Америк Монголын худалдааны танхим (АмЧам Монгол), Европын худалдааны танхим, Австралийн худалдааны танхимын төлөөлөл Үндэсний баялгийн сангийн хуулийн талаар өнгөрсөн баасан гарагт байр сууриа илэрхийлэв.
Өнгөрсөн сарын 19-нд УИХ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. УУХҮЯ энэ хуулийн төслийг 2020 оноос боловсруулж эхэлсэн ч таг чиг болсон юм. Гэтэл энэ сарын эхээр Засгийн газар хуулийн төслийг өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэн батлуулав.
Энэ хууль иргэдэд байгалийн баялгаас тэгш хүртээх, хуримтлал үүсгэх, газрын доорх баялгаас олсон ашгийг нэгтгэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, тодорхой ашгийг иргэдэд тэгш хуваарилах зорилготой.
Гэвч Үндэсний баялгийн сан болон энэ хуулийг дагалдуулан нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиуд гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэж дээрх байгууллагууд мэдэгдэв.
Америк Монголын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Д.Жавхлантөгс:
-Бид эдгээр хуулийн уршгийг анхааруулж хамтдаа УИХ-ын даргад хандсан, хүлээж аваагүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан хэсэгчилсэн хориг тавихыг хүссэн ч мөн хүлээж аваагүй.
Манай улс хөрөнгө оруулалтад халтай алхмуудыг байнга хийдэг. 2006 оны Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, 2012 оны Стратегийн салбарыг зохицуулах тухай хууль, Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг дурдаж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чөлөөт зах зээл байхгүй, төрийн оролцоотой эдийн засаг л бий” гэсэн нь дохио байжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чөлөөт зах зээл байхгүй, төрийн оролцоотой эдийн засаг л бий” гэсэн нь дохио байжээ.
Энэ бүхний улмаас Монгол Улс, иргэд хохирно. Учир нь Баялгийн сандаа төвлөрүүлэх орлогоо хязгаарлачихлаа. Иргэдэд баялгаас тараана гээд байгаа атлаа энэ санг арвижуулах боломжийг хумив. Хууль санаачлагчид энэ талаар ярихгүй байна. Иргэн бүр нэрийн данстай болох, ашиг хувь хүртэх, ипотекийн зээлийн талаар л ярилаа.
Тэгсэн атлаа Монголд хөрөнгө оруулаач гэдэг. Хөрөнгө оруулах шийдвэрийг 2-3 хоногт гаргадаггүй. Хэдэн сараас жил хүртэл үргэлжилдэг.
Цөөн гэр бүл стратегийн том ордуудыг эзэмшдэг гээд манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан, хөрөнгө оруулах гэж буй компаниудыг хохироож болохгүй. Дээрх хуулиудыг хүчингүй болгуулахаар бид Цэцэд хандахгүй. УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах шинэ парламент энэ алдааг залруулах болов уу.
Хөрөнгийн бирж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд саяхан АНУ-ын Нью-Йорк хотын Хөрөнгийн биржид ажиллаад ирсэн. Энэ үеэр гаднын хөрөнгө оруулагчид “Бид хангалттай хүлээсэн. Одоо Монголоос гаръя” гэж ярьсан байсан. Энэ нь маш том дохио.
Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг зурах гэж байна. Тухайн үеийн хүчинтэй хуулийн дагуу “Орано”-той гэрээ байгуулна. Баялгийн сангийн хуулийг баталсан тул энэ хуулийн хүрээнд гэрээг байгуулах тул хөрөнгө оруулалтын асуудал эргээд сөхөгдөж болзошгүй.
Ашигт малтмалын тухай хуульд “ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулсан ордыг стратегийн ордод тооцно” гэсэн. Энэ заалтыг эргэж харах шаардлагатай. Мөн Засгийн газар тогтоол гарган, стратегийн ордын жагсаалтад нэмэх, эсэхийг шийддэг. Тэгэхээр хэзээ ч, ямар ч ордыг стратегийн гэж үзэх магадлалтай. Энэ нөхцөлд хувийн хэвшил хөрөнгө оруулсан байхад төр 34 хувийг нь эзэмшинэ. Төр хайгуулын зардал гаргасан бол 50 хувийг нь үнэгүй эзэмшинэ гэж заасан.
Хайгуулын 1040 тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож, олборлолт явуулах үйл ажиллагаа ихээхэн саарна.
Манай улс АНУ-тай Ил тод байдлын гэрээ байгуулсан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль энэ гэрээг ноцтой зөрчлөө. АНУ-ын Хөгжлийн корпорац санхүүжүүлэн, legalinfo.mn цахим хуудсыг сайжруулсан юм. Олон хуулийг орчуулж байршуулсан. Мөн аливаа хуулийн хэлэлцүүлэгт хөрөнгө оруулагч нарыг оролцуулж, хамтран хэлэлцэх, саналаа өгөх боломжийг олгоно гэж энэ гэрээнд заасан. Хуулийн төслийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, саналыг нь авах хугацааг гэрээнд нарийвчлан заасан. Эдгээр заалтыг зөрчлөө.
Манай улс АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байдаг. АНУ-ын талаас Ил тод байдлын гэрээ нь Чөлөөт худалдааны хэлэлцээрийн эхний бүлэг тул энэ гэрээг хэрхэн биелүүлэхээс хамаарч, худалдааны гэрээ байгуулна гэдэг. Үүнийг төрийн өндөр албан тушаалтнууд бүгд мэднэ. Тэгсэн атлаа энэ гэрээг зөрчин, Үндэсний баялгийн сангийн хуулийн хэлэлцүүлгийг хийсэнгүй.
Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандан: Улс төрчид сонгуулийн өмнө оноо авах гээд эдийн засгаа хохироож болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хуулийг сонгуулийн өмнө баталлаа.
Системийн нөлөө бүхий банкуудын хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 20-иос илүү хувийг эзэмшихгүй гээд үүнээс илүү гарсан хувьцаагаа энэ оны нэгдүгээр сарын 1 гэхэд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад худалдах шаардлага тавьсан. Гэвч энэ заалтыг хэрэгжүүлэх хангалттай хугацааг олгоогүй тул банкууд хууль биелүүлээгүй хэмээн олон улсын банкуудын зүгээс хамтран ажиллах гэрээгээ эргэж харах эрсдэл үүслээ. Гадаад төлбөр тооцоонд эрсдэл учирч болзошгүй. Эндээс харахад улс төрчид попрохдоо зөв, болгоомжтой байхыг уриалмаар байна.
Баялгийн сангийн хөрөнгийг улс төрөөс хараат бусаар зарцуулна гэж хуульд бичсэн ч манайд хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг тул энэ заалт бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь асуудалтай.
Австралийн худалдааны танхимын төлөөлөл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого урт хугацаанд, тогтвортой байх нь чухал. Гаднын хөрөнгө оруулалтыг татахаар маш ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Төв Азийн орнууд хөрөнгө оруулагчдыг амжилттай татаж, эдийн засгийн өсөлт нь өндөр байна.
Олон оронд Баялгийн сан бий. Тэдний ялгаа нь хөрөнгө оруулагчдыг энэ сандаа хэрхэн татан оролцуулж байгаад оршино. Зарим сан ил тод, шилэн, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгасан байдаг. Баялгийн сангаас иргэд юу хүлээх нь зөв бэ? Иргэдэд энэ санг байгуулснаар баяжна гэж ойлгуулах нь буруу. Энэ сан урт хугацаанд, тогтвортой байх нь илүү чухал. Бусад улсуудын Баялгийн сан хөрөнгөө ямар төслүүдэд зарцуулах вэ гэдэгт анхаарч, болгоомжтой хандаж, иргэдэд 3-4 хувийн ногдол ашиг тараадаг. Бид өөрийн орны Баялгийн сангийн арвин туршлагыг та бүхэнтэй нээлттэй хуваалцахад бэлэн байна. Энэ сан иргэд болон хөрөнгө оруулагчдад ч ашигтай байх учиртай гэв.
2012 онд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй, Стратегийн салбарыг зохицуулах тухай хуулийг баталсан. Энэ түүх дахин давтагдав. Тухайн үед сонгуулийн дараа байгуулагдсан УИХ тэр хуулийг хүчингүй болгосон юм.