Эхээсээ төөрсөн бяцхан хургыг Майри Макензи гэх эр өнгөрөгч оны дөрөвдүгээр сард олж Дайс хэмээн нэрийдэж тэжээх болжээ.
Тэрээр Колли үүлдэрийн гурван нохойтой бөгөөд Дайс хурга тэдэнтэй хамт өсчээ. 10 сартай Дайсын байгаа байдлаас үзэхэд тэрээр өөрийгөө хонь биш нохой гэж боддог бололтой. Учир нь ноход тоглож үсэрч харайхад тэр мөн л тэднийг дуурайн үсэрч цовхчдог байна.
Түүний эзэн Майри Макензи “Тэр маш эелдэг зан чанартай. Түүний зан чанарыг хонь шиг гэхээсээ илүү нохой шиг гэвэл онох байх. Хар нялхаасаа нохой хэвтэр дээр унтаж, нохойгоор хүрээлүүлсэн болохоор тэр биз. Тэр бүр сүүлээ хөдөлгөх гэж оролддог, ноход шиг гадуур салхилж тэдэнтэй цуг алхах дуртай. Тэр заримдаа хуцах гэж оролддог ч бүтэлгүйтэж майлчихдаг байх” хэмээн Дайсын талаар хуучилжээ.
Тэрээр гэрийн эзэгтэйд илүү сайн ханддаг бөгөөд гэрт түүнийг хаана л байна үргэлж дагаж явдаг байна. Гэрийн эзэд түүнийг хонин сүрэгт тавихыг хүсэхгүй байгаа ба нохдын хамт тэжээхээр шийджээ.