Угтаа бол "Жирийн л үерхэл...Гэхдээ хэзээ ч мартагдашгүй үерхэл" гэж "Мартагдашгүй намар" киноны Сарнай усан борооноор саравчин дор Ганзоригтой уулзаж суугаад хэлдэг.
Киноны найруулагч Х.Дамдин, зохиолч М.Жавган нэр энэ үгийг зүгээр ч нэг бодож олоогүй нь, ургацын талбайд уулзан учирч, уярч догдолж явсан хүмүүс намрын намарт сэтгэлийн тэнд дэх дурсамжаа онгичиж явдгаас ойлгогдоно.
Ерөөс залуучууд намарт л дурлаж, намартай л хагдарч, намраар л гуниглаж, намарт л дуулж явсан мэт он жил, цаг хугацаа байжээ. Энэ бол газар тариалан төрийн мэдэлд байсан (1959-1990) гучин жил. Энэ үед их ажлыг оюутны хүчээр нугалж, хариуд нь залуучууд тэндээс дурсамж, дуулал дүүрэн буцдаг байсанж.
Нийгэм эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдсөн 1990 оноос газар тариалан хувийн хэвшилд бүрэн шилжиж, аж ахуйн нэгжүүд ногоо тарианыхаа ажлыг өөрсдийн хүчээр болгож ирсэн. Харин сүүлийн жилүүдэд намрын ургац хураалтад ажиллах хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдээс илүү нэмэгдсэн. Иймд ургацын талбайд очиж, тариаланчдын ажилд бүх нийтээрээ хувь нэмэр оруулахыг Засгийн газраас уриалах болсон.
Дотоод хэргийн их сургууль нийгэмд тустай хөдөлмөрт сургах, хөдөлмөрийн дадлага олгох зорилгоор жил бүр намрын ургац хураалтын ажилд сонсогчдоо оролцуулдаг. Өнөө жил ч хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан 600 гаруй сонсогчоо Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүсэд илгээжээ.
Энэ 600 сонсогчийн нэг нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр уулын бэлд төмс хурааж яваа Н.Хүлэг-Эрдэнэ. Түүний ажиллаж буй талбайн урд 30 гаруй жил тариалан эрхэлж буй комбайнч Д.Бат-Өлзийгийнх бий.
Ахмад, залуу үеийн төлөөлөл нэг нь өнгөрснийг, нөгөө нь өнөөдрийг ийн зураглалаа.