gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цагийг эзэлсэн эрхэмсэг оршихуй байлаа, та

Нийгэм
2007-12-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-12-18
Ийм үгс бичиж сууна гэж төсөөлсөнгүй явлаа, Эрхлэгч ээ, "Сайн бич, сайхан уран бүтээл амилуул" хэмээн Та танил үгсээ дэргэд минь хэлж зогсох шиг...

Харин энэ гашуун мөрүүдийг Танд зориулан сийлэхийн чинээ санасангүй. Үг амилуулж, халуун тэр үгсээрээ амьдралыг өнгө, гэрэл гэгээтэй болгож явсан эрхэм Таныг үгүйлэн гашуудах өдөр ирэхийн чинээ төсөөлсөнгүй дээ.

Уул үгүйлэгдэж байна. Ургамал цэцэг усаа үгүйлжээ. Хан тэнгэр шиг тэвэрт тань ганцхан "Монгол ньюс" компани багтаагүй юм аа. Хэвлэл мэдээллийнхэн, Монголын сэтгүүл зүй энэ том энгэр, зангараг дор өсч өндийн, жигүүр далиа дэлгэсэн билээ. Мөрөнд тань зүүгдэн байж, хязгааргүй орон зайд хөөрөн дүүлсэн мянга мянган сэтгүүлч энэ мэдээг өнөөдөр халуун нулимстайгаа хамт дамжуулцгааж байна.

Шинэчлэл, эх орны хөгжил дэвшлийн замд бамбар мэт асахдаа Та дэндүү хурц гэрэлтэж, ганц хүний зүрх атлаа гайхалтай илчээр энэ цагийг амилуулжээ. Монголын нийгэмд хүнд гарз тохиолдлоо. Хүн болгон тэр гарзыг мэдэрч сууна. Амьсгалах агаар ариун байгаасай, цэвэр орчинд амьдрахсан, шударга ёсны төлөө, зөвхөн үнэнийг өгүүлсэн мэдээллийн төлөө тэр зүрх цуцалтгүй цохилжээ. Харин... хан тэнгэр минь, өнөөдөр тэр лугшилт үл сонсогдоно.

Танд зориулан харууслын үг сийлэхийн чинээ төсөөлж явсангүй, Эрхлэгч ээ. Их л том хүн байтлаа Та эрхийн чинээ үрсийн минь тухай дандаа асуудагсан. Өндөрлөгт хүрсэн нэрийг тань хүмүүс эмээсхийн өгүүлэх атал Та "Өвгөөн, юутайв дээ" гээд найзархуу лавладагсан.

Хажуу айлын эмээ халаглан залбирлаа. "Эвий минь" гэлээ, тэр эмээ. Нэрийг тань түмэнтээ сонссон байлгүй.  Урлаг, улс төрийнхөн харуусан эмгэнэж байна. Бизнесийнхэн тулах нэг баганаа алдсанаа цочир сонслоо. "Монгол ньюс"-ийнхний үр хүүхэд, эцэг эх, эмээ өвөө, найз нөхөд бүгд хан Алтай шиг Эрхлэгчээ үгүйлж байна. Одоохон ороод ирэх юм шиг бид харуулдсаар. Тэр товор товор алхааны хэмнэл дор энэ цагийнхан амьдарч байлаа.

Цэрэндоржийн Балдорж хэмээх алдар уул шиг нөмөртэй, ус мэт чандмань байсныг олон олон хүн эмгэнэлт энэ өдөр үгүйлж сууна. Итгэлт анд байлаа, Тэр. Халамжит хань билээ, Та минь. Алаг үрсийнхээ амин хайр нь билээ, энэ хүн. Гэрэл гэгээ цацраасан амьдрал тань даанч ахархан байлаа. Тэгээд тэр богинохон жилүүдэд юутай урт зам туулаа вэ, Та минь. Бүтээж босгосон бүхэн тань шинэ цагийг угтан тэмүүлж байна. Бурхны орондоо амгалан нойрс доо, Эрхлэгч минь. Ийм үгсийг сийлж суугаадаа эмгэнэн тарчлавч их үйлсийг тань үргэлжлүүлж яваагаа нэр төрийн хэрэг хэмээн үзнэм.

Их ус алсыг зорин урснам. Ус амьдралыг тэтгэгч гэнэм. Ус далайгаа хайрласан түүний халуун үгс зуу зуун жилээр зүрх сэтгэлд амьдарнам.

Хайрхан уул шиг нөмөр байлаа, Та
Халгих ус шиг золбоо байлаа, Та
Цагаан с
үү шиг сэтгэл байлаа, Та
Цагийг эзэлсэн эрхэмсэг оршихуй байлаа, Та

Эрхлэгч минь, анд минь, эр хүн минь гэж бичээд тэд "Сэтгүүлч А.Мягмаржав, Б.Монхоо, Н.Лутбаяр, Д.Баасанжаргал" гэж гарын үсгээ үлдээжээ. Нэгэн үе "Өнөөдөр"-ийн гал тогоог барьж, чадал, чансаа заасан даацтай нийтлэл, ярилцлагуудаараа уншигчдыг татаж байсан ах нар, дарга нар минь ийн бичиж. Тэд Бал эрхлэгчдээ зориулаад ийм хатуу, гунигтай үг хэлхжээ. Зүрхэндээ уйлж яваа нь илт.

"Монгол ньюс" гэсэн хаяг бүхий найман давхар саарал барилгын хаалгыг өглөө бүр есөн цагаас татаж, өдөр тутмын сонины өглөөний шуурхай эхэлж, лавтай 12 цаг ажиллах жирийн нэгэн өглөө эхэллээ. Эрхлэгчийн минь хар тэрэг гадаа, байрандаа алга. Машинаа тавьдаг талбай нь хоосон, хашаа зэлүүд оргино.

Шилэн хаалганы цаанаас эрхлэгчийн инээмсэглэсэн том хөрөг. Цагаан хадаг тавьжээ.

Арц, хүжийн анхилуун үнэр ханхийнэ. Гурван том зул час улаан сууринаа бадамлана. Дэргэд нь бас л улаан ширээ. Дээр нь сэтгэлээ шингээн маань хэлэн эргүүлэх хүрд, цагаан идээ бүхий таваг... Цагаан голдуу баглаа цэцгүүд "дүнсийнэ".

"МN-mongol news" гэсэн дэвтэр бас дэлгээтэй харагдлаа. Хажууд нь гарц сайхантай хар үзэг. 10 жилийнхээ ойгоор "Монгол ньюс"-ийнхэн бүгд ийм гоё том дэвтэртэй болсон. Одоо ч дуусаагүй. "ММ" гэсэн тодотголтой, энэ нэр хамаатай бүхэнд ийм дэвтэр очсон. Харин түүний хуудаснаа гашуудлын ийм үгс хөврөх юм чинээ даанч санасангүй. Бичих бичихдээ, биднийхээ, сэтгүүлчдийнхээ "Өнөөдөр"-ийнхнийхөө төлөө гэсэн халуун сэтгэлтэй аав шиг минь дотно Бал эрхлэгчдээ хаяглаж байх юм, итгэмээргүй.

Өчигдрийн шуурхай нам гүмхэн үргэлжиллээ, аргагүй ээ. Олонх маань шөнө унтаагүй бололтой, нүд нь бүлцгэр. Заримынх нь хөөрхөн нүдний давхраа алга болжээ. Сэтгэлээ барих гэж хичээгээд байхад унаад ирэх нулимсыг яалтай. Эрчүүд минь дүнсийгээд таг чимээгүй.

"За, мэдээ байна уу" гэж эрхлэгч асуусангүй. "Дугаар нь яаж байна" гээд үдэш нэг эргээд ороод ирдэгсэн бас л алга. "Алив материалаа аваад ир. Уншъя" гэхгүй байна... Нээрэн тэр яваад өгчээ. Гэтэл бид аяархан гишгэж орж ирээд "За дугаар нь яаж байна"-гээд ард зогсож байх юм шиг л түүнийг хүлээгээд... Үе үе хаалга руу харна. Хүн орж ирэх бүрийд өндөлзөнө.

"Ардчилал, эрх чөлөөний индэр, чөлөөт хэвлэлийн нэгэн том багана ганхав. Эрхэм нөхрийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэж мэхийн ёсолъё. Зүрх сэтгэлд оюун ухаан, үзэг юугаараа босгосон "хөшөө" тань үеийн үед мөнх сүндэрлэн байх болно. Тэнгэр ивээг" гэж Ардчилсан намын Тамгын газрын дарга Ш.Батбаяр /Шаабар/ өнөө дэвтэрт бичжээ.

Ахмадууд минь эмгэнэлт мэдээг зурагт, радиогоор сонсож, сониноосоо уншаад хэдийнэ цуглачихаж. Биднийг толгой дараалан үнсэх нь "Та нар минь нөмөр нөөлгөө алдлаа даа. Хичээгээрэй" гэх шиг.

...Та минь миний бурхан шүтээн байсан юм даа Би танд хайртай..., Нэрт сэтгүүлч, дүү таныгаа дэндүү эрт хорвоог орхин одсонд гүнээ харамсан гашуудаад баршгүй... Монголын сэтгүүл зүйн түүхэн хөгжилд оруулсан их гавьяаг тань сэтгүүлч бид үүрд дурсана..., Бурхны оронд амар тайван нойрсоорой... дэвтэрт чин сэтгэлийн үгс ийн хөвөрнө.

Редакциараа, ганц нэгээрээ сэтгүүлчид цувна. Эрхлэгчийн минь томоос том өмөг түшиг тэдэнд бас нөмөр болж байсныг дурсана. Найз минь, анд минь, эрхлэгч минь, ташуур өгөн хүч нэмэн үзэг хурцалдаг өрсөлдөгч минь, багш минь ... гэж Монголын сэтгүүл зүй түүний өмнө эмгэнэн гашуудаж байна.

"Өдгөө цагийн сэтгүүл зүйн тэнгэрт
Өндөр нь байсан, Та
Өргөн Монголын өрхийг таталцсан
Өршөөлт нэгэн байсан, Та"
хэмээн "Зууны шуудан" сонины коллеги энд үзэглэжээ.

Монголын сэтгүүл зүй эрхлэгчийн өмнө мэхийж, улс төр, урлаг, соёл, бизнес, спортынхон цахилгаан утас, цахим шуудангаар сэтгэлээ илгээж байна. "Монгол ньюс"-ийнхны гар утас зөөлхөн дуугарах бүрийд ...Эмгэнэл илэрхийлье... Даанч хатуу хорвоо юм даа... гэх ажээ.

Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн залгаад "Танай эрхлэгч хаачаав" гэж байна. "Бурхны оронд очихоор явсан" гэвэл "Энэ телевиз үнэн ярьжээ. Би бүр итгэж өгдөггүй" гэлээ.

Монгол Улс дахь Элчин сайдын яамдын бие төлөөлөгчид, эрхлэгчийн минь түншүүд нэгдүгээр давхарт тусгайлан зассан танхимд ирлээ. Өглөө эрт албатуудаа дагуулан түүчээлэн айлчилсан Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайд "Тун харамсалтай байна. Хэлэх үг олдохгүй юм" гэлээ. Гашуудлын мэдээ олон хүнийг цочроожээ. Тэд яг бидэн шиг "Тэр байхгүй болсон" гэдэгт итгэж ядан байна. Эрхлэгчийн минь инээмсэглэсэн хөрөг зургийн дор

"Зүрх дэндүү хүчтэй цохилжээ. Зүрхэнд хүрсэн халуун үгсийн зохиогч нь тэр байлаа. Жүжиг нь сэтгэлийг эзэмдэж, нийтлэл нь олныг уриалж, булгилах зүрх бусдыг араасаа хөглөн дагуулжээ. Дэлгэцийн урлагт дэврүүн мөрөөдөл амьдарч, залуу халуун зүрх цохилон маргаашид тэмүүлсээн.

Хэвлэлийн түүхийг хэмнэл өндөр амжилтуудаар бичиж, хэзээд тэр зүрх, ялагдаж сүүлдэж явсангүй. Энэ өглөө ч халуун зүрх биднийхтэй цуг цохилж байна. Хамт олон тань тэр хэмнэлийг алгандаа тосон авлаа" гэж бичсэн нь түүнийг бидний дунд үгүй болсныг улам гүнзгий мэдрүүлэх шиг.

Бал эрхлэгчийг минь зорин ирэх зүрхэндээ хайр, харуусал хоёуланг нь тээсэн хүмүүсийн цуваа өнөөдөр, маргааш, нөгөөдөр... Түүнийг сүүлчийн замд үдэх өдөр хүртэл үргэлжилнэ.

Ц.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан