Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхлээд буй. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах Дугуй цагаан орчимд байрласан шавар гэрүүдийг албадан буулгасан.
Гэвч тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийж "Гэрүүдийг буулгах гэж буй талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй. Тиймээс бид хуулийн байгууллагад хандана" гэсэн юм.
Улмаар иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч н.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Үүнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас санаачлаагаараа тэнд очиж үйл ажиллагаа явуулаагүй. Гарсан захирамжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх, нийгмийн дэг журам алдагдуулахгүй байх чиглэлээр ажилласан. Өөрөөр хэлбэл, тэнд байсан хүмүүс хүч хэрэглэсэн, авто машинаараа түрсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэрэг зөрчил илэрснийг таслан зогсоосон юм.
Хэвлэлийн байгууллага, цагдаагийн албан хаагч нарын хооронд маргаантай асуудал гарсан. Улмаар "Парламент" телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа гэмтлээ гэх асуудал үүссэн. Тухайн сэтгүүлчтэй бид холбогдсон. ЦЕГ-ын удирдлага өнгөрсөн оройгоос эхлэн холбогдох үүрэг, даалгаврыг өгч сэтгүүлчийн биед гэмтэл учруулсан байж болзошгүй үйлдэл дээр нь дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт гомдол, мэдээллийг бүртгээд, сэтгүүлчээс тайлбар, мэдүүлэг аваад, ажиллаж байна.
Сэтгүүлчийн цахим хуудсандаа бичсэн ноцтой асуудлуудыг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байгаа. Бүх албан хаагчдад энгэрийн камерын бичлэг бий. Албаны шалгалтыг аль болох богино хугацаанд гүйцэтгэнэ. Гэм буруугийн асуудлыг одоо ярих боломжгүй" гэв.
Энэ талаар сэтгүүлчид мэдээлэл хийж байна.