gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тоглоомын талбай дээр тамхи татахыг хориглосон хуулийн заалтыг та мэдэх үү?

А.Наранцацрал
Нийгэм
2013-09-27
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Нийгэм
2013-09-27
Өнгөрөгч долоо хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  “Тамхины хяналтын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан шалгалтын үр дүнг танилцуулсан билээ.

Тус шалгалтыг “Тамхины хяналтын тухай” хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2013 оны хоёр, гуравдугаар улиралд хийсэн бөгөөд тамхийг  далд хэлбэрээр худалдаалах  нийтлэг зөрчил илрээд байсан талаар мэдээлсэн юм.  

Харин баар цэнгээний болон олон нийт цугладаг газруудад тамхи татахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт маш сайн байна гэж дүгнэгдсэн.

“Тамхины хяналтын тухай” хуулийн “Утаат тамхи татахыг хориглох” гэсэн 9 дүгээр зүйлийн 1.8-д “цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн” багтсан байдаг. Гэвч тамхичдад энэ заалт хамаагүй бололтой.

Ялангуяа хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахыг хориглох тухай заалт огт хэрэгжихгүй байгаа нь ажиглагдаж байна.  Учир нь хуулийн заалтыг хэчнээн сурталчилсан ч мэдэхгүй хүн их байгаагийнх болов уу.

Жил орчмын өмнө хүүхдээ салхилуулж байхдаа тамхи татаж буй ээж нарын зураг олон нийтийн сүлжээгээр тархаж, томоохон шүүмжлэлд өртөж байсан. Энэ байдал өнөөдөр ч харагдсаар байгаа бөгөөд хүүхдээ агаарт салхилуулах гэж гардаг уу эсвэл тамхи татах гэж гардаг уу гэдэг нь ойлгомжгүй.

Бас гэгээн цагаан өдөр хүүхдээ салхилуулж байхад хажууд ирж хээвнэг тамхи татан, пиво уучихаад, гараж тойроод бие засч байгаа залуустай  ч таарч байв. Хүүхдүүдэд зориулж барьсан саравчийг залуус өөрсдийнх нь архи ууж, тамхи татдаг суудал мэт ойлгож, татсан тамхины иш, архины хагалсан шилээр дүүргэж байна.

Дам тамхидалт хүүхдийн эрүүл мэндэд дээд зэргийн хортой гэдэг нь ойлгомжтой. Гэр бүлийнхэн нь тамхи ихээр татсанаас  нярайн гэнэтийн үхэл тохиолддог ч гэдэг. Гэтэл хүүхдийн эрхийг тамхичид хаа сайгүй зөрчиж байна.

Тэгвэл бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын гүйж харайн, тоглож нааддаг талбай дээр хэнэг ч үгүй тамхины утаа баагиулаад сууж байгаа хүмүүст хэн хариуцлага тооцох вэ? Хэрвээ баар цэнгээний газруудад байршуулсан “энд тамхи татахыг хориглоно” гэсэн тэмдгийг  тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд байршуулж, зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулан  арга хэмжээ авдаг болчихвол энэ байдал цөөрнө гэдэгт итгэлтэй байна.

Хууль зөрчсөн этгээдүүдэд цагдаа нар хяналт тавина гэж байгаа ч тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнд тамхи татагсдад хүн бүр шаардлага тавьж, хүүхдийн тоглох орчныг цэвэр байлгамаар байна.

А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан