Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЕСӨН НАСТАЙ ОХИН ГАДНЫ НӨЛӨӨТЭЙГӨӨР АМИА АЛДАВ
Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэгт есөн настай охин гадны нөлөөтэйгөөр амиа алдсан хэрэг гарч нийгмийг цочирдууллаа. Уг хэрэгт холбогдуулан охины хойд эцэг 36 настай Б-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгаж буй юм. Урьдчилсан задлан шинжилгээгээр талийгаач охины нүүр, духанд хуучин зулгаралттай. Дотор эрхтнийг шинжлэхэд хоёр талын хавирга хугарч, хуучин бороолсон шинжтэй. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан. Шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралтын улмаас хэрэг гарсан гэж үзэж байгаа гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.
“ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТЭВЧДЭГГҮЙ ХҮН БАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
“Лантуун дохио” ТББ-аас өчигдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын гол зорилго нь хүчирхийллийн эсрэг нэгдэж бодитой ажил хийх талаар ярилцах, шийдэл олох, төр засгийн шийдвэрийг хүлээлгүй, хүн бүр өөрсдөөсөө эхлэх, оршин суугаа, ажиллаж байгаа газраа гээд дор бүрнээ “Хүчирхийллийн тэвчдэггүй ХҮН БАЙ” хөдөлгөөнийг санаачлан хүүхдийн төлөө нэгдэхийг уриалах байсан юм. Тус уулзалтаас гаргасан Ч.Ганжавхлан:ТА ӨӨРӨӨ хүчирхийллийн эсрэг яг ЮУ ХИЙСЭН БЭ?, Хүүхдүүд хүчирхийлэлд байгаагаа хэлж чадахгүй бол гараараа үзүүлдэг ДОХИОТОЙ болъё, ЕСӨН АЛХАМ: "Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ" аяны агуулга, удирдамж, Та гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол ямар ХАРИУЦЛАГА хүлээх вэ цуврал нийтлэлүүдийг уншаарай.
“ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ НЬ: ЕБС ДАХЬ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын санаачилгаар зохион байгуулж буй “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Шинэ-Үе бүрэн дунд сургуулийн англи хэлний ахлах багш Ч.Нарангэрэл “Англи хэлний багш нарын ѳнѳѳгийн нѳхцѳл байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрбээр "Багш нарын журналыг өөрчлөх хэрэгтэй. Нэг багш долоон ангид хичээл ороход долоон удаа журнал хуулж бичнэ гэсэн үг. Нэг долоо хоногт нэг удаа дэвтэр засахад 2-3 цаг зарцуулдаг. Бэлэн материалыг хүүхдүүдэд хэвлэж өгөхийн тулд 2-3 цаг, дааж авсан ангийнхантайгаа уулзахад 1-2 цаг шаардана. Үүнээс гадна яаралтай ажлууд маш их гарч ирнэ, багшийн ажил дуусдаггүй. Багш нар системд оруулах ажлыг гэртээ хийдэг. Улмаар гэр бүлдээ ч цаг зарцуулж гаргаж чаддаггүй. Багш нар бичиг хэргийн зардлыг хувиасаа гаргадаг тул цалин дээр нь бичиг хэргийн зардлыг нэмж өгөх хэрэгтэй" гэв.
“ДЦС-4”-ИЙН 7,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ДУУСАЖ, ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭЛЭЭ
“Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээв. Зургаан км замын засвар шинэчлэлтийн ажилд 7,6 тэрбум төгрөгийн үндсэн өртөгтэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа. Тодруулбал “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Баттөр, “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Мөн монголын нэрийг дэлхийд таниулж байдаг онцгой брэндийг бүтээгч “Говь” ноолуурын үйлдвэрийн хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнав.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Н.ЭНХТАЙВАН ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-ний батламж жуух бичгийг солилцсоноор уг гэрээ хүчин төгөлдөр боллоо. Хугацаагүй байгуулсан уг гэрээ нь хоёр улс улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн харилцаа зэрэг бүхий л салбарт эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд хөгжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилготой аж. Түүнчлэн энэ удаагийн айлчлалаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж ярилцан, 2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлах боломжийн талаар ярилцлаа. Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон суурь бүрэлдэхүүнийг шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.
НЭГ ХҮН КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ, НЭГ ХҮН ЭДГЭРЧ ДАРААГИЙН ШАТНЫ ТУСГААРЛАЛТ РУУ ШИЛЖИВ
Өнгөрч буй долоо хоногт нэг хүн шинээр коронавирусийн халдвар авсан. Мөн Нурсултан Улаанбаатар чиглэлийн онгоцоор наймдугаар сарын 30-нд ирээд коронавирустэй хэмээн оношлогдсон 58 настай эмэгтэй 24 хоног эмчлэгдэн дараагийн шатны сувилал руу шилжжээ. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол бүртгэгдсэнээс 303 хүн бүрэн эдгэсэн. Одоогийн байдлаар 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бөгөөд үүнээс найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.