Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тоймыг хүргэж байна.
Баяр наадмын нээлт Төрийн их сүлд Есөн хөлт цагаан тугийг залах ёслолоор эхэлсэн бөгөөд ёслолын үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм.
Наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан.
УИХ Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр хурдан морьдын сэрвээний өндрийг хэмждэг болсон бөгөөд наймаас дээш насны хүүхдүүд хурдан морь унахыг зөвшөөрсөн билээ. Түүнчлэн бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор улсын цолыг хураалгах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж заажээ.

ДАРХАН АВАРГА ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ ЗОДОГ ТАЙЛЛАА

Үндэсний бөхийн тавын давааны барилдааны өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ЗХУ-ын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор домогт бөх Хорлоогийн Баянмөнх зодог тайллаа.
Үндэсний их баяр наадамдаа 60 жил зодоглож, 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрсөн хүчит аварга Х.Баянмөнх төрийн есөн хөлт цагаан тугандаа мөргөн адис авсны дараа олон жилийн наадмаар өмсөж, хөлс хүч шингэсэн үндэсний бөхийн өмсгөлөө тайлж, зээ хүүдээ шилжүүлэн өглөө. Хүү нь өвөөгийнхөө баруун өвдгөн мөргөн адис авч, хүндэтгэл үзүүллээ.

О.ХАНГАЙ УЛСЫН АВАРГА, Б.ОРХОНБАЯР УЛСЫН АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ

Үндэсний бөхийн барилдааны арвын даваан Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, 24 настай улсын харцага Б.Орхонбаяр ес давж үзүүрлэн Монгол Улсын арслан боллоо.

УЛСЫН НАЧИН ЦОЛТНУУД ТӨРЛӨӨ
УЛСЫН НАЧИН ЦОЛТНУУД ТӨРЛӨӨ
ТАВ ДАВЖ 14 НАЧИН ЦОЛТОН ТӨРЛӨӨ:
- Булган аймгийн харьяа аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл
- Өмнөговь аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн
- Хэнтий аймгийн залуу арслан О.Цэцэнцэнгэл
- Увс аймгийн харьяа аймгийн арслан Н.Хүрэлсүх
- Булган аймгийн харьяа аймгийн заан Б.Түвшинтөгс
- Булган аймгийн харьяа аймгийн заан Э.Энх-Амгалан
- Булган аймгийн харьяа аймгийн арслан Э.Сумъяабат
- Өмнөговь аймгийн арслан Э.Нямаа
- Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн
- Увс аймгийн харьяа аймгийн арслан Х.Оргилболд
- Өвөрхангай аймгийн харьяа аймгийн арслан Б.Лхагвадорж
- Ховд аймгийн харьяа аймгийн харцага Б.Сосорбарам
- Орхон аймгийн харьяа аймгийн арслан Ө.Батзул
- Баянхонгор аймгийн харьяа аймгийн заан Э.Батмагнай тав давж улсын начин цол хүртлээ.

ЗУРГАА ДАВЖ МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТОН БОЛСОН БӨХЧҮҮД:
- Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат Аймгийн арслан Г.Бадрах
- Өвөрхангай аймгийн харьяат Аймгийн заан Ц.Бямба-Отгон
- Архангай аймгийн харьяат Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Улсын начин Л.Лха-Очир

УЛСЫН ЗААН ЦОЛТНУУД ТӨРЛӨӨ
УЛСЫН ЗААН ЦОЛТНУУД ТӨРЛӨӨ
ДОЛОО ДАВЖ УЛСЫН ЗААН ЦОЛТОН БОЛСОН БӨХЧҮҮД:
- Завхан аймгийн харьяат Цэргийн арслан М.Лхагвагэрэл
- Баян-Өлгий аймгийн харьяат Улсын начин Б.Серик
- Ховд аймгийн харьяат Улсын Харцага Б.Бат-Өлзий

ХЯЗААЛАНГИЙН УРАЛДААНД Д.ОДХҮҮГИЙН ЗЭЭРД ҮРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Д.Одхүүгийн зээрд үрээ хурдаллаа. 519 дугаартай, 12 настай Э.Зол-Эрдэнэ хүү унаж түрүүллээ.
Аман хүзүүнд Төв аймгийн Баянхангай сумын харьяат Л.Пүрэвдоржийн хээр үрээ хурдлав. Энэ морийг 1019 дугаартай, 10 настай Б.Батхүү хүү унаж давхив.
Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайн хээр морь орлоо. 778 дугаартай, найман настай А.Ууганбаатар унажээ.
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Т.Гантөмөрийн зээрд морь давхилаа. 539 дугаартай, арван настай Т.Энгүүн унаж давхилаа.
Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Түмэндэлгэрийн хамар цагаан хээр морь давхилаа. 629 дугаартай П.Мягмарсүрэн унасан.

П.БАТСАЙХАНЫ ЗЭЭРД ХАЛЗАН ШҮДЛЭН ТҮРҮҮ МАГНАЙД ХУРДАЛЛАА

Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы зээрд халзан
Аман хүзүүнд Улаанбаатар хот, Баянгол дүүргийн харьяат Д.Батбаярын хул
Гуравдугаарт, Төв аймгийн Зуунмод сумын харьяат С.Батдоржийн хээр
Дөрөвдүгээрт, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат С.Галтын хонгор халзан
Тавдугаарт, Завхан аймгийн Чулуут сумын харьяат Б.Баярдоржийн хээр үрээ тус тус хурдаллаа.

МАНЛАЙ УЯАЧ Б.НЯМЖАВЫН ХЭЭР АЗАРГА ТҮРҮҮЛЛЭЭ

Түрүү магнайд Төв аймгийн Баян сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Нямжавын хээр азарга
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан азарга
Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан азарга
Айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаатарын хүрэн азарга
Айргийн тавд, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батболдын халтар азарга тус тус хурдлав.

ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААНД С.ЭНХТӨРИЙН ХЭЭР ТҮРҮҮЛЛЭЭ

Түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач С.Энхтөрийн дүүгүүр хээр морь
Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн халтар, хатан сүйх морь
Айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хонгор халзан,
Айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Эрдэнэбаяр бор халзан,
Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Х.Бат-Эрдэнэ халиун тус тус хурдаллаа.

СОЁОЛОНГИЙН УРАЛДААНД ХОВД АЙМГИЙН УЯАЧ Б.ЭНХБАЯРЫН ХАЛТАР ҮРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

Түрүү магнайд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал үрээ
Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын аймгийн алдарт уяач, Нанжилдоржийн Нацагдоржийн хээр халзан үрээ
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зоригтбаатарын Жавхлангийн хээр үрээ
Айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан үрээ тус тус хурдаллаа.

ДААГАНЫ УРАЛДААНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН УЯАЧ Б.БОЛДБААТАРЫН ХЭЭР ДААГА ТҮРҮҮЛЛЭЭ

Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баян-Уул сумын Б.Болдбаатар уяж, 219 дугаартай, 13 настай Д.Төгөлдөрийн унасан хээр даага
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул уяач Ж.Энхжаргалын хүрэн даага ирлээ. 1009 дугаартай, 11 настай Б.Баттулга унасан.
Гуравдугаарт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын, 955 дугаартай 12 настай Б.Баттөгөлдөр унаж уралдсан халтар даага,
Дөрөвдүгээрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын П.Даваанямын, 160 дугаартай 8 настай У.Ананд унаж уралдсан хээр даага
Тавдугаарт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын, 369 дугаартай 10 настай М.Адистаа хүүгийн унасан хээр халзан даага тус тус өнгөллөө.

40 СУМНААС 39 СУМ ОНОЖ ТҮРҮҮЛСЭН Т. ОЧИРООД “УЛСЫН МЭРГЭН” ЦОЛ ОЛГОЛОО

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
1. 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газар, “Эрч” спорт хорооны харваач Төхөөний Очироод “Улсын мэргэн” цол,
2. 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хороо, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшинд “Улсын гоц харваач” цол,
3. 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат, Батлан хамгаалах яам, “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Нармандахын Алтантулгад “Улсын онч харваач” цол,
4. 40 сумнаас 36 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Монгол харвааны “Андууд” клубийн харваач, спортын мастер Жадамбын Оюунгэрэлд “Улсын тод харваач” цол
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
1. 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их өв” клубийн харваач Бадам-Очирын Пунсалдуламд “Улсын даян мэргэн” цол,
2. 40 сумнаас 37 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн цэргийн 0168 дугаар анги, “Цэц манлай” багийн харваач, спортын мастер Цэенпилийн Түвшинбатад “Улсын гарамгай харваач” цол,
3. 40 сумнаас 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубийн харваач, спортын мастер Мягмарын Мөнх-Амгаланд “Улсын гоц харваач” цол,
4. 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Батхуягийн Сүрэнжаргалд “Улсын онч харваач” цол,
5. 40 сумнаас 35 сум онож тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”–ны харваач Алхаабаатарын Цэвэлмаад “Улсын тод харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ!
ХОТОЛ ТҮМНЭЭРЭЭ САЙХАН НААДААРАЙ!