Украины Ерөнхийлөгч Петр Порошенко цэргийн алба хаахад өөрчлөлт оруулах талаар тусгасан “дайчилгааны тухай хууль”-д гарын үсэг зуржээ. Энэ тухай Украины Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээллээ.
Нэгдүгээр сарын 15-ны өдөр Украины Радын баталсан баримт бичгийн дагуу цэрэгт татагдах насыг 27 хүртэл дээшлүүлж, харин хугацаат цэргийн алба хаахаас чөлөөлөгдөх нөхцөлүүдийн тоог багасгасан байна.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдснаар цэргийн албанаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татах, “онцгой үед гэрээгээр цэргийн албанд татагдах иргэдийн жагсаалтыг өргөжүүлэх” тухай тусгагджээ.
Дашрамд дуулгахад Украинд хэсэгчилэн дайчилгааны дөрөв дэх ээлж өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд дайчилгаанд 18-60 насны бүх эрчүүд хамрагдана гэсэн хууль гарсан юм.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн мэдэгдснээр хэсэгчилсэн дайчилгаа эхлэснээс хойш Украины цэргийн үүрэгтнүүдэд 73 мянган зарлан дуудах хуудас очсон байна. Украины Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоёрдугаар сарын эхэн гэхэд зарлан дуудах хуудас тараах төлөвлөгөө 100 хувь биелсэн гэнэ.
Эмнэлгийн магадлах комиссоор 46 мянган хүн орсон бөгөөд энэ онд 200 мянга орчим хүнийг зарлан дуудах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Украины Цэргийн хүчний Ерөнхий штабын мэдээлснээр өнгөрсөн онтой харьцуулахад дайчлагдсан хүмүүсийн дунд сайн дурынхан харьцангуй бага байгаа гэнэ.
Эх сурвалж: lenta.ru