Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
У.ХҮРЭЛСҮХ: ДЭЛХИЙ ДАХИНД ҮЛ ИТГЭЛЦЭЛ, ҮЛ ОЙЛГОЛЦОЛ ХЭТ ДААМЖИРЧ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРАМСАЛТАЙ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 21 эхэллээ. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Шийдвэрлэх мөч: Харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд” сэдвийн дор болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авсан бөгөөд Ерөнхийлөгч чуулганы үеэр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдагчидтай уулзалтууд хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий санал шүүмжлэлд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн. Ерөнхийлөгч илтгэлдээ,
Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнууд хил хязгаараа хааж, хорио цээрийн дэглэм тогтоож,дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орж байсан цар тахлын хүнд цаг үед харин дэлхийн улс орнуудын цэрэг арми, зэвсэглэлд зориулсан зардал байнга өсөж, 2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.
Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол!
Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол?
Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ.
Хүн төрөлхтөн өнгөрсөн XX зуунд дэлхийн хоёр том дайн үзэж, хохирол хөнөөл амсаж, хүйтэн дайны зэврүүн уур амьсгалд амьдарч, хагарал талцал, шашин хоорондын мөргөлдөөн, терроризм зэрэг гай гамшиг, гашуун зовлонг хангалттай туулсан атал өнөөдөр ч бидний дэлхий ертөнцийн нөхцөл байдал улам бүр хүндэрч, үл итгэлцэл, үл ойлголцол хэт даамжирч байгаа нь туйлын харамсалтай байна хэмээн онцлон тэмдэглэж, дэлхий нийтийг энхтайванд уриаллаа.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХААНЫ ГЭР БҮЛ БОЛОН БРИТАНИЙН АРД ТҮМЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабет 70 жил хаан ширээнд заларсны эцэст 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр 96 насандаа таалал төгссөн бөгөөд Хатан хааныг сүүлчийн замд нь үдэх Төрийн оршуулгын ёслол энэ сарын 19-ний өдөр Вэстминстерийн сүмд болов. Британид хамгийн сүүлд Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг 1965 онд таалал төгсөхөд Төрийн оршуулгын ёслол хийж байжээ.
Төрийн оршуулгын ёслолд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв. Ерөнхий сайд оршуулгын ёслолын өмнөх өдөр Хатан хааны шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсны сацуу Букингемийн ордонд болсон Хаан Чарльзийн хүлээн авалтад оролцсон.
Хатан хаан Элизабет нь Британийн түүхэнд хамгийн удаан буюу 70 жил хаан ширээнд заларсан бөгөөд энэ хугацаанд Британийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн гэрч болж, тогтвортой байдал, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Хатан хаан ИБУИНХУ-ын төдийгүй 56 улсыг багтаасан Хамтын нөхөрлөлийн 14 улсынх нь төрийн тэргүүн байв.
УУЛ УУРХАЙ САЛБАРЫНХАН ЧУУЛАВ
“Уул уурхайн долоо хоног 2022” уул уурхайн салбарынхны хамгийн том нэгдсэн уулзалтыг энэ сарын 19-23-ны хооронд Шангри-ла зочид буудалд зохион байгууллаа. Уулзалтын үеэр уул уурхайн салбарын алдаа оноо, амжилт сорилтын талаар салбар хуралдаануудад хуваагдан дэлгэрэнгүй ярилцсан юм. Далд уурхайн симпозиум, үүсмэл ордын ашиглалт, аж үйлдвэржилт, сайн засаглал, ил тод байдал сэдвүүдээр уурхайчид инженерүүд, эдийн засагчид нэгэн зэрэг хуралдлаа.
Далд уурхайн симпозиумыг нээн “Оюутолгой” компанийн Гүний уурхай хариуцсан захирал Жак Вон Тондер, Оюутолгойн гүний уурхайн тогтвортой олборлолт 2023 оны эхний хагаст эхэлнэ. Ингэснээр зөвхөн уул уурхайн салбар төдийгүй Монгол Улсын хэмжээнд одоо хэрэгжиж буй хамгийн өргөн хүрээний төсөл болох “Оюу толгой”-н олборлолт дараагийн шатанд гарах юм гэв.
Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал цаашид газрын гадаргууд ойр байрлалтай орд илрүүлэх нь улам ховордох тул ил уурхайгаас далд уурхайн олборлолт руу шилжих төлөв байгааг онцлов.
Уул уурхайн долоо хоногийг GoGo.mn сайт дөрвөн өдрийн турш сурвалжлан хүргэсэн бөгөөд Та дэлгэрэнгүй мэдээллийг "Эдийн засаг" цэснээс унших боломжтой.
ТӨРИЙН СОЁРХОЛТ Д.СОСОРБАРАМД ЯПОНЫ ЭЗЭН ХААНЫ “МАНДАХ НАР” ОДОНГ ГАРДУУЛЛАА
Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Догмидын Сосорбарамд Япон Улсын Цог Жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонгоор шагнах ёслол өчигдөр Япон улсын Элчин сайдын яаманд боллоо.
Япон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам танд Мандах нар одонгийн Алт, мөнгөн туяа зэргийн одонгоор шагнагдсанд чин сэтгэлээсээ баяр хүргэе хэмээн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюүки хүндэтгэл үзүүлэв.
Төрийн соёрхолт Д.Сосорбарам Япон улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлээд, XXI зуунд бид, улс орнууд нэгэн рүүгээ муухай харах ч эрхгүй, хамгийн энх амгалан тайван амьдрал хүн төрөлхтөнд хэрэгтэй гэсэн философийг агуулж дэлгэцийн бүтээл хийсэн юм. Миний багахаан амжилт гэх үү, алхаа явууг үнэлж Японы Эзэн хааны хүндтэй одонгоор шагнаж байгаад баяртай байна. Надад үлдсэн хором байдаг юм бол үнэ цэнтэй бүхний улбааг бүтээлээрээ, үйлдлээрээ, хэл соёлоороо дамжуулан түгээж явах болно гэлээ.
С.БЯМБАЦОГТ: ДАРХАНЫ ЗАМЫН НЭГ УРСГАЛ ХОЁР ЭГНЭЭГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОН 10-Р САРД НЭЭНЭ
Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, Сайдын ажлаа авснаас хойш Дарханы чиглэлийн хатуу хучилттай зам 20 гаруй км-ээр нэмэгдлээ. 204 км замаас 160 орчим км нь хатуу хучилттай боллоо. Аравдугаар сарын 30-ны дотор үлдсэн 40 км замыг хатуу хучилттай болгож, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал хоёр замыг нээж, шороон замаар зорчихгүй болгохыг зорин ажиллаж байна. Дөрвөн эгнээ замыг ирэх 2023 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж мэдээллээ.
ГЭРЭЭСЭЭ ТӨӨРСӨН ХОЁР НАСТАЙ ХҮҮХЭД НЭГ ХОНОГИЙН ДАРАА ОЛДЛОО
Увс аймгийн Улаангом сумын VIII багийн нутаг Бага нуур хэмээх газарт есдүгээр сарын 19-ний өдөр гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай эмэгтэй хүүхэд сураггүй алга болжээ. 15.00 цагийн орчимд алга болсон хүүхдийг гэрийнхэн нь хайгаад олоогүй тул орой нь 20.00 цагийн орчимд аймгийнхаа Онцгой байдлын газарт мэдэгдэж, тусламж хүссэн байна. Аврагчид болон сумын цагдаа, захиргааныхан, нутгийн иргэдийн хамт шөнийн турш хүүхдийг хайсан боловч олж чадалгүй үүр цайлгажээ.
Маргааш нь эрлийг үргэлжлүүлж байтал хүүхэд гэрээсээ 8 км зайтай газарт явж байсныг ойролцоох малчин айл олж, эрлийн багийнханд мэдэгдсэн. Хоёрхон настай нялх хүүхэд намрын сэрүүн унасан энэ үед хээр хонож эсэн мэнд олдсон нь сайн мэдээ. Хүүхэд ямар байдалтай олдсон талаар эрлийн багийг ахалж ажилласан Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, Аврах ажиллагааны зааварлагч, Дэслэгч Б.Баярсайхантай ярилцсаныг унших бол ЭНД дарна уу.
ЭХЭМҮТ-Д ТӨРСӨН ЭЭЖ ГЭРЭЭСЭЭ ШӨЛ, ЦАЙ АВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖЭЭ
ЭХЭМҮТ-д амаржсан ээжийн ар гэрийнхэн шөл цай гэрээсээ зөөх, халуун шөл уулгах гэж эмнэлгийн гадаа, машиныхаа тээшинд шөл хийх шаардлагагүй болжээ.
Шөл нь сонголтгүй бөгөөд цай нь сүүтэй болон сүүгүй гэсэн хоёр сонголттой аж. Дөнгөж төрсөн ээжид захиалгын дагуу эмнэлгийн гал тогооноос шинэ махны шөл шууд хүргэж эхэлсэн байна. Захиалгыг 07:30-19:30 цагийн хооронд хүлээн авч, захиалга авсан тогооч өөрөө шөл, цайгаа бэлтгэн тасагт нь хүргэж өгдөг юм байна.