НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын хөтөлбөрөөс “2007 оны 12 сарын байдлаар: ХДХВ/ДОХ-ны тархалт” хэмээх тайлан судалгааг гаргалаа.
Энэхүү судалгааны дүнгээр нааштай зарим өөрчлөлтүүд гарсан байна. Өнгөрсөн жил НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн үзсэнээр ХДХВ/ДОХ-ын халдвар дэлхий дахинаа 39 сая хэмээн бүртгэгдэж байсан бол энэ жил 33,2 сая хүртлээ буурсан үзүүлэлт гарчээ. Хэдийгээр энэ нь сайхан мэдээ ч өдөр бүр ХДХВ-ын халдварт 6800 хүн өртөж, ДОХ-ын улмаас өдөрт 5700 хүн амиа алдсаар байна хэмээн НҮБ мэдэгдэж байна.
Манай хөрш орон ОХУ ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт хамгийн хурдацтай байгаа орны тоонд зүй ёсоор орж байна. ОХУ-д өдөр бүр шинээр 100 хүн халдвартай хэмээн бүртгэгдэж байна. Сүүлийн мэдээгээр 22 мянган хүүхэд эхээсээ ХДХВ-ын халдвартай төрсөн ажээ.
Харин өмнөд хөрш БНХАУ-ын халдвартай иргэдийн дийлэнхийг биеэ үнэлэгчид болон хар тамхи хэрэглэгчид эзэлж байна хэмээн мэдээлсэн байна.
О.Ариунбилэг