Хүй долоон худагийн морь барианы газрын ойролцоох “Монгол наадам” цогцолборт Соёлын наадам энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Монгол үндэсний соёлын биет бус өвтэй танилцуулах өртөөнүүдээс бүрдсэн тус арга хэмжээг СУИС, Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран 2008 оноос зохион байгуулж буй.
Соёлын наадмын үндсэн зорилго нь монгол үндэсний соёлын биет бус өвийг олон нийтэл түгээн дэлгэрүүлэх, баяр наадмын үеэр монголчууддаа үндэснийхээ соёлоор бахархах боломж олгох зорилготой. “Соёлон харъя, соёлоороо бахархая” гэдэг уриатай.
Дүрслэх урлагийн музей үзэх, нум, сум харвах, монгол үндэсний соёлын өвөрмөц тал, ёс заншлаас тусган урласан аварга баримлуудын хажууд зургаа авахуулж, хүүхдүүд нүүрэн дээрээ уран зураг зуруулах, хөгжөөнт тоглоомд оролцох гэхчлэн наадмын хөтөлбөрийн хүрээн дэх арга хэмжээнүүдэд оролцон, баярлаж, наадангаа, монголчуудынхаа соёлын үнэт өвтэй танилцан, суралцах орчин бүрдүүлжээ.