрэх, сайхан зүйлийн тухай бодох вэ, хүмүүст болон өөртөө яаж зовлонгүй байх вэ гэх мэтээр сургадаг л даа. Ер нь бүх л шашин сургааль номлол нь адилхан.
Гэхдээ заавал зовлонгүй байх гэдэг нь чухал биш. Хүн дөнгөж төрөөд л, даарч уйлаад л зовдог гэдэг. Хамгийн гол нь үүнийг яаж зөв ойлгож, хүлээж авах вэ гэх зэрэг амьдралын философи нь сонин л доо. Бурхны шашныг шүтэхдээ мунхаг сүсэг биш, философийг нь ойлгоод амьдралдаа ашиглах л чухал.