Gogo.mn, Factcheck.mn хамтран эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор "МEDТүгээ" нэвтрүүлгийг цувралаар бэлтгэн хүргэж байна.
Өмнөх дугааруудад вакцин тарьж эхэлснээс хойш Монгол Улсад, сошиал хуудаст өрнөсөн ташаа мэдээлэл, зөрүүтэй ойлголтууд, коронавирусний эсрэг вакцинжуулалт үр дүнд хүрсэн үү, вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй юу зэрэг сэдвээр клиникийн доктор, профессоруудтай ярилцсан.
Энэ удаагийн дугаарт дэлхий нийтэд коронавирус тархсанаас хойших хоёр жил, энэ халдвараас хамгаалах зорилгоор хүн төрөлхтний бодож олсон вакцин болон вакцин тариулсан нэг жилийн талаар АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар, АШУҮИС-ийн АУС-ийн багш, дурангийн эмч М.Бадрах нартай ярилцлаа.
ВАКЦИН ТАРИУЛСАН БОЛОН ТАРИУЛААГҮЙ ХҮНИЙГ ЭМЧЛЭХЭД АСАР ЯЛГААТАЙ БАЙСАН
"Улаан бүс"-т ажилласан АШУҮИС-ийн АУС-ийн багш, дурангийн эмч М.Бадрах "Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг гээд бид бүгд амьдралын эцсийн шатанд орсон өвчтөнтэй тулж ажилласан. Тэнд маш их ачаалалтай байлаа. Үүний цаана Монгол хүний эрүүл мэнд маш их муудаж, архаг хууч, хавсарсан өвчин ямар их байгаа нь харагдсан. Мөн айдаст авсан нийгмийн сэтгэлзүй хүнд байсан" гэдгийг онцлов.
Мөн "Улаан бүс"-д ажиллаж байхад вакцин тариулсан, тариулаагүй хоёр хүний эмчилгээнд ялгаатай зүйл ажиглагдаж байсныг дурдлаа. Тэрбээр "Эхний ээлжид эрүүл мэндийн салбарын ажилчдыг вакцинжуулсан. Тэр дундаа "Улаан бүс"-рүү орох эмч нарыг вакцинжуулсан ч, халдвар авч байлаа. Хөнгөн өвдөнө гэдгээ мэдсэн ч айж байсан. Бидний хувьд ийм.
Харин гаднаас халдвар аваад ирж байгаа хүмүүст манай сургууль, Монгол-Японы эмнэлгийн багш нар судалгаа хийсэн. Энэ судалгаанд вакцины аль тун хэдэн сарын, хэдэнд хийлгэсний дараа PCR шинжилгээний хариу эерэг гарсан бэ зэрэг асуулга багтсан. Энэ судалгаагаар нэг тун, хоёр тун, гурван тун вакцин хийлгэсэн хүмүүсээс харилцан адилгүй ялгаатай байдал ажиглагдсан.
Гурван тун вакцинтай хүний биеийн байдал хүндрэх магадлал буурч, эдгэрэлт хурдан болж эхэлсэн. Вакцин тариулаагүй ч хөнгөн өвдсөн хүн 7-14 хоногт эдгэрч байсан бол вакцин тариулсан хүн халдвар авсан тохиолдолд энэ хугацаа илүү богиносож уушгины хатгалгаа хүндрэх магадлал буурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл вакцины тунгийн тоо нэмэгдэх тусам хүндрэл багасаж байсан. Тэгэхээр вакцин бол үнэхээр үр дүнтэй юм байна гэдэг нь харагдсан" гэв.
МОНГОЛ УЛС КОРОНАВИРУСЭЭС ТӨГС АНГИЖИРСАН МЭТ ТАЙВШИРЧ БОЛОХГҮЙ
АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар "Манайх цөөн хүн амтай учраас вакцинжуулалтад өндөр хувьтай хамруулж чадсан. Хүн амаа 80-90 хувьтай хамруулснаар төдий чинээ хүндрэх магадлалыг бууруулж өгсөн. Тэгэхээр вакцин гэдэг үр дүнтэй.
Гэхдээ Монгол Улс коронавирусийн халдвараас бүрэн ангижраагүй. Вирусийн халдвар хүмүүсийг халдварлуулаад байж л байгаа. Энэ вирус устгаад алга болохгүй. Харин шинжлэх ухаан хөгжсөн зуунд бид амьдарч байна. Хүн төрөлхтөн халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд вакцинаас илүү зүйл олж чадаагүй байгаа. Вакцин бол халдвар авлаа гэхэд хөнгөн өвчлөх л арга зам шүү дээ. Яагаад гурав, дөрөвдүгээр тунг яриад байна вэ гэхээр эхний тунгуудаас үүссэн өвөрмөц дархлаа 6-8 сар тогтдог. Тиймээс энэ өвчнөөс төгс ангижирсан мэт тайвширч болохгүй.
Дэлхийд 128 вакцин хөгжүүлэлтийн шатанд явсаар л байна. Хэрэглээний шатанд 21 вакцин очсон. Харин ДЭМБ зэрэг эрх бүхий байгууллага хэрэглэхийг зөвшөөрсөн таван вакцин л байна" гэлээ.