Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр /04.03/ болсон Грэммийн наадамд оролцож, “Биднийг чадах бүхнээрээ дэмжээрэй” хэмээн үзэгчдэд уриалав.
Тэрээр “Дайны тухай чин үнэнийг олон нийтийн сүлжээ, зурагтаар түгээгээрэй. Биднийг чадах бүхнээрээ дэмжээрэй, дуу хоолойгоо хүргээрэй" хэмээсэн юм.
Үхэл оршсон чимээ аниргүй байдлыг дуу хөгжмөөр эвдье
"Дуу хөгжмийн эсрэг илэрхийлэмж юу вэ? Тэр бол балгас болсон хотууд дахь амь үрэгдсэн хүмүүсийн чимээ аниргүй байдал юм. Манай хөгжимчид гоёлын хослолын оронд хуяг өмсдөг. Тэд эмнэлэгт байгаа шархадсан хүмүүст, тэр байтугай тэднийг сонсохгүй байгаа хүмүүст хүртэл дуулж өгдөг. Бид амьдрах, хайрлах, дуугарах эрх чөлөөгөө хамгаалж байна. Бидний газар газар нутагт бөмбөгдөлтөөр аймшигт чимээгүй байдлыг бий болгож буй Оростой тэмцэж байна. Үхэл оршсон чимээ аниргүй байдлыг дуу хөгжмөөр эвдье. Бидний түүхийг өгүүлэхийн тулд одоо л үүнийг хийгээрэй. Дайны тухай чин үнэнийг олон нийтийн сүлжээ, зурагтаар түгээгээрэй. Биднийг чадах бүхнээрээ дэмжээрэй. Манай бүх хот дайны хөлд сүйдэж, тэд аль хэдийн өнгөрсөн дэх домог боллоо. Гэхдээ би иргэдээ эрх чөлөөтэйгөөр амьдраасай хэмээн хүсэж байна. Яг л Грэммийн тайзан дээр байгаа та бүхэн шиг эрх чөлөөтэй....” гэж Зеленський видео илтгэлдээ хэлжээ.
Түүний видео бичлэгийн дараа Жон Леженд дуулсан юм. Украины алдартай уран бүтээлчид болох Одесса хотын иргэн Сиузанна Иглидан болон түүний эгч Украины армид алба хааж буй Мика Ньютон нар нэгджээ.
Бичлэгийн Академийн гүйцэтгэх захирал Харви Мэйсон Жр шоуны өмнө хийсэн мэдэгдэлдээ "Энэ хэсэг бол дэлхийн сая сая үзэгчдийн хүмүүнлэгийн чухал хүчин чармайлтыг дэмжихэд түлхэц болно гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: The Guardian