Нийслэлийн иргэний танхимд өчигдөр "Нийслэлийн зам засвар, шинэчлэл ба замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэг Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одын "Нийслэлийн зам засвар, шинэчлэлийн ажлын явц"-ын мэдэллээр эхэлсэн бол Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат "Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний санал"-ыг нийтэд танилцуулсан юм.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од энэ онд нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажилд улсын болон нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, замын сангийн санхүүжилтээр 70 орчим тэрбум төгрөг зарцуулж байгааг хэллээ. Энэ мэт замын ажилд зарцуулах хөрөнгө мөнгө нэмэгдэхийн хэрээр автомашины тоо эрс нэмэгдсэн гэв.
Тухайлбал, 2008 онд нийслэлд 108 мянган автомашин бүртгэлтэй байсан бол энэ онд энэ тоо 210 мянга болтлоо өсөөд байна. Мөн энэ жил бороо хур элбэгтэй байснаас болж замын засвар шинэчлэлтийн ажилд саад болж, замын эвдрэлд ихээр нөлөөлж байгааг дурдсан. Зуны улиралд замын ачаалал хамгийн бага байдаг. Гэтэл хэдхэн хоногийн дараа хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцэн замын ачаалал эрс нэмэгдэнэ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд нэг талаас зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай болон нөгөө талаас хэрэгжүүлэх боломжтой хэд хэдэн саналыг танилцуулав.
Мөн "Хүчит шонхор" захын замаас Баянхошуу хүртэлх зам засварын ажил дууссан бол Чингэлтэйн өргөн чөлөө, "Магнай трейд" компанийн ШТС-аас 7 буудлын эцэс хүртэлх зам засварын ажил 70 хувьтай хийгдэж байгаа гэлээ. Харин БЗД, XIII хорооллын орчмын 2.18 км автозамын ажлын ахицтай байгааг дуулгав. Харин хотын ерөнхий менежер Ч.Бат замын ачааллыг бууруулах тухай хэд хэдэн санал дэвшүүллээ.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХУВИЙН УНААНААСАА ТАТГАЛЗАХ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэвшүүлж байгаа хамгийн эхний санаа бол замын хөдөлгөөний ачааллыг буруулахад төрийн албан хаагч нарын үүрэг оролцоо хамгийн их байгааг хэлсэн. Манай Улсад 155 мянган төрийн албан хаагч ажилладаг. Тэдний дийлэнх нь нийслэл дүүргийн төрийн захиргаанд ажиллаж байгаа. Эдгээрээс багаар бодоход 15 мянган хүн хувийн унаагаараа ажил, гэр хоёрын хооронд зорчиж байгаа. Тиймээс хувийн унаанаасаа татгалзаж, нийтийн тээврээр зорчих нь замын ачааллыг тодорхой хувиар бууруулна.
ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛЫН ТООГ НЭМНЭ
Нийслэлд одоогийн байдлаар Нийслэлийн захирагчийн ажлын алба, Спортын төв ордон, Драмын теартын өмнөх талбай гэсэн гуравхан газарт төлбөртэй зогсоол байдаг. Тиймээс төлбөртэй зогсоолын тоог 24 байршилд нэмэх төлөвлөгөөтэй байна. Тухайлбал, Энэбишийн гудамж, Шастины төв эмнэлэг, ГССҮТ, ХХААХҮЯ гэх мэтийн газруудад үүнийг хэрэгжүүлснээр 4500 орчим автомашины зогсоол бий болно. Үүнд 10 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Мөн энэ ажлыг хувийн хөрөнгө оруулалтаар шийдэж, зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
СУРАГЧДЫГ СУРГУУЛИЙН АВТОБУСТАЙ БОЛГОХ
Хүүхдүүдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулахын тулд сургуулийн автобусаар үйлчилдэг болгох хэрэгтэй байна. Тухайлбал хотын захын хүүхдүүдийн ихэнх нь явганаар сургууль руугаа явж байхад, хотын төвийн хүүхдүүд эсрэгээрээ ихэвчлэн хувийн унаагаар сургуульдаа хүргүүлдэг нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Тиймээс сургуулийн автобустай болох зайлшгүй шаардлага байна.
Түүнчлэн ЕБС болон зарим их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг урагшуулах нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал, хичээл нь 08.00 цагт эхэлдэг сургуулийн хичээлийн цагийг 07.30 болгох, 08.30 цагт эхэлдэг их сургуулийг 10.00 цагт эхлүүлэх гэх зэргээр өөрчилсөн.
НИЙТИЙН ТЭЭВЭР НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧИХ ХЭСГИЙГ СУНГАНА
Нийтийн тээврийн үйлчилгээг хууль журмын дагуу явуулах. Замын хөдөлгөөний зохицуулалтыг хийхэд ахмадуудыг татан оролцуулж хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллуулах шаардлагатай. Энэ нь 150 орчим хүнийг ажлын байртай болгох бөгөөд энэ ажилд нэг жилд 400 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа юм.
2010 оноос зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл нийтийн тээврийг замын зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчиж байх шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэр хагас дутуу хэрэгжсэн. Энэ жил үүнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд явах чиглэлийг сунгаж Эскадрилын хөшөөнөөс 25 дугаар эмийн сан хүртэл байхаар шийдэж байна. Үүнийг энэ сарын 25-наас хэрэгжүүлж эхэлнэ. 700 гаруй нийтийн тээвэр саадгүй явбал хувийн унаагаар зорчих явдал багасна.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙГ ӨӨРЧИЛНӨ
Томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулна. Худалдааны төвүүд ажил эхлэхтэй зэрэгцэн нээгдэж, ажил тарахтай зэрэгцэн хааж байгаа нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгаа. Тухайлбал, "Нарантуул" ОУХТ-ийг өглөө 07.00 цагт нээж, 16.00 цагт хааж байх гэх мэтээр зохицуулна.
Мөн "Нарны зам"-аас Их тойруу хүртэл 07.00-20.00 цагийн хооронд автомашиных нь сүүлийн орон 1, 6-гаар төгссөн бол Даваа гаригт зорчихгүй байх, 2, 7-гоор төгссөн бол Мягмар гаригт зорчихгүй байх гэх мэтээр зохицуулахад замын хөдөлгөөний ачаалал 20 хүртэл хувиар буурна. Гэхдээ үүнд галын, түргэний, нийтийн тээвэр зэрэгт хамаарахгүй байхаар шийднэ. Энэ аргыг дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг. Үүнийг ядаж замын ачааллын онцгой үе болох наймдугаар сарын 25-наас аравдугаар сарын 25-ныг хүртэл хэрэгжүүлнэ.
Энэ мэт саналыг Хотын ерөнхий менежер танилцуулсан бөгөөд олон нийтийн санал зэргийг харгалзан үзэж шийднэ гэдгээ хэлсэн юм.
Үүний дараа нийслэлийн иргэдийн төлөөлөл хотын удирдлагуудад асуулт тавьж, санал бодлоо илэрхийлэв.
Ж.Дондов (иргэн)
Жилийн жилд замыг нөхөж байгаа нь үр дүнгүй байна. Замыг иж бүрнээр нь шинэчилж, ус зайлуулах шугам, дугуйн зам зэргийг шийдэж байх. Мөн улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн машинууд 2,4,6 өдөр хөдөлгөөнд оролцохгүй байхаар шийдэх нь зөв санаа гэж бодож байна.
Н.Батболд (иргэн)
Хотын менежерийн хэрэгжүүлэхээр санал болгож байгаа санаанууд зөв байна. Хэрэгжүүлээд эхэллээ гэхэд биелүүлэхгүй байвал энэ бүхэнд хяналт тавьдаг хүн гэж байхгүй байна. Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэм аль ч улс орны нүүр царай байдаг. Гэтэл жолооч нар дүрэм байнга зөрчдөг. Наад зах нь дуут дохиогоо хангинуулах явдал хэрээс хэтэрсэн. Энэ нь иргэдийг маш ихээр бухимдуулдаг.
Мөн нийтийн тээврийг хүртээмжтэй болгож, тусгай замаар явуулж байх нь зүйтэй гэж бодож байна. Жилд 20-30 мянган автомашин нийслэлд нэмэгдэж байхад замыг хоёр см-ээр өргөтгөх тухай яриад хэрэг байхгүй. Замыг хариуцах эзэнтэй болгох хэрэгтэй.
Л.Бат (иргэн)
Замын ажил муу байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж бодож байна. Нэгд, замыг ажлыг явуулуулахын тулд авлигаас ангид байх хэрэгтэй. Хоёрт, асфальтын чанар муу байна. Үүн дээр мэргэжлийн байгууллага хяналт тавихгүй байна. Мөн зам барихдаа авто зогсоолуудыг хааж барьж байгаа нь иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа болж байна гэдгийг хэлье. Эцэст нь хэлэхэд нүхэн гарцыг олноор барих нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад дөхөм болно.
Г.Гомбожав (иргэн)
Нийтийн тээврийг хөгжүүлэх хэрэгтэй. Юуны тулд залуусын орон гэдэг билээ дээ. Дугуйны зам олноор баривал дугуй унах залуусын тоо нэмэгдэнэ гэж боддог. Гэтэл манайд дугуй байтугай явган хүний зам ч бараг байхгүй байна.
Д.Жаргалсайхан (Эдийн засагч)
Нийслэлд зам тээврийн осол их гардаг. Гэтэл осол замын байдлаас болсон гэсэн статистик үзүүлэлт байдаггүй. Замын чанарыг шалгахад даатгалын компанийг оролцуулах нь үр дүнтэй байх болно. Эцэст нь хэлэхэд нийтийн өмч, хөрөнгийг битгий хулгайл, битгий хулгайлуул.
Ийнхүү албаны болон иргэдийн үгийг сонссон хотын удирдлагууд замын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ хэлж, дараагийн хэлэлцүүлгийг газрын асуудлаар хийхээ мэдэгдсэн юм.
Д.Одончимэг
Ц.Номин-Эрдэнэ