"Түгшүүр! Украин 2022" гэрэл зургийн үзэсгэлэнгийн ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.05.17/ Корпорэйт зочид буудалд боллоо. Тус арга хэмжээг Монгол дахь украинчууд ТББ, Монгол дахь Украины өргөмжит Консул Т.Мөнхбат нар зохион байгуулсан бол Корпорейт Хотэл энд Конвейшн Цэнтр-ийн захирал Д.Ганболд дэмжин оролцлоо.
Үзэсгэлэнгийн эхэнд Украин улсад болж буй дайны улмаас амиа алдсан хүмүүст болон тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж, нэг минут дуугаа хурааж чимээгүй зогсов.
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар энгийн ард иргэд хохирогсдын тоо 7256 болсон бөгөөд үүний дотор 3496 хүний амь үрэгдэж, 3760 хүн шархадсан байна. Оросын зүгээс Украинд учруулсан эдийн засгийн хохирол хэдэн зуун тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнөөдрийн байдлаар 195 үйлдвэр байгууллаг, 295 гүүр, 540 эмнэлгийн байгууламж, хүүхдийн 543 цэцэрлэгийг сүйтгэж нураасан. Мөн 23.8 мянган км зам, 33.7 сая кв.метр орон сууцны барилга сүйрч нурсан хэмээн БНХАУ-д суугаа Украины Элчин сайд Жанна Лесчинка хэллээ.
Монгол дахь украинчууд ТББ-ын тэргүүн Игор Домин "Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан бид Украин улсад болж буй үйл явдлыг үнэн зөвөөр нь Монголын ард түмэнд хүргэхийг зорьсон. Учир нь ОХУ-ын зүгээс хэтэрхий нэг талыг барьсан мэдээллийг дэлхий нийтэд түгээж байна. Иймээс Монголын ард түмэн янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл авч, аливаа үйл явдлын үнэн зөвийг ялгаасай хэмээн хүсэж байна. Монгол дахь украинчууд ТББ-аас Украины ард түмэнд тусламж үзүүлэхээр хандивын арга хэмжээг зохион байгуулсан. Монголчуудын сэтгэлийн хандивыг удахгүй Украины ард түмэнд дамжуулан өгөх болно. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Монгол Засгийн газарт энэ ташрамыг ашиглан талархсанаа илэрхийлмээр байна" хэмээн хэллээ.
Корпорейт Хотэл энд Конвейшн Цэнтр-ийн захирал Д.Ганболд "Өнөөдөр Украины дайн хамгийн түрүүнд тус улсын ард иргэдэд хүндээр тусаж буй. Украин Монголтой адил том гүрний бодлого дор оршин тогтнож байсан улс. Зарим нэг хүмүүс түүхээ мэдэхгүй, мухар сохроор ОХУ-ыг магтан дуулж байгаа нь туйлын харамсалтай. 1937 онд ийм дарангуйлал, цуст аллагыг өөрийн нутаг дэвсгэрт бид мэдэрч байсан. Монголын Ерөнхий сайдууд Орост очиж цаазлуулж байсан үе бий. Оросын улс төрчид, эрх мэдэлтнүүдийн түрэмгий бодлогыг Оросын ард түмэнтэй нь андуурч болохгүй. Энэ бол тус тусдаа асуудал. Аливаа юманд судалгаа шинжилгээ хийж байж аливаа юмыг дэмжмээр байна" гэв.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Европын холбоо, Канад, АНУ-ын Элчин сайд, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч болон улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.
Европын Холбооны Төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд Аксель Никейз, 21 зуунд хүч хэрэглэн бусад орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд халдах нь байж боломгүй үйлдэл. Өнөөдөр украинчууд зөвхөн өөрийнхөө хувь заяаны төлөө биш бүх соёлт ертөнцийн төлөө тэмцэж байна. Европын холбоо анх удаагаа түнш орнууддаа цэрэг дайны зэвсгийг нийлүүлж байгаа түүхэн үйл явц болж байна. Өнөөдрийн байдлаар Европын холбооны энхийг сахиулах нэгдлээс нэг тэрбум евротой тэнцэхүйц цэргийн зэвсгийн тусламжийг Украинд үзүүлээд байна. Европын холбооны 27 гишүүн орнууд нэгдсэн дуугаар Украины дүрвэгсдийг алгаа тосон хүлээн авч байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар Польш улс 3 сая украинчуудыг хүлээн авсан бол Унгар улс 600 мянга, Румын 900 мянга, Словак, Чех зэрэг гишүүн орнууд дүрвэгсдийг хүлээн авсан. Өнөөдрийн үзэсгэлэн Украинд болж буй бусармаг дайны жинхэнэ нүүр царайг харуулж байна гэлээ.
Мөн АНУ, Канадын Элчин сайдууд хэлсэн үгэндээ мөн адил ОХУ-ын эрх баригчдын зүгээс Украинд явуулж буй хууль бус, түрэмгий үйлдлийг шүүмжилж, нэн даруй таслан зогсоохыг шаардаж буйгаа илэрхийллээ. Энэ хүнд цаг үед тэд Украины ард түмэнтэй хамт буйгаа мөн илэрхийллээ.
Монголчууд Украины ард түмэнтэй хамт байгаагаа илэрхийлж байгаад Украин хүний хувьд талархмаар байна гэж Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэлсэн юм. "ОХУ-ын зүгээс Украинд явуулж буй дайны ажиллагааг тэртээ 2014 онд хэдийнээ эхэлчихсэн байсан. Тухайн үед ОХУ Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн бусармаг үйлдэл хийсэн. Ийнхүү булаан эзлэх үйл ажиллагаа, хүсэл эрмэлзлийн дараагийн үе шат болгон ОХУ-ын эрх баригчид энэ оны хоёрдугаар сарын 24-нд юугаар ч зөвтгөж боломгүй хууль бус, булаан эзлэх үйл ажиллагаагаа дахин давтсан. НҮБ-ын тулгын чулууг тавьж байсан улсын нэг Украин яах аргагүй мөн. Гэтэл 21 зуунд нэг тусгаар улс нөгөө тусгаар улсынхаа бүрэн эрхэд халдаж, довтолж, булаан эзэлнэ гэдэг хэний ч толгойд ороогүй. Булаан эзлэгч нар өөрсдийн үйл ажиллагааг суртал ухуулгаар дамжуулахыг оролдож буй. Өнөөдрийн үзэсгэлэн Украины ард түмэн дайны улмаас ямар хэмжээний хохирол амссан, юу туулж буйг үнэн зөвөөр харуулна. Сүүлийн хэдэн сарын турш миний болон манай гэр бүлийн хувьд маш хэцүү үе боллоо. Гэхдээ бид итгэлээ алдахгүй. Украин энэ дайнд ялж, бусад найрсаг харилцаатай хөрш орнуудынхаа хамт сэргээн босголтыг хамтдаа хийнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр төгсгөлд Славе Украине буюу Украин улс мандан бадраг хэмээн хэллээ.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар дайны нөхцөл байдлын улмаас Украины эдийн засаг тэр дундаа дэд бүтцийн салбарт 60 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Украинд болж буй дайн бусад орны түүн дотор Монголын эдийн засагт нөлөөллөө аль хэдийн үзүүлээд эхэлсэн билээ. Дэлхийн банкнаас гаргасан тооцоогоор Монголын ДНБ-ий өсөлт саарч, 0.7 хүртэл буурах магадлалтай. Хүнсний бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт инфляц өсөхөд нөлөөлнө. Энэ нь Монголын орлого багатай хүмүүст хүндээр тусна гэдгийг Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэллээ.