3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бельгийн Антверп хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд оролцож буй эмэгтэй 20 шилдэг багийн нэг Монголын шигшээ баг хэсгийн шатны эхний тоглолтоо талбайн эзэн Бельгийн шигшээ багтай хийлээ.
Хоёр баг тоглолтын эхнээс маш сайн хамгаалсны үндсэнд оноо багатай тоглолт боллоо. Бельгийн тоглогчид хурд, өндрийн илүү байдлаа ашиглан оноогоор илүү явсаар байсан ч алдааны асуудалд орж Монголын баг оноо нөхсөн. Гэвч Бельгийн баг тоглолтын төгсгөлийг сайн гүйцэтгэж 8-12 харьцаагаар Бельги хожлоо.
Монголын багаас
- О.Хулан 3,
- М.Цэрэнлхам 3,
- Б.Ариунцэцэг 2 оноо авсан.
Эмэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо үргэлжлүүлэн 02:15 цагаас Польшийн шигшээ багтай хийнэ.