О.Батнайрамдал Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалд өчигдөр томилогдсон. Тэрээр өмнө нь GoGo Подкаст буланд ярилцлага өгч байсныг дахин нийтлэн хүргэж байна.
О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Улсад 10 жил ажилласан.
Боловсрол:
- 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль,
- 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль,
- 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж,
- 2008 онд АНУ-ын Макалестер коллеж,
- 2015 онд АНУ-ын Харвард Их сургууль
Ажилласан байдал:
- 2009-2010 онд Чоно корпорацид хөрөнгө оруулалтын менежер,
- 2011 онд Прайсватерхауз Күүперс-д санхүү, аудитын консалтант,
- 2011-2013 онд Ориго партнерс Монголиа-д уул уурхайн хөрөнгө оруулалт хариуцсан дэд ерөнхийлөгч,
- 2015-2017 онд АНУ-ын Банк оф Америка-ийн Нью-Йорк болон Сиднейн салбарт уул уурхайн хөрөнгө оруулалтын банкир,
- 2018 онд Эрдэнэс тавантолгой ХК-д IPO, хувьцаа хариуцсан дэд захирал,
- 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байна.
GOGO подкастын энэ дугаарын зочноор “Unlock” подкастын хамтран бүтээгч, Харвардын Бизнесийн сургуулийн төгсөгч О.Батнайрамдалыг урьж ярилцлаа.
Тэр бол дэлхийн хамгийн шилдгүүдийн нэг Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-г төгссөн цөөхөн монголчуудын нэг болж, Америкийн алдарт “Bank of America Merrill Lynch”-д хөрөнгө оруулалтын банкны салбарт ажилласан туршлагатай нэгэн.
Монголын баруун хязгаар болох Ховд аймгаас Харвард, тэндээс “Wall Street”-д ажиллах мөрөөдөлдөө хүрсэн түүний түүхтэй танилцаарай.
Үүлэнд нисэж, усанд шумбаж мөрөөд хэмээн ярих тэрээр дэлхийн шилмэл баримтат номуудыг тоймлон хүргэдэг “Unlock” подкастыг хамтран бүтээлцэж, өнөөдрийг хүртэл 83 дугаарыг сонсогчдодоо хүргээд байна.
Энэхүү подкастыг сонссоноор та мөрөөдөлд хязгаар байхгүйг, алдаа боломж гэдгийг, унасан ч дээшээ унах ёстойг, маргаашийн хувилбар өнөөдрийнхөөс илүү байх хэрэгтэйг ойлгох болно. Үг бүр нь нэгийг бодогдуулах үнэ цэнэтэй, манай шинэхэн дугаарыг хүлээн авч сонсоно уу.
СОНСОХ ХУВИЛБАР:
Soundcloud
ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД:
- Бага байхдаа толгойдоо нэг ертөнц үүсгээд тэндээ амьдардаг байсан. Эрт урьдын цагт гэж эхэлдэг бүх үлгэрийн номыг уншдаг байж билээ.
- 300-700 хуудастай номыг хураангуйлж нэг цагийн дотор ярих нь урлаг. Аливаа номоос багадаа хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн 3-5 санааг жагсааж бичих хэрэгтэй. Тэмдэглэл хөтөлж байхдаа хүн толгойдоо дүн шинжилгээ хийж байдаг.
- Өөрийн дотроос ундарч гарсан, сонирхсон сэдвийн номыг олж уншвал илүү наалдацтай. Ном нь цэгцтэй, оновчтой, шаардлагатай мэдээллийг олж авах суваг.
- Залуу хүн болгон хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж би хүсдэг. Асуудал бүрд санаа зовох юм бол хайран цаг, залуу нас. Хүсэл мөрөөдлөө гаргаж ирэхийн тулд том асуултуудыг өөрөөсөө асуух ёстой.
- Харвард хүний өөртөө итгэл итгэлийг тоосгоор өрж байгаа юм шиг програмчлагдсан байдаг. Харвард бол амьдралын сургууль, тэнд би хамгийн их хөгжсөн.
- “Wall street”-д ажиллаж байхдаа цаг хугацааны үнэ цэнийг, олон ажлыг богино хугацаанд амжуулж, чанартай үр дүн гаргаж болдгийг ойлгосон. Сурахаас өөр аргагүй байдалд орсон.
- Хэцүү мөч болгон өөрийнхөө илүү хувилбарыг бүтээхэд маш том хөшүүрэг болдог. Шийдэл хайсан асуудалд хэзээ ч битгий түүрт. Асуудал таныг эргээд улам сэтгэлийн хаттай, том хүсэл мөрөөдөлтэй, эрч хүчтэй байх сэжүүр болдог.
- Залуучууд хэрхэн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах вэ гэдгээ бодох сэдлийг өөртөө төрүүлэх хэрэгтэй. Маргаашийн миний хувилбар өнөөдрийнхөөс илүү байх ёстой гэдэг дээр л төвлөр.
- Америкт анх коллежио төгсөөд 100 гаруй компанид ажилд орох өргөдлөө өгсөн боловч бүгдээс нь“Үгүй” гэсэн хариу авч байсан. Үнэхээр сайжрах хүсэлтэй бол алдаандаа анхаар. Алдааг боломж гэж хар.
- Чиний мөрөөдлийг чамаас өөр хэн ч хязгаарлахгүй. Түүний төлөө явж байгаа амьдрал утга учиртай. Хэцүү зүйл тохиолдоход боломж гэж хараад унасан ч дээшээ унаарай. Хаашаа унах нь хувь хүний л сонголт.
Цаашлаад О.Батнайрамдалын бага насны амьдрал, одоо төвлөрч байгаа ажил, ажлын арга барил, цаг төлөвлөлт, залуучууд, эх орон зэрэг төрөл бүрийн сэдвээр ярилцсан тул өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй хүн бүр цаг гаргаж сонсоорой. Подкаст, ном бол хөтөч. Харин жинхэнэ урам зориг таны дотроос л ундарна.