Стив Жобс 2007 онд iPhone-ийг анх гаргахдаа “Энэ бол бүхнийг өөрчлөх хувьсгалт бүтээгдэхүүн” хэмээн зарласан. Тэрбээр яриандаа хэтрүүлэг ашиглах дуртай байв. Гэвч тэр цагаас хойш 10 жил өнгөрөхөд түүний үг үнэн болох нь батлагдлаа. Apple-ийн сүүлийн iPhone Х-ийг өнгөрсөн долоо хоногт Купертинод анх худалдаанд гаргасан нь энэ ухаалаг утас ямар үзэгдэл болон хувирсныг харуулав. iPhone дэлхий даяар нэг тэрбум гаруй ширхэг зарагдсан бөгөөд түүхэнд хамгийн ашигтай бүтээгдэхүүн болж, Apple-ийг дэлхийд хамгийн үнэ цэнэтэй хувьцаат компани болгосон юм.
Гэвч Брайн Мерчант “Нэг төхөөрөмж, iPhone-ийн нууц түүх” номдоо ухаалаг утас Жобсын төсөөлснөөс өөрөөр хувьсан хөгжсөнийг тайлбарлажээ. Түүний гол зорилго нь телефоныг шинээр боловсруулж, iPod ба веб хөтөч болгох явдал байв. Гэвч дараа нь App store нээгдсэнээр iPhone-ийн хөгжлийг асар хурдасгаж, эдийн засгийн бүхэл бүтэн шинэ салбар үүсгэсэн юм. iPhone-ийг хөнөөсөн аппликейшны дэлгүүр хэмээх энэ сайтад бусад апп-уудыг ч мөн тавих боломжтой. Apple-ийн зорилго нь хүн бүрийн халаасанд супер компьютер байрлуулж, бусад нь түүнийг хэрхэн ашиглахаа бодох ёстой байсан аж. 1969 онд саран дээр хүн газардахад тусалсан Аполлон сансрын хөлгийг удирдсан компьютер 12300 хагас дамжуулагчаас бүрдэж байжээ. Харин одоо iPhone 7-д 3.3 тэрбум ширхэг бий. Мерчантын бичсэнээр iPhone хэмээх супер компьютер “орчин үеийн амьдралын үндсэн хэрэглүүр” болжээ.
Апп эдийн засаг Цахиурын хөндийн Uber, Instagram, Snapchat, Airbnb зэрэг шинэ үеийн компаниудыг төрүүлж, Facebook мэтийн нийгмийн сүлжээний бизнест зэвсэг болж өгсөн юм. AppAnnie фирмийн тооцоогоор Google-ийн болон Хятадын супер апп экосистемүүдийн өрсөлдөөн эрчимжихийн сацуу энэ онд хэрэглэгчид сүлжээнээс 197 тэрбум апп татаж авсан бол 2021 онд уг тоо 353 тэрбумд хүрнэ. Апп хэрэглээний ийм тэсрэлт хувийн харилцаа холбоо, хэрэглэгчийн ая тух болон цэнгээнт бүтээгдэхүүний эрэлтээс үүдэлтэй.
Гэвч энэхүү технологийн хувьсгалыг дагаад эдийн засгийн тасалдал, хайнга байдал, хувийн нууц алдагдах зэрэг үзэгдэл ажиглагдав. Европт иргэний эрхээр далайлган хэрэглэгчийн ая тухыг үл харгалзах өөр хандлага гарлаа. Энд АНУ-ын технологийн компаниудыг цус сорогч колоничлол мэтээр үзэж, Европын хэрэглэгчдийн мэдээллийг сорон авч, тэднийг зар сурталчилгааны тэжээл болголоо гэх шүүмжлэл бий. Европын холбоо Америкийн технологийн аваргуудыг хазаарлахын тулд чөлөөт өрсөлдөөнөөр шалтаглан ирэх оноос Хувийн мэдээллийн зохицуулалт гэдэг журмыг хэрэгжүүлж эхэлнэ.
Европын комиссын тооцоолсноор 2020 он гэхэд иргэдийн хувийн өгөгдлийн өртөг нэг их наяд еврод хүрэх төлөвтэй байгаа нь ЕХ-ны ДНБ-ий найман хувьтай тэнцэх юм. Иймээс энэхүү үнэ цэнэтэй нөөцийг хариуцлагатай ашиглах ёстой гэнэ. Даваа гарагт нийтлэгдсэн ЕХ-ны тайланд DECODE нэртэй өгөгдлийн өөр экосистем байгуулж, цахим тусгаар тогтнолоо хамгаалах төлөвлөгөө боловсруулах тухай дурджээ. Энэ нь жинхэнэ өгөгдөл хуваалцах буюу нэгдсэн мэдээллийн сан байгуулснаар хувь хэрэглэгч, бизнесүүд болон бүлгүүд ашиг тусыг нь хүртэх ач холбогдолтой юм.
Ирэх оноос Амстердам, Барселон хотуудад DECODE-ийг эхлүүлж, туршилтаар хоёр жил ажиллуулна. Нэг жишээ хэлэхэд уг систем Амстердам хотын захиргааны зүгээс зочдод байр түрээслүүлэх, орон нутгийн санал санаачилгад хөрөнгө оруулах зэрэгт туслах FairBnB апп-ын суурь болох юм. Энэ апп түрээсийн төлбөрийг хэт өсгөж, хууль зөрчсөн зочдын талаар мэдээлэл өгөхөөс татгалздаг Airbnb-ийг шахах зорилготой. Ийм төлөвлөгөө цэцэглэн хөгжвөл Европ тив мэдээллийн капитализмын олон ургальч хэлбэр болно. АНУ-аас эхлээд дэлхий даяар үүнийг дэмжин хөхиүлэх биз. Гэвч Европ зах зээлд орж ирээд бүтэлгүйтдэг технологийн асар том төслүүдийг санаачилж байсан газар. Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак Google-ийг орлох Quaero сүлжээ байгуулаад юу боллоо. Харамсалтай нь, төрийн дэмжлэгтэй хайлтын систем замын хаа нэгтээ хаягдсан.
Зарим талаар DECODE бол урагшилж буй шинэ хандлагаас мөнгө олох гэсэн оролдлого мэт санагдаж магадгүй. Жинхэнэ шинэчлэл бол тэргүүлэгч технологийн компаниуд цахим эдийн засгийг өөрчилж, хэрэглэгч өөрсдөө өгөгдлөө хянадаг байхаар зохион байгуулах явдал юм. Бүхнийг шинэчлэх чадвартай дахиад нэг хувьсгалт бүтээгдэхүүн хэрэгтэй байна. Зар сурталчилгааныханд зарахын оронд өөрөө өгөгдлийг хуримтлуулан шилдэг бүтээгдэхүүн гаргадаг компани Apple энэ зарчимд хамгийн илүү нийцнэ.
Жон Торнхилл