Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Тэрбээр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт авлигыг бууруулах чиглэлээр Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллана гэж хэлсэн. Үүний дагуу Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг ажлын хэсгийг баталлаа. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж, салбар бүрийн төлөөлөл болсон 15 хүнийг багтаажээ.
Монгол Улс Трансперенси интернешнл олон улсын байгууллагаас гаргасан авлигын индексээр дэлхийн 180 улсаас 111-рт жагсаж байна. Үүнийг Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилтыг дэвшүүллээ.
Энэ зунд багтаан авлигыг бууруулахтай холбоотой хууль эрхзүйн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна. Эрүүгийн тухай хууль, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Мөн Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.
ЗАМЫН-ҮҮД БООМТ ӨНӨӨДРӨӨС ХЭВИЙН АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж байна. Боомтуудад гацаад байсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэн оруулж байна.
Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн хэвийн ажиллаж, өнөөдөр нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарчээ.
Гашуун сухайт боомтод 7-р сарын 17-ны 06.00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийх, тээврийн жолооч нарын шинжилгээнд хамруулах зэргээр тус боомтыг ногоон бүс болгох зорилтын хүрээнд хийх ажлууд үргэлжилнэ.
УЛААНБААТАРААС 81 МЯНГАН ИРГЭН ОРОН НУТАГ РУУ ЗОРЧЖЭЭ
Амралтын өдрүүдэд 2021 оны 7-р сарын 7-ны 06.00 цагаас 16-ны 06.00 цагийн хооронд Улаанбаатараас орон нутгийн чиглэлд 38055 тээврийн хэрэгслээр 81 мянган иргэн орон нутагт зорчсон мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай, Дорнод аймагт хүмүүсийн бөөгнөрөл их байна. Тиймээс нэг аяллын группт таваас дээшгүй хүнтэй байх, амны хаалт зүүх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг баримлахыг Засгийн газраас анхааруулж байна.
ДЕЛЬТА ВИРУСИЙН ХАЛДВАР ВАКЦИНЫ ҮР НӨЛӨӨГ 20-30 ХУВИАР БУУРУУЛЖ БАЙНА
ЭМЯ-наас мэдээлж буйгаар цар тахлын тархалтын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд тодорхой хэмжээгээр буурч байна. Нийт шинжилгээний 26 хувьд халдвар илэрч байсан бол сүүлийн өдрүүдэд энэ үзүүлэлт 7 хувиар буурсан. Хүнд болон хүндэвтэр өвчтөний тоо тодорхой хэмжээгээр буурсан нь эмчилгээний тактик зөв явагдаж байгааг илтгэнэ гэж ЭМ-ийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Мөн дархлаажуулалтын үр дүн гарч байна. 16-17 насны хүүхдүүд халдвар авах нь 16 хувь байсан бол 8 хувь болж буурсан. Харин вакцинд хамрагдаагүй буюу 5-11 насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдэж байна гэсэн судалгааг ЭМЯ-наас танилцуулсан байна. Монгол Улсын нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртсөн бөгөөд дэлхийн дундаж үзүүлэлт 8 хувьтай буй аж.
Гэхдээ иргэд тайвшрах болоогүй. Мутацид орсон дельта вирусийн халдвар дэлхий 111 улсад тархаад буй учир иргэд халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн барих шаардлагатай. Дельта вирусийн халдвар вакцины үр нөлөөг 20-30 хувиар бууруулж байна гэсэн судалгааг ЭМЯ, УОК-иос танилцуулсан байна.
Монгол Улсад нийт халдварын 90 хувьд нь альфа хувилбарын коронавирус тархжээ. Монгол Улсад дельта вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн ч тусгаарлалтад эмчлэгдсэн, дотоодод халдвар тархаагүй байна.