Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Газар бол хүний хувийн өмчийн суурь. Хамгийн үнэтэй баялаг. Газар бол хэдэн үе дамжиж өвлөгдөх хамгийн баталгаатай баялаг. Энэ үнэтэй баялагаа бид ихээхэн үнэ цэнэгүй байлгаж байна. Энэ нь газрын төлбөр буюу татвартай холбоотой. Газрын үүнийг тогтоохдоо бид одоогоор байршлыг л харгалзаж байна. Тухайлбал өнөөдөр нийслэлийг дөрвөн бүсэд хувааж төлбөрийг нь авдаг. Гэтэл бусад улс орнуудад газрын үнэлгээний төлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоодог. Байршил, үйл ажиллагааны чиглэл, газар хөдлөлтөд тэсвэртэй юу зэргээр нийтдээ 90 гаруй шалгуураар үнэлгээ тогтоодог байна. Тэгвэл орж ирж буй хуулийн төсөлд орон нутгийн иргэдийн хурлуудад эрх мэдлийг шилжүүлж байгааг тусгажжээ. Үүнийг дэмжиж байна.
Барилга, хот байгуулалтын яамны ТНБД М.Магнайсүрэн: Газрын төлбөрийг тооцохдоо газрын суурь үнэлгээний зэрэглэл, бүсийг харгалзан үзэж тогтоосон. ЗГ-ын тогтоолоор нийслэлийн хэмжээнд 16 бүс болгон хувааж, энэ дагуу газрын төлбөрийг тогтоож байна. Газрын төлбөрийг тогтоохдоо бүс, зах зээлийн үнийн мэдээнд шинжилгээ хийх, газрын үнэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тооцоолж суурь үнэлгээг гаргадаг. Улсын хэмжээнд 500 гаруй мянган нэгж талбарт төлбөр ноогддог. 2021 онд 112 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орж ирсэн. Өнөөдрийн бидний оруулж ирсэн төслөөр 22-458 тэрбум төгрөгийн орлого олох бололцоотой.