Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол наадам цогцолбор төсөл нь үндэсний баяр наадам олон нийтийн болон тив, дэлхий олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах үндэсний бахархалт цогцолбор болгох болгох зорилготой.
Талууд нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол наадам”-соёл урлаг, спорт, аялал жуулчлалын цогцолбор байгуулахад хамтран ажиллах, аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулахад чиглэсэн судалгаа хийх, харилцан мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
Санамж бичгийн талаар ССАЖЯ-ны Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ-ын дарга О.Цоодол, "Монголын аялал жуулчлалын салбарт Монгол наадам хамгийн том брэнд байдаг. Монголчууд бид эрийн гурван наадмаа олон зуун жилийн турш уламжлал болгон хадгалж ирсэн түүхтэй. Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотод зочлон ирж байгаа гадны жуулчдад нэр хүндтэй брэнд бий болгоход манай хоёр байгууллага хамтарч ажиллах учиртай юм. Цаашид бид хамтарч олон шинэ бүтээн байгуулалтыг бий болгоно" гэсэн юм.
Харин Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар,
-Цогцолбор баригдсанаар Монгол Улсыг дэлхийд сурталчлах юм. Монголын үндэсний уламжлал, өв соёл, түүний гол брэнд болсон эрийн гурван наадам гэх мэт үйл ажиллагааг дэлхийд сурталчилснаараа Монголд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Энэ жилийн хувьд морь жилтэй уялдуулан Дэлхийн адууны баяр, Монголын бурхан шашны соёмбо хөдөлгөөн гэх мэт ажлуудыг зохион байгуулна. Цаашид дэлхийд айргийг сурталчлах Айрагны баяр зэрэг олон арга хэмжээг төлөвлөж байна хэмээн ярьлаа.
"Монгол наадам цогцолборыг үндэсний баяр наадам, олон нийтийн болон тив, дэлхийн олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах үндэсний бахархалт цогцолбор болох зорилготой.
Төслийг 2013-2020 он хүртэл хэрэгжүүлэх ба Хүй долоон худгийн хөндийн 4800 га талбайн 960 га талбайд бүтээн байгуулалт хийгдэх юм байна.