УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө эхэлсэн.
Тэгвэл Н.Номтойбаяр өөрийг нь цагдан хорих шийдвэр гарсан болохыг мэдээллээ.
Түүний өмгөөлөгч Н.Мандах "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт аваад бусдад нь аваагүй гэдэг л тайлбар өгч байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал үүслээ гэж өмгөөлөгч нар нь үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 35.1-т зааснаар хэрэв тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хориг бол Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой. Тэгэхээр тавдугаар сарын 22-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан өрсөлдөх тогтоол нь гарсан. Үүнийг шүүх мэдсээр байж цагдан хорьж байгаа нь улс төрийн зорилготой гэж бодож байна. Шүүх байж боломгүй нөхцөл байдлуудыг үүсгэсэн. Тухайлбал, шийдвэрээ гаргасан гэсэн хэр нь хуралдаан завсарласан гээд гарч явсан. Цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирлээ. Онцгой үйлчилгээ үзүүлээд ганцааранг нь аваад явлаа" гэсэн тайлбарыг өглөө.
Н.Номтойбаярыг хорих хүсэлтийг прокуророос гаргаагүй, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй байхад цагдан хорьсон гэдэг тайлбарыг өмгөөлөгч нь хэлж байна. Тиймээс уг асуудлаар цаашид маргаан үүсгэнэ гэдгийг хэлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн гэдгийг 16.55 цагт мэдээллээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Н.Номтойбаярыг дараагийн шүүх хурал хүртэл буюу зургадугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хорих юм байна.