gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Нарангэрэл: Суулгаж байгаа хүүхдийн хоолыг сойх нь буруу

Эрүүл мэнд
2013-07-04
0
Twitter logo

Цэцэг алагласан зуны улирал ирсэн ч гэдэсний халдварт өвчнөөр 14 хүртэлх насны хүүхдүүд их өвдөж байна.
Үүнээс суулгалт халдвар 0-5 насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн голлох шалтгааны нэг байсаар.

Хүний нүдэнд үл үзэгдэгч бичил биетэн болох олон төрлийн вирус, нян, эгэл биетүүд халдвар үүсгэдэг байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Жилийн жилд гэдэсний халдварт өвчин ихэсч бага насны хүүхдүүд үүнд илүү өртдөг. Яагаад заавал бага насны хүүхдүүд энэ өвчнөөр илүү өвчлөөд байна вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Зуны улиралд хүүхэд хамгийн их суулгалт өвчнөөр өвддөг. Энэ нь хоол тэжээлийн хадгалалт, хамгаалалттай шууд холбоотой. Дулааны улиралд халуун наранд байсан жимс, ногоо халж, дээр ялаа нь суусан хүнс хэрэглэснээс суулгалт өвчин ихэсч байна. Мөн эцэг, эхчүүд гараа угаадаггүй. Учир нь халдвар бохир гараар дамждаг. Суулгалт өвчнөөр бага насны хүүхэд их өвдсөнөөр гэдэсний халдварт өвчин тусна. Үүнээс болж хоол тэжээлийн дутагдалд орно. Мөн их хэмжээний шингэн алдсанаас хүүхдүүд амь насаа алдахаас гадна гэдэсний халдварт өвчнөөр хүндэрч өвдөх аюултай.

-Энэ өвчний үед хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Зарим эцэг, эхчүүд хоолны хордлогыг нарны хордлоготой андуурдаг?

-Гэдэсний халдварт өвчин илэрсэн үед хүүхэд хамгийн түрүүнд бөөлжинө. Энэ нь ханиадтай үед бөөлжиж байгаас өөр. Ууж, идсэн зүйлээрээ бөөлжиж байгаа бол гэдэсний халдвараар суулгаж байна гэж үзнэ. Олон удаа суулгана. Бага насны хүүхэд гэдэс, ходоодоор өвдөж болно. Мөн хоолонд дургүй болж халуурах, ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг.

Их хэмжээгээр бөөлжиж, суулгасан үед шингэн уулгаж чадахгүй бол хүндрэх аюултай. Тухайлбал, зулай нь хонхойх, нулимс нь гарахгүй хуурай уйлах, арьсных нь уян хатан чанар алдагддаг. Хүүхэд их цангаснаас болж ховдоглож уух, шингэн нэхэх, шээсний хэмжээ багасна. Суулгалт өвчтэй хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл эсвэл биеийн байдал нь дээрдэхгүй байгаа бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

-Шингэн алдсан үед эцэг, эхчүүд гэрээр эмчилдэг. Энэ нь зөв үү?

-Эцэг, эхчүүд “Манай хүүхэд тэд бөөлжиж, суулгалаа” гэж тоо хэлээд суугаад байдаг. Гэтэл хамгийн гол нь бөөлжиж, суулгаснаар шингэн алдах нь аюултай гэдгийг мэдээд шингэн юм өгч нөхөх хэрэгтэй. Ингэж чадвал айх зүйлгүй.

Нөхөж уулгахдаа хярам, буцалсан ус, хоросол, будааны шүүсийг шингэн алдсанаас 2-3 дахин их хэмжээгээр өгөх хэрэгтэй. Хоолыг нь сойж болохгүй. Эцэг, эхчүүд өгсөн болгоныг гаргаад байна гээд хоолыг нь сойж, шингэн өгөхөө больдог. Энэ нь буруу. Шингэн дутагдсанаар хүүхдийн ам хуурайшиж, барсайсан улаан уруултай, цонхигор болдог.

ДЭМБ-ын зөвлөж байгаагаар шингэнийг ойр ойрхон уулгах хэрэгтэй. Гэтэл манай эцэг, эхчүүд аягаар нь өгчихөөд буцаагаад гаргачихлаа гэдэг. Шингэнийг аль болох шимэгдүүлэх замаар 1-2 минутын зайтай ганц хоёр халбагадаж өгөх хэрэгтэй.

Бас хүүхдээ хооллохоо больчихдог. Гүйлгэж, өвдөж байгаа үед хоолыг сойж, солихгүйгээр өвдөхөөсөө өмнө нь ямар хоол идэж байсан тэр хоолыг нь үргэлжлүүлээд хооллох ёстой. Учир нь суулгалт өвчний үед хоёр аюулын нэг нь тураал.

Тэгэхээр суулгалт өвчтэй хүүхдийн хоолыг багасгавал хурдан турна. Иймд шингэц сайтай хоолыг шинээр бэлтгэн бага багаар аль болох олон удаа өгөх нь турах аюулаас сэргийлнэ. Эцэг, эхчүүд эмчийн зааваргүйгээр фаталазол, стрептомицин, левомицетинийг уулгадаг. Энэ эмнүүд нь хоол боловсруулахад тусалдаг хэвийн нянгуудыг устгаж суулгалт өвчнийг ужиг хүнд болгодог.

Ер нь шаардлагагүй үед хэрэглэсэн эм хор болдог. Хоолны хувьд хайрч, хуураагүй, махыг нь хүүхэд идэж болохоор жижигхэн болон зорж хэрчсэн байх ёстой. Уураар болгосон бор мах өгч болно. Хамгийн гол нь зуны цагт тараг, ээдэм сайн, сүү ууснаар кальцаа нөхөж авдаг. Сүүлийн үед сульдаатай, цус багадалттай хүүхэд олон болсон.

-Гэдэсний халдварт өвчнийг дотор нь вирусын болон халдварын гаралтай гэж хуваадаг. Энэ талаар?

-Манай эмнэлэгт вирусын болон халдварын гаралтай халдвар байна. Сүүлийн үед вирусын гаралтай халдвар их гарч байна. Тиймээс эцэг, эхчүүд үүнийг ялгах хэрэгтэй. Үнэхээр халдварын гаралтай өтгөн байвал халдвартын 100-г дууддаг юм уу эсвэл ХӨСҮТ-д 24 цаг өтгөний шинжилгээ авдаг.

Тэнд очиж шинжилгээгээ өгөөд гэдсэн тэрий байна уу, сальмонеллёз байна уу, гэдэсний халдвараар үүсгэгдсэн халдвар байвал халдвартын эмнэлэгт очиж эмчлүүлнэ. Харин вирусын гаралтай ханиаднаас болсон суулгалт байвал өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандаж зөв эмчилгээнүүдээ хийлгэсэн нь дээр.

-Тэгэхээр өтгөнөөр нь ямар халдвартай вэ гэдгийг нь мэдэж болох нь ээ?

-Ханиадны вирусын гаралтай суулгалтын үед хүүхдийн өтгөн шар өнгөтэй, шингэн нь ямар ч өвдөлтгүй, усархаг байдаг. Вирусын гаралтай суулгалтыг эмнэлэгтээ хэвтүүлж эмчилдэг. Халдварын гаралтай үед өвдөлт, дүлэлт, базлалт ихтэй, өтгөн нь ногоон, цэртэй ч юм шиг, өтгөнд нь цусан судалтай юм шиг харагдаж болно. Мөн хүүхэд өндөр халуурч, хордлогошилтой байдаг.

Ийм тохиолдолд бид хүлээн авах дээрээ ялгаад ХӨСҮТ рүү явуулдаг. Яагаад гэвэл өөрийн гэсэн үүсгэгчтэй, халдвар дамждаг учраас тусгай өрөөнд хамгаалалттай газар очиж эмчлүүлэх шаардлагатай байдаг. -Бага насны хүүхдүүд гэхээр хэдэн насныхан байна вэ? -Ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь 0-2 насныхан байна. Том болох тусмаа харьцангуй бага. Ханиад, томуу хүрэх нь хүртэл цөөрч ирдэг.

-Тэгвэл хориглодог зүйл байдаг уу?

-Суулгалтын үед цагаан будааны шүүс өгөх нь илүү сайн. Эцэг, эхчүүд будаагаа 2-3 удаа зайлж угаагаад буцалгасны дараа цагаан зунгааралдсан шүүс гардаг. Үүнийг дангаар нь өгч болно. Эсвэл хүүхэд нь давстай хоросолонд дургүй байвал яг энэ шингэнийхээ хэмжээний будааны шүүс авч хоросолтойгоо найруулаад өгөхөөр амт нь өөрчлөгдөөд хүүхэд уух дуртай болдог.

Мөн сүү багатай хярам өгөөрэй. Энэ нь шингэн нөхөж, хордлого тайлахад сайн нөлөө үзүүлнэ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ шингэн өгч байна гээд өтгөн жүүс, ундаа, аагтай сүүтэй цай болон чихэртэй өтгөн байхуу уулгадаг. Эдгээрийг суулгалттай хүүхдэд өгч болохгүй, харин ч улам даамжруулдаг. Өнгөгүй, хийжүүлээгүй унлааг шингэлж өгөх хэрэгтэй.

-Энэ өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Урьдчилан сэргийлэхийн тулд хоол хүнсээ зөв хадгалах, тагтай саванд хийх, хүнсээ дэлгүүрээс худалдаж авахдаа үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалалтыг нь сайн харж авах. Хүүхдээ хооллохдоо гараа сайн угаах хэрэгтэй. Гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийх, 00-доо ариутгал, халдваргүйтгэлийг сайн хийх нь чухал. Бага насны хүүхдүүд гараа амандаа хийх дуртай байдаг. Тиймээс тэдний гарыг ч сайн угааж байх хэрэгтэй.

-Та түрүүн хүүхдүүд сульдаатай, цус багадалттай төрж байна гэлээ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Эцэг, эхчүүдэд зуны наранд хүүхдүүдээ сайн борлуул гэхээр буруу ойлгоод байна. Хүүхдээ хувцаслаад гадаа наранд жаахан авч гарсныгаа “Бид зунжингаа хөдөө явж, гадаа байсан. Яагаад сульдаа нь арилахгүй байна” гэдэг. Аваад гарч байгаа нь сайн ч тархины цусан хангамжийн дутмагшилтай хүүхдүүдэд мэдээж агаар хэрэгтэй.

Д витаминыг хүүхэд нарны туяагаар авах ёстой. Тиймээс өглөө 10.00-12.00, өдөр 14.00-18.00 цагийн хооронд нарны илч буурч байгаа үед хүүхдэд чийгтэй малгай өмсүүлээд арьсан дээр нь нарны туяаг тусгаснаар Д витаминаа авна. Мөн гэрийн нарыг дагуулаад тавьж болно. Гадаа нарнаас 50 хувийн бууралттай байгаа. Бидний ээжүүд 8-10 төрдөг байсан учраас цус багадалт гэж байдаггүй байсан.

Учир нь таван цулаасаа төмрөө нөхөөд авчихна. Мөн өтгөн цайны оронд хярамаа уудаг, толгой, шийр иддэг байсан учир цус багадалтгүй байжээ. Харин одооны ээжүүд ганц хоёрхон төрөөд цус багадалттай, хүүхдүүд нь ч цус багадалттай төрдөг болсон. Мөн хооллолт их нөлөөлж байна. Махаа идсэний дараа өтгөн уухад төмрийн шимэгдэлтийг бууруулдаг. Хүүхдийн хооллолтод анхаарах хэрэгтэй. Манай бантанг ДЭМБ-аас судлахад илчлэг багатай гэж гарсан гэсэн. Тиймээс бантан дээрээ лууван үрж хийх эсвэл ээдэм, оливийн тос хийж өгч болно.

Р.Оюун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан