Хотын гудмаар шинэ дүрэмт хувцастай сурагчид, гартаа цэцэг барьсан хүмүүс хаа сайгүй.
Зуны гурван сарын турш амарсан багачууд, хүүхдүүд хичээлдээ орцгоов. Дөнгөж сургуулийн босгыг алхаж буй зургаан настнууд цоо шинэ ертөнцөд хөл тавьж, анх удаа хана дүүрэн самбар харж, олон найз нөхөдтэй болцгооно.
Удаан уулзаагүй найзууд бишүүрхэнгүй мэндлэх ч төд удалгүй гурван сарын турш хаана, юу хийж хэрхэн аялснаа ам уралдан ярилцана. Харин багш нар монгол дээл, дэгжин хослолоор жигдэрч, хүүхдүүдээ сэтгэл догдлон угтаж, бие биедээ баярын мэнд дэвшүүлдэг. Тэдний есөн сар үргэлжлэх завгүй, дуу шуугиан дунд өнгөрүүлэх өдрүүд эхэллээ.
Ээж аавуудын хувьд ч хариуцлагатай өдрүүд ирэв. Тун удахгүй сургуулийн цагдаагийн үүргээ гүйцэтгэж, эцэг эхчүүдийн хуралд очно, гэрийн даалгавар хийлгэнэ.
Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.