Найман хөлөл (суудал) нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий эдгээр болно. Суудал
тус
бүрт дөрвөн сайн, дөрвөн муу зүг байна.
Дөрвөн сайн зүг:
Эмийн зүгээс эмч залах, эм тан хайж олох, идээ ундаа авахад эрхэм сайн.
Амины зүгт бэр авах, буулгах, аян замд гарваас зохистой. Балин, цацап өргөх, аян авд
мордохыг
цээрлэнэ.
Цог учралын зүгт сан тавих, хийморийн дарцаг хийсгэх, бэр авахад сайн.
Хишгийн зүгт эд мал авах, тариа тарих зэрэгт сайн.
Дөрвөн муу зүг:
Хорлолын зүгт өвчтнийг эмчид үзүүлэх, эм ба эмч залах, холын аянд явахыг цээрлэнэ.
Шулмасын зүгт морь уралдуулах, төмөр эдлэл авахыг цээрлэнэ.
Биеийн зүгт тус хэргийг үйлдвээс дайсны аюул гарна.
Таван зэтгэрийн зүгт золигийг гаргавал сайн.
Дөрвөн муу зүгт хариулга хийж цээрийг арилгана.
Хулгана
|
Үхэр
|
Бар
|
Туулай
|
Луу
|
Могой
|
Морь
|
Хонь
|
Бич
|
Тахиа
|
Нохой
|
Гахай
|