gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.20
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.20
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малала охинд Нобелийн энхтайвны шагнал олгохыг хүслээ

Дэлхийд
2012-12-11
0
Twitter logo

ПАРИС. /ИТАР-ТАСС/. Нобелийн Энхтайвны дараагийн шагналыг Пакистаны 15 настай, хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай охинд олгохыг хүссэн захидлыг Францын парламентын 150 гаруй гишүүн Норвегийн Нобелийн хороонд илгээжээ. Энэ тухай Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.

"Улс төрийн бүх бүлэглэлийг төлөөлөгч депутатууд дээрх хүсэлтэд гарын үсэг зурсан. Осло хотноо Европын Холбоонд Нобелийн Энхтайвны шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд парламентын гишүүдийн энэ санаачилгыг дэмжинэ гэдэгт найдаж байна" гэж сөрөг хүчний гол нам болох Ардын хөдөлгөөнийг дэмжих холбооноос сенатын гишүүнээр сонгогдсон Жоэль Гаррио-Мэйл хэлжээ.

Малала Юсуфзай охин 11 настайгаасаа интернэтэд блог хөтөлж эхэлсэн байна. Тэрбээр "Талибан" хөдөлгөөний босогчид 2007-2009 оны хооронд Сват хөндийг хяналтдаа авсан байхдаа хүний амийг хэрхэн хөнөөж, цаазалж байсан тухай бичдэг байжээ. Охин 2011 онд энх тайван байдал тогтооход чухал хувь нэмэр оруулсныхаа төлөө Олон улсын хүүхдийн шагналд нэр дэвшсэн байна.

Гэвч талибуудын үйлдсэн гэмт хэргүүдийг зоригтойгоор илчилж, Пакистаны хүүхдүүдийн эрхийн төлөөх тэмцэл нь аминд нь хүрэх шахсан. Өнгөрөгч аравдугаар сарын эхээр террористууд Малала охиныг хөнөөхийг оролдож, түүний сууж явсан сургуулийн автобус руу гал нээсэн юм. Халдлагын хариуцлагыг "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэл хүлээсэн байна.

Малала толгой, хүзүүндээ шархадсан бөгөөд одоо Их Британид эмчлүүлж байна. Түүний эмчилгээний зардлыг Пакистаны эрх баригчид гаргаж байгаа ажээ.

Д.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан