“GoGo-ийн асуултууд” булангийн энэ удаагийн дугаарын зочноор Пунтик нэрээрээ олонд танигдсан жүжигчин Э.Пүрэвжаргал оролцлоо. Бид түүнийг дүүгийнхээ жирэмсний зургийг даруулахаар студид байхад нь очсон юм.
Хөдөлмөрч, шударга, хичээнгүй гэх үгсээр өөрийгөө тодорхойлсон тэрбээр 18 настай үерүүгээ буцаж очвол “Яг энэ чигээрээ зоригтой зүтгээрэй. Явж байгаа зам чинь зөв шүү” хэмээн хэлж урамшуулах байсан гэлээ.
Э.Пүрэвжаргал хамгийн анх 13 настайдаа Булган аймгийн “Сансар” сангийн аж ахуйн замын хоолны газарт гурван сар ажиллаад цалиндаа нэг хонь авч байжээ. Авто ослын улмаас хүнд гэмтэж олон хүнд хагалгааг давсан тэрбээр ямар нэгэн ид шидтэй байсан бол бусдын өвчин, шаналлыг анагаахыг хүсдэг гэв.

Өөрийнхөө тухай цахимаас уншиж байсан хамгийн худлаа зүйл юу вэ гэж асуухад “Намайг хөгшин, баян, хятад нөхөртэй болохоор нөхрөө нуудаг гэж цахимаар их бичдэг. Үнэндээ би залуухан, монгол, баян биш хүнтэй гэрлэсэн” хэмээн хариулсан юм.
Э.Пүрэвжаргал анх нөхрийнхөө сайхан үнэрт сэтгэл татагдаж байсан тухайгаа хуваалцаад “Нөхөр маань хөдөө ирж зугаалчхаад явахдаа футболкоо орхичихсон. Би футболкыг нь үнэрлээд л суудаг байлаа” хэмээн дурсамжийн хуудсаа сөхлөө.
Тэрбээр хосууд бие биеэ хорьж цагдахгүйгээр эрх чөлөө олгох, нэгнээ хүндлэх, үнэнч байхад харилцаа бат бэх болдог гэж боддогоо хуваалцав.
“Хүн бусдыг хайрлах нинжин сэтгэлтэй байх ёстой гэж боддог. Би шоргоолжин дээр гишгэчих вий гэж тойрч гардаг хүүхэд байлаа. Хажуу талын хашааны хүүхдүүд нохой зодож, тамлахаар нь болиулахаар очиж зодолддог байсан. Ер нь хүн, амьтан гэлтгүй нинжин сэтгэлээр хайрладаг. Аливааг хайрлах сэтгэлтэй байхад хүн буруу зам руу ордоггүй байх” хэмээн ярьсан юм.
Ингээд жүжигчин Э.Пүрэвжаргал “GoGo-ийн асуултууд”-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзнэ үү.
БИЧЛЭГ: