Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус чуулган өнөөдөр өглөө эхэлсэн. Чуулганаар намын даргаа сонгох бөгөөд Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт нэрийн дор болж буй юм.
Хуралдаанд оролцож буй С.Баярцогтыг АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл байгаа бөгөөд энэ асуудалд тэрбээр дараах тайлбарыг өгсөн юм. С.Баярцогт "Журам баталсны дараа өөрийн байр суурийг илэрхийлнэ. 2024 ч бай 2023 онд ч бай сонгууль боллоо гэхэд АН Улсын Дээд шүүхэд итгэмжлэлгүй төлөөлөх субьект буюу намын даргагүй байх юм бол бид төлөөллөө хэрэгжүүлэх боломжоо тодорхой хэмжээнд алдана. Өөрөөр хэлбэл, АН нэрээрээ сонгуульд оролцож чадахгүй нөхцөлд хүрч магадгүй. Энэ бол үндсэндээ хоёр хувь хүнээс хамаарч байна. АН-ын дарга асан С.Эрдэнэ нэг талд нь нөгөө талд нь гишүүдээс сонгогдсон гээд байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга байгаа ч Дээд шүүх бүртгэхгүй байгаа нь намын гишүүдэд эргэлзээ үүсгэж байна. Тиймээс Үндэсний зөвлөлдөх хорооны 300 гаруй гишүүн цуглаж, Үндсэн дүрмийн асуудлаа хэлэлцэж байна" гэлээ.