Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. 2022 оны улсын төсвийн тодотголд бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсов.
"Айтүүлс ХК-ийн захирал Б.Тамир: Төрийн цахим шилжилтийг хувийн хэвшил дэмжиж хамтарч ажиллахад бэлэн. Мөн эрчим хүчний хэмнэлтэд манай компани дэмжин оролцож байна. Тухайлбал Дүнжингарав худалдааны төвийн урдах гудамжинд автомашины хөдөлгөөнөөр тодордог, эрчим хүчинд хэмнэлттэй гэрлийг суурилуулсан. Төр ийм ажлыг хувийн хэвшилд өгвөл хийхэд бэлэн.
Газрын цахим бүртгэл эхлүүлсэн нь сайн хэрэг. Гэвч бид энэ системийг ашиглах явцдаа Googlе map-д мөнгө төлж байна. Уг нь дотоодын мэдээллийн технологийн компаниудаа дэмжин, төр хамтран ажиллах шаардлагатай.
Мэдээллийн технологи манай эдийн засагт чухал нөлөөтэй гэдэг атлаа төр маш олон компани байгуулж, хувийн хэвшилтэй өрсөлддөг. Уг нь төр захиалгаа л өгөхөд болно.
ICT групп буюу манай толгой компанийн охин компани болох "Систем инженер Монголиа" Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн урд талын уулзварт 90 автомат гэрлийг сайн дураараа, үнэ төлбөргүй суурилуулж байна. Тэд энэ системийг өөрсдөө программчилсан, угсарсан. Энэ бол гэрэлтүүлгийн ухаалаг шийдэл.
Мөн удахгүй Дорнод аймагт өөрсдөө хийсэн дроноор мод тарих туршилт хийнэ. Энэ туршилтад хамт оролцоорой. Орхон аймагт манай компанийн хийсэн GPS суурилуулан, бүх автобусыг хянаж байна. Хиймэл оюун ухаан ашигладаг давуу талтай гэв.
Ерөнхий сайд Сангийн сайд Б.Жавхланд тус компанийн төлөөлөлтэй шуурхай уулзан, бусад газарт нэвтрүүлэх боломж байгаа, эсэхийг судлах үүрэг өглөө.